
Бид угаалгын өрөөг тогтмол ашигладаг. Гэхдээ энэ өрөөний хэрэглээ зөвхөн бие махбодын хэрэгцээгээр хязгаарлагддаггүй ажээ. Шалтгаан нь энэ өрөө нь чимээ аниргүй, тайван байх боломжийг бидэнд мөн олгодог. “Pebble Grey”-ээс хийсэн нэгэн асуулгаар эрчүүд дунджаар жилд 7 цагийг угаалгын өрөөнд өнгөрүүлдэг гэжээ.
Зөвхөн өөртөө зориулж цаг гаргана гэдэг ямар хүндрэлтэй болох нь ойлгомжтой. Харин энэ асуудлын шийдэл нь угаалгын өрөө байж чаддаг гэнэ шүү.
Эрчүүд яагаад тийшээ зугтах болдог вэ?
Эрчүүд өөртөө цаг гаргахын тулд угаалгын өрөөнд нуугдах нь бий. Эхнэр нь үглэх, ямар нэгэн зүйлс хийж дуусгах шаардлагатай болох, хүүхдүүд хэт их дуу чимээ гаргах зэрэг үймж шуугисан нөхцөл байдлаас зугтаж хувийн орон зай үүсгэж, чимээ аниргүй орчинд байхад нь угаалгын өрөө хамгийн боломжит сонголтуудын нэг гэдэг нь дамжиггүй.

Мөн гэрийн ажлаас зайлсхийж, гар утсаа ямар нэгэн зүйлд сатааралгүй оролдох боломж үүсдэг зэрэг нь угаалгын өрөө рүү явах бас нэгэн шалтгаан болдог биз ээ. Асуулгад оролцогчдын 25 хувь нь хэрэв угаалгын өрөөнд орох боломжгүй нөхцөлд байвал яахаа мэдэхгүй байна гэж хариулжээ.
Аюулгүй орчин

Асуулгад оролцсон эрчүүдийн 23 хувь нь угаалгын өрөөгөө аюулгүй газар гэж итгэдэг гэнэ. Энэ нь түр оргонох газрын үүргийг гүйцэтгээд зогсохгүй бусдаас нуугдаж, амар амгаланг эдлэх боломжийг олгож байдаг байна. Харин 14 хувь нь ном, сэтгүүл унших, хооллох зэрэг угаалгын өрөөнд утас оролдохоос өөр цаг нөхцөөх аргуудтай хэмээн хариулжээ.
Битгий саад бол!
Энэхүү анхааруулгыг хүн бүр дагана гэдэг боломжгүй мэт. Тиймээс ч угаалгын өрөөнд нуугдсан 10 эрчүүд тутмын нэг нь угаалгын өрөөнд орох гэсэн хэн нэгнээс болж гарах шаардлагатай болдог ажээ.
Бүсгүйчүүд ч мөн адил нуугддаг

Хэрэв бид эрчүүдийн угаалгын өрөөнд нуугдах байдлыг эмэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь хүүхдүүдээсээ түр хугацаанд хол байхаар ийн нуугддаг ажээ. Мөн уурлаж бухимдсан үедээ дотроос нь цоожлох ч үе байдаг гэжээ. Түүнчлэн эрчүүдийн нэгэн адил угаалгын өрөөнд хөнгөн зууш идэх ч тохиолдол байдаг гэнэ шүү.
Угаалгын өрөө амралт авахад таатай газар гэдэгтэй та санал нийлэх үү? Та угаалгын өрөөгөө энэ зорилгоор ашигладаг уу?








hudree
2020/07/31 at 13:24
http://share.time.mn/download.shtml?id=1o5fctur4kiiv9o2d3a3un95mj
Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2020/08/01 at 16:46
Erchudiin unshlagin tanhim
Гангамөрөн Эрдэнэбилэг
2020/08/02 at 00:02
Э. Ари За hahaha