Алимны уксус хэрэглэж амьдралаа тэр чигээр нь өөрчлөх гайхалтай аргууд

2

Алимны уксус хэрэглээд эхлэхээр таны амьдрал хөнгөрнө гэдэгт зүгээр л итгэ. Энэхүү энгийн зүйлийг олон янзын зорилгоор ашиглаж болдог байна.

Энд алимны уксус хэрэглэх янз бүрийн аргыг танилцуулах болно:

Хоол боловсруулах ажиллагааг сайжруулах

Үүний тулд 1 цайны халбага алимны уксусыг аяга усанд хийж хоолны өмнө ууна.

Турах

European Journal of Clinical Nutrition-ы хийсэн судалгаагаар хүнсэндээ алимны уксус бага зэрэг холих нь амархан цадах нөхцөл болдог байна.

Цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барих

2 хоолны халбага алимны уксус унтахынхаа өмнө уух нь чихрийн шижин өвчний 2-р төрлийн өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг байна.

Хоолойн өвчин анагаах

Энэ уксус бактерийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй учир хоолойн өвчинтэй сайн тэмцэнэ. Нэг хоолны халбага уксусыг аяга усанд найруулаад өдрийн турш үүгээрээ ам, хоолойгоо зайлна.

Ходоодны шүүс ихдэх өвчнөөс нэгмөсөн сална

Алимны уксус нь хоол боловсруулах шүүсний ялгаралтыг тэнцвэржүүлж хоол сайн шингээдэг болгох ба шарх, ходоодны шүүсний ихдэлтийг эдгээнэ.

Сахарт дурлах дурыг энгийн аргаар бууруулна

Эрүүл, цангаа тайлах, сэрүүцүүлэх ундаа хийхийн тулд 1 цайны халбага уксусыг аяга устай хольж ууна.

Зүрхний эрүүл мэнд

Олон янзын судалгаагаар алимны уксус нь хлорогенийн хүчил мэтийн полифенол агуулах бөгөөд энэ нь холестирины хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Ясны шөлийг сайжруулах

Ясны шөл дээр энэ уксусыг хийснээр яснаас олон янзын эрдэсийг амархан салгаж шөлөнд шингээнэ.

Өдөр болгон хордлогоо тайлж бай

Исгэлэн бүтээгдэхүүн нь ферментийн ялгаралтыг сайжруулан элэгний үйл ажиллагаанд тус болдог билээ. Ингэж хордлогоо тайлахын тулд нэг хоолны халбага алимны уксусыг хоолондоо хийж байгаарай.

Салатны үр ашгийг дээшлүүлэх

Эрүүл, амттай салат хийхийн тулд алимны уксусаа хуурай ногоо, оливын тостой холино.

Наранд түлэгдсэн арьс эмчлэх

Бүлээн устай ваннд аяга алимны уксус хийж орвол наранд түлэгдсэн арьсыг эмчлэнэ.

Энэ уксус микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд маш сайн цэвэрлэх хэрэгсэл юм. Савтай усанд бага зэрэг уксус хийгээд нүүрээ угааж байгаарай.

Шүдээ эрүүл байлгахад

Ам зайлах энгийн шингэн бэлдэхийн тулд 1 цайны халбага алимны уксусыг хагас аяга усанд хийж амаа зайлна. Дараа нь цэвэр усаар амаа зайлахаа мартаж болохгүй шүү.

Торгомсог зөөлөн үстэй болох

1 хоолны халбага уксусыг аяга устай холино. Үсээ угаахдаа шампуньтай цуг хэрэглэх ба таны үс гялалзсан, сайхан болно.

Янз бүрийн химийн үнэр дарагчаас татгалз

Та байгалийн үнэр дарагч ашиглаж, химийн бүтээгдэхүүнээс татгалзах боломжтой юм. Үүний тулд та бага зэрэг алимны уксусыг сугандаа түрхээд л болоо.

Ногоо жимсээ цэвэрлэж бай

Ямар нэг бохирдлыг цэвэрлэхийн тулд савтай усанд алимны уксус хийгээд түүндээ жимс, ногоогоо хэсэг байлгаж цэвэрлэнэ.

Нохой бөөс устгах

Адил хэмжээтэй уксус, ус холино. Энэ уусмалаа хайртай нохой руугаа шүршиж цацна.

Гэр орноо химийн бус бодисоор цэвэрлэх

Микробын эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир энэ уксус нь маш үр дүнтэй цэвэрлэгээний хэрэгсэл юм.

28
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *