Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд

0

Өвчин эмгэг гэдэг нь генетикийн гажиг, халдвар, хүрээлэн буй орчны стресс зэрэг янз бүрийн шалтгаанаас үүдэн организмын систем эсвэл эд эрхтэнд үүсээд байгаа паталогийн нөхцөл юм. Өвчин эмгэг нь шинж тэмдгийн танигдаж болох бүлгээр тодорхойлогддог. ДЭМБ /WHO/-ын зүгээс мэдээлснээр дараах 10 өвчин нь манай гариг дээрх [tweetable]хүн төрөлхтнийг хамгийн ихээр үхлийн аюулд оруулж байгаа өвчнүүд[/tweetable] юм байна.

10. Сүрьеэ
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 2
Сүрьеэ нь уушгинд нөлөөлж цаашлаад биеийн бусад эд эрхтнүүдэд тархдаг бактерийн халдвар юм. Урьдчилан хэлэх боломжгүй энэ өвчин нь зарим тохиолдолд идэвхгүй байдалтай байдаг бол заримд нь шууд аюул учруулдаг.

9. Цусны даралт зүрхний өвчин
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 3
Энэ өвчин нь зүрх судасны олон өвчлөл цаашлаад зүрх зогсох, үхэлд ч хүргэх аюултай. Үндсэндээ цусны даралт ихсэхтэй холбоотой учир энэ өвчинд нэрвэгдсэн хүн ерөнхийдөө цусны даралт нь ихэсдэг.

8. Чихрийн шижин
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 4
Энэ өвчин нь нойр булчирхай биед хэрэгтэй хэмжээний инсулин ялгаруулж чадахгүй болох эсвэл бие нойр булчирхайн ялгаруулсан инсулиныг ашиглах чадвараа алдсанаас үүсдэг.

7. Суулгалт
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 5
Энэ өвчин 2-3 хоногоос хэтэрч үргэлжилдэггүй. Гэвч зарим тохиолдолд энэ нь 7 хоног эсвэл бүтэн сараар үргэлжилдэг. Суулгалт өвчний улмаас хүний бие шингэнээ алдаж сульддаг.

6. ДОХ өвчин
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 6
ДОХ нь хүний дархлалын системийг сулруулдаг. Энэхүү вирус нь хүний цусан дахь Т болон CD4 эсүүдэд халддаг. Одоогоор үхлийн аюултай энэ өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй.

5. Уушигны хавдар
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 7
Уушигны хавдрын үед нэг эсвэл хоёр уушгинд хэвийн бус эсүүд хяналтгүйгээр өсдөг ба энэ нь ихэвчлэн агаар дамждаг холбоос эсүүдэд өсдөг. Тамхи татдаг хүмүүс энэ өвчинд өртөх магадлал илүү өндөр байдаг.

4. Амьсгалын доод замын халдвар /бронхит болон хатгаа/
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 8
Амьсгалын доод замын халдвар нь үндсэндээ бронхит болон хатгаа гэсэн хоёр төрөлтэй. Эдгээр нь хүний хэвийн амьсгалах чадварт нөлөөлдөг. Эдгээр өвчнүүдийн шинж тэмдэг нь хоолой өвдөх, хамар нустах, толгой өвдөх, найтаах хэлбэрүүд байдаг. Энэ өвчнүүдийг оношлох нь хялбар биш.

3. Уушигны архаг өвчлөл
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 9
Энэ бол уушигны түгээмэл өвчин юм. Хүний амьсгалын замын системд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг энэ өвчин нь архаг бронхит болон уушиг тэлэгдэл гэсэн хоёр төрөлтэй. [tweetable]Уушигны архаг өвчлөлийн үндсэн шалтгаанууд нь тамхидалт болон агаарын бохирдол юм[/tweetable].

2. Цус харвалт
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 10
Энэ нь тархины цусан хангамжинд саад учирснаар тархины үйл ажиллагаа алдагдах өвчин юм.

1. Зүрхэнд цус хомсдох өвчин
Дэлхийн хүн амд хамгийн их үхлийн аюул авчирдаг өвчнүүд 11
Энэ нь биеийн цусан хангамж багассан гэсэн үг юм. Энэ өвчнийг зүрхэнд очих цусан хангамж багассанаар тодорхойлно. Барууны орнуудад үхлийн нийтлэг шалтгаан болж буй энэ өвчин ихэвчлэн атеросклероз буюу артерийн судасны нарийслаас улбаатай байдаг.

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/04 at 16:59

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *