
Кино найруулагч гэдэг бол кино бүтээх явцыг удирдан чиглүүлдэг хүн. Тэрээр киноны уран сайхны болоод драмын талуудыг бүхэлд нь хянадаг. Кино зохиолыг оюун санаандаа төсөөлж харсны үндсэн дээр техникийн багийнхан болон жүжигчдийг өөрийн төсөөллийг ил гаргаж, бодит болгоход хөтлөх нь найруулагчийн үүрэг.
Холливудын зарим найруулагчид маш амжилттай, шилдэг бүтээлүүдийг бүтээж, хэдэн саяын ашиг олдог ба тэдний зарим нь бүр тэрбумтнуудын эгнээнд орсон. Celebrity Net Worth, WealthX, Forbes зэрэг нэр хүндтэй хөрөнгө үнэлэгчдийн мэдэгдэж буйгаар 2014 оны хамгийн баян 12 кино найруулагчаар доорх найруулагчид нэрлэгдсэн байна.
12. Tim Burton – 140 сая доллар
Америкийн энэ кино найруулагч нь мөн зохиолч, зураач, продюсер нэгэн. “Alice in Wonderland”, “Charlie and the Chocolate Factory”, “Batman” зэрэг бүтээлүүдээрээ алдартай энэ эрхэм макабре жанрын мэргэжилтэн юм.
11. Ron Howard – 140 сая доллар
Найруулагчаас гадна жүжигчин, продюсерын үүрэг гүйцэтгэдэг энэ эрхэм 2009 оны Austin Film Festival-ын кино урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлсэн шагналын эзэн юм.
10. Barry Levinson – 150 сая доллар
Найруулагч, зохиолч, жүжигчин, продюсер тэрээр “Rain Man” киногоороо шилдэг найруулагч, шилдэг бүтээл гэсэн ангиллаар Оскарын шагнал хүртсэн юм. Мөн телевизийн олон шоуг продюсерлэжээ.
9. Christopher Nolan – 150 сая доллар
Британи-Америк гаралтай кино найруулагч тэрээр кино зохиолч, продюсероор ч ажилладаг. “Memento”, “Inception” триллер кинонуудаараа энэ эрхэм “Batman” франчайз дээр дахин ажилласан.
8. Wachowski Brothers – 250 сая доллар
Америкийн кино найруулагч Larry Wachowski, Andy Wachowski нар нь кино зохиол бичиж, продюсерлэдэг. Тэдний алдартай бүтээл бол “Matrix” гурвалсан бүтээл юм.
7. Francis Ford Coppola – 250 сая доллар
Кино найруулагч, кино зохиолч, продюсер энэ эрхэм кино зохиол болон найруулгаараа Академийн шагналыг олонтаа хүртсэн. “The Godfather” гурамсан бүтээлээрээ машид алдартай тэрээр Академийн шагналыг таван удаа хүрсний дээр 14 удаа нэр дэвшжээ.
6. Peter Jackson – 400 сая доллар
Шинэ Зеландад төрсөн найруулагч, зохиолч, продюсер энэ эрхэм дэлхий дахинаа “The Lord of the Rings” бүтээлээрээ хамгаас илүү танигдсан. 4 тэрбум гаруй долларын ашиг орлого олсон энэ киноноос Jackson 180 сая доллар олжээ.
5. Michael Bay – 430 сая доллар
Найруулагчаас гадна кино продюсерээр ажилладаг энэ эрхмийн жилийн цалин 65 сая доллар. “Pearl Harbor”, “The Rock”, “Armageddon” зэрэг хит бүтээлүүдийг найруулсан тэрээр найруулсан киноныхоо олонхыг нь продюсерлэжээ.
4. Tyler Perry – 450 сая доллар
Энэ найруулагчийн жилийн цалин 80 сая доллар. Жүжигчин, жүжгийн зохиолч, продюсер тэрээр энтертайнмент ертөнцөөс тусдаа жилийн 100-150 сая долларын орлоготой ажилладаг. Tyler Perry бол сүүлийн 5 жилийн хугацаанд 5 кино нь нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ыг тэргүүлсэн цорын ганц найруулагч юм.
3. James Cameron – 700 сая доллар
“Avatar”, “Titanic”, “True Lies”, “Aliens”, “The Terminator” зэрэг шилдэг хит бүтээлүүдийн эзэн, Канадад төрсөн энэ эрхмийн бүтээлүүд ганц АНУ-д гэхэд л 1,1 тэрбум гаруй долларын ашиг олсон байна. Ерөнхийдөө тэрээр 3 тэрбум гаруй долларын ашигтай ажиллаад байгаа юм.
2. Steven Spielberg – 3,6 тэрбум доллар
Найруулагч, кино зохиолч, продюсер энэ эрхмийн жилийн цалин 150 сая доллар. 40 гаруй жилийн карьерын түүхтэй энэ эрхмийн “Jurassic Park”, “Jaws” зэрэг хит бүтээлүүдийг бид мэднэ. 1975 онд “Jaws” киног дэлгэцнээ гарах үед Америкчуудын 67 орчим хувь нь үзэхээр явж байсан түүхтэй.
1. George Lucas – 4,3 тэрбум доллар
Найруулагчаас гадна зохиолч, продюсер, бизнесмэн энэ эрхмийн “Star Wars” франчайз нь дэлхий даяар 5 тэрбум гаруй долларын ашиг олжээ. 2005 онд тэрээр Америкийн кино институтээс “Lifetime Achievement Award” шагналыг хүртсэн юм.







