Өөрсдийнх нь түүхээс сэдэвлэн бүтээсэн алдартай кинонуудад өөрийн дүрээ мөнхөлж үлдээсэн 10 эрхэм

0

Уран сайхны өнгө аясыг бодит үйл явдалтай уусгаж харуулах үед үзэгчдийн дунд бодит явдал болон хэтрүүлэг хоёрын дунд төөрөгдөл үүсэх явдал түгээмэл байдаг билээ. Иймээс ч бодит явдлаас сэдэвлэсэн уран бүтээл хийнэ гэдэг кино багийнхны чадварыг сорьсон хүнд ажил байдаг нь гарцаагүй. Манай сайт уншигч танд өөрсдийнх нь түүхээс сэдэвлэсэн кинонуудад өөрсдөө дүрээ мөнхөлсөн эрхмүүдийг танилцуулж байна.

1. “Erin Brockovich” кинонд Erin Brockovich

© Erin Brockovich / Universal Pictures and co-producers

Жүжигчин Julia Roberts, Erin Brockovich-ын дүрийг тус кинонд тун чадварлаг бүтээж, Оскарын Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан билээ. Тэгвэл тус кинонд Erin Brockovich өөрөө тоглосон бөгөөд өөрийн болон охины дүрд үйлчилж буй зөөгчийн дүрээр ил гардаг ажээ.

 

2. “Catch Me If You Can” кинонд Frank Abagnale Jr.

© Catch Me If You Can / Dreamworks Pictures and co-producers

Алдарт найруулагч Steven Spielberg-ийн бүтээл “Catch Me If You Can” кинонд Frank Abagnale Jr-ийн дүрийг жүжигчин Leonardo DiCaprio бүтээсэн. Тус кинонд Frank Abagnale Jr. цaгдаагийн дүрд тоглож өөрийгөө бaривчилж байгаагаар гардаг аж.

 

3. “The Pursuit of Happyness” кинонд Chris Gardner

© The Pursuit of Happyness / Columbia Pictures and co-producers, © ceoofhappyness / Instagram

“The Pursuit of Happyness” киногоороо жүжигчин Will Smith Оскарын шагналд нэр дэвшиж байсан гэдгийг уншигч та санаж буй биз ээ. Тэгвэл тус кинонд хүүгээ дагуулан алхаж яваа Chris гудамжаар зөрж өнгөрөх нэгэн эр лүү ширтэж буй нь тодхон харагддаг. Тэрхүү эр чухамдаа Chris Gardner байсан юм.

 

4. “I Love You Philip Morris” кинонд Phillip Morris

© I Love You Phillip Morris / EuropaCorp and co-producers

Бодит явдлаас сэдэвлэсэн гэхэд итгэхэд ч бэрх үйл явдлыг өгүүлэх “I Love You Philip Morris” кинонд жинхэнэ Phillip Morris жүжигчин Jim Carrey-ийн дэргэд хэсэгхэн хугацаанд зогсож буй нь харагдаад өнгөрдөг.

 

5. “The Wolf of Wall Street” кинонд Jordan Belfort

© The Wolf of Wall Street / Red Granite Pictures and co-producers

Нэрт жүжигчин Leonardo DiCaprio-ын тоглосон “The Wolf of Wall Street” кинонд тус киноны гол дүр Jordan Belfort өөрийн биеэр гардаг ажээ. Тэрээр киноны төгсгөл хэсэгт тайзан дээрээс жүжигчин Leonardo DiCaprio-г дуудаж байгаагаар гардаг.

 

6. “War Dogs” кинонд David Packouz

© War Dogs / BZ Entertainment and co-producers

Найруулагч Todd Phillips-ийн “Joker” киноны өмнөх сор бүтээл бол яах аргагүй “War Dogs” уран сайхны кино билээ. Тус кино нь David Packouz болон Efraim Diveroli нарын бодит түүхээс сэдэвлэн хийгдсэн аж. Сонирхолтой нь кинонд David Packouz өөрөө тоглосон бөгөөд хэсэгхэн хугацаанд дуу дуулж буй үзэгдэлд харагдаад өнгөрдөг гэнэ.

 

7. “Larry Flynt” кинонд Larry Flint

© The People vs. Larry Flynt / Columbia Pictures and co-producers

Тус кинонд гол дүр болох Larry Flynt-ийн дүрийг жүжигчин Woody Harrelson бүтээсэн билээ. Тэгвэл шүүх хурлын үеэр түүнд ял өгч байгаа шүүгчийн дүрийг Larry Flint өөрөө бүтээж байжээ.

 

8. “Big Eyes” кинонд Margaret Keane

© Big Eyes / The Weinstein Company and co-producers

Өөрийн амьдралынх нь түүхээс сэдэвлэсэн “Big Eyes” кинонд Margaret Keane зураг зурж буй гол дүрийн цаана сууж байгаагаар гардаг ажээ.

 

9. “Apollo 13” кинонд Jim Lovell

© Apollo 13 / Universal Pictures and co-producers

Домогт Apollo 13 хөлгийн тухай өгүүлэх ижил нэрт кинонд жүжигчин Tom Hanks Jim Lovell-ын дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл Jim Lovell өөрийн биеэр тус кинонд тоглосон бөгөөд багийнхан хөөрөхийн өмнөхөн ахмадын дүрээр гардаг аж.

 

10. “Milk” кинонд Cleve Jones

© Milk / Focus Features and co-producers

Жүжигчин Sean Penn “Milk” киногоороо хоёр дахь Оскарын шагналаа хүртэж байсан билээ. Тэгвэл Cleve Jones өөрөө тус кинонд жижиг туслах дүр бүтээсэн гэдгийг та мэдэх үү?

Хэрэв таны амьдралын түүхээр кино хийх болвол та хэнийг өөрийнхөө дүрд тоглуулах байсан бэ?

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *