Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга

2

Зөвхөн кинон дээр л тийм үстэй босдог байх гэж бодож байвал андуурч байна.

Та ч бас сайхан үсний засалттайгаа өглөө орноосоо босч болно. Туршаад үз – удахгүй та өөрийгөө шампунийн сурталчилгааны бүсгүй шиг үстэй болсноо мэдрэх болно.

Бидний танилцуулж буй аргуудыг ашиглахын хажуугаар та дараах дүрмийг баримтлах ёстой:

  • Нойтон үстэй хэзээ ч бүү хэвт, үс хугарамтгай болно.
  • Сэнсээр үсээ хатаадаг бол хүйтнээр үлээх горимыг сонгож бай. Үсээ бүрэн хатаах хэрэггүй, бага зэрэг чийгтэй нь орхиод л болно, өөрөө хатаг.
  • Унтахаасаа өмнө үсээ самнаж занш.

1. Унтахаасаа өмнө үсээ сүлжиж бай

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 1

Унтахаасаа өмнө үсээ сүлжээрэй, цагаан хэрэглэлтэй цахилгаанжихгүй бас ширэлдэхгүй. Хамгийн гол нь хуурай байхад эсвэл багахан чийгтэй байхад л сүлжинэ. Та өөрийн хүссэнээрээ сүлжиж болох хэдий ч чангаар сүлжиж болохгүй.

2. Кокосын тос ашиглаарай

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 2

Кокосын тосыг үснийхээ үзүүрт түрхэнэ: үс цахилгаанжихгүйгээс гадна гялалзах болно. Хамгийн гол нь хуйханд зориулсан бус яг үсэнд зориулсан тос байх юм шүү.

3. Торгон ор, хөнжлийн даавуу сонгоорой

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 4

Торгон болон атласан ор хөнжлийн даавуу үрэлт багатай байх тул үс хугарах, салаалах явдлыг багасгадаг байна. Торгон болон атласан даавууны ид шидийг буржгар үстэй хүн ч ашиглаж болно.

Торгон болон атласан цагаан хэрэглэлийг та адил төрлийн материалаар хийсэн ороолтоор орлуулах боломжтой, унтахдаа толгойгоо боогоод унтаарай.

4. Унтахаасаа өмнө хэдэн дусал зуун настын гель түрхээрэй

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 3

Цэвэр усанд зуун настын гелийг хийж шүршдэг саванд хийж шүршинэ. Унтахынхаа өмнө л шүршээд хэвтээрэй. Зуун наст нь үсийг чийгшүүлж, цахилгаанжихаас хамгаална.

5. Биеийн лосьон тос ашиглаарай

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 5

Биеийн тос таныг унтаж байхад үсэнд тань тэжээл өгнө. Унтахаасаа өмнө алган дээрээ багахан тос түрхээд зөөлөн иллэг хийнэ, үсний үзүүрийг мартаж болохгүй шүү.

6. Үсээ дээш нь овоолоорой

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 7

Хэрвээ та урт үстэй бол сүлжихийн оронд дээш нь шууж болно. Өглөө таны үс эмх замбараатай, дуулгавартай байна.

7. Хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 6

Хүүхдийн шампунь, тос, спрей зэрэг нь том хүнийхийг бодвол маш бага химийн орцтой байх тул илүү аюулгүй байдаг ажээ. Хүүхдийнхээ шампуниар үсээ угааж тосыг нь түрхэж байгаарай. Өглөө таны үс яг л бяцхан хүүхдийн тань үс шиг зөөлөн болсон байна.

8. Цацлага таны үсийг долгионтой болгоно

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 8

Маргааш өглөө нь долгионтсон үстэй босохыг хүсэж байвал унтахаасаа өмнө хүүхдийн цацлага хуйхандаа цацаарай. Цацлага тосыг шингээж авна. Цацлагаа түрхээд үсээ зөөлөн самнаж сүлжээд унтаарай. Таны үс холливудын оддын үс шиг л буржийсан байх болно.

9. Нейлонон трико – цахилгаанжилтын эсрэг

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 9

Энэ аргын ачаар та өглөө нь зөөлөн, дуулгавартай үстэй босно. Нэгдүгээрт, үсээ самнаад дээш нь шууна. Дараа нь капронон трикогоо малгай шиг углана, шаардлагатай бол хавчаараар тогтооно. Одоо таны үс цахилгаанжихгүй ээ.

10. Хуванцар хавчаараар үсээ хавчаарай

Сайхан үстэйгээ өглөө босох 10 арга 10

Хэрвээ та унтахдаа үсний хавчаар ашиглах гэж байгаа бол хуванцрыг л сонгоорой. Төмөр хавчаарнууд үсний бүтцэд муугаар нөлөөлдөг тул хэрэглээнээсээ хассан нь дээр дээ.

12
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Энхжаргал Эни

    Энхжаргал Эни

    2016/10/15 at 20:21

    Ss

  2. Сурагчнизм Нямка

    Сурагчнизм Нямка

    2016/10/15 at 20:39

    Ss плс

  3. Nara Chogjir

    Nara Chogjir

    2016/10/15 at 20:45

  4. Г. Номи

    Г. Номи

    2016/10/15 at 21:01

    ss

  5. Урнтгс Э.

    Урнтгс Э.

    2016/10/15 at 21:07

    Сш хийгээд өгөөч

  6. Ч. Отгонсүрэн

    Ч. Отгонсүрэн

    2016/10/15 at 21:12

    .

  7. Duk Duk

    Duk Duk

    2016/10/15 at 21:30

    Ss

  8. Х. Бахатгүль

    Х. Бахатгүль

    2016/10/15 at 21:46

    Ss

  9. Содон Аялгуу

    Содон Аялгуу

    2016/10/15 at 21:59

    Ss

  10. Я. Азжаргал

    Я. Азжаргал

    2016/10/15 at 22:20

    .

  11. Нарантуяа А.Б.С.

    Нарантуяа А.Б.С.

    2016/10/15 at 22:25

    Ss pls

  12. Nym Ka

    Nym Ka

    2016/10/15 at 22:29

    Ss

  13. Ganaa Smile

    Ganaa Smile

    2016/10/15 at 22:30

    .

  14. Амирлан Ч

    Амирлан Ч'

    2016/10/15 at 22:56

    chamd mine heregtei medeell bna

  15. Содон Аялгуу

    Содон Аялгуу

    2016/10/15 at 22:57

    Harin thhh :)

  16. Ketie Hempen

    Ketie Hempen

    2016/10/16 at 00:32

    ss plse

  17. Аяар К.

    Аяар К.

    2016/10/16 at 10:03

    Ss

  18. Хулан А.Б.

    Хулан А.Б.

    2016/10/16 at 10:48

    Сш

  19. Зочин

    2016/10/16 at 17:03

    Huuh heregtei medeelel bn

  20. Д. Ууганбаяр

    Д. Ууганбаяр

    2016/10/16 at 22:29

    Ss

  21. tumi

    2016/10/17 at 04:57

    Ss hiigeed chataar ogoy avh n chat bicheeree murihguie

  22. Зочин

    2016/10/18 at 06:58

    Maltaad bgach t1 yumuu yu gj Naad tsatslaga chin us burjiilgadag yum !!
    Zuer dry shampoo shig ashiglaj bolno gj bga bizdee ydaj ayTaihan orchuulaad tavchij chadq bnu
    Eh survalj edree bicheech

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *