Хүүхэд хорвоод мэндлэхээс өмнөх цаг хугацааны онцлогууд

0

Хүний хувь тавиланг олж хорвоо ертөнцөд мэндлэх гэдэг зүүний үзүүр дээр ширхэгхэн будаа тогтохтой адил ховор хувь тавилан гэдэг. Тэгвэл энэхүү гайхамшигтай хувь тавиланг нэгэнт олсон бол, мөн хорвоод мэндлэхээсээ өмнө эхийн хэвлийд байх хугацаандаа ямархуу байдалтай байдаг бол гэсэн асуулт энэ талаар гүнзгийрүүлэн судалсан мэргэжлийн хүнээс бусад хүн бүрийн хувьд сонирхолтой байдаг байх. Сонирхол татсан энэхүү сэдэвтэй холбоотой фото нийтлэлд маань хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд төрөх хүртлээ ямар байдгийг харуулсан зурагнууд багтсан байгаа. Харин онцгойлон өгүүлэх нэг зүйл бол эдгээр зураг дээрх үр хөврөл ба ураг нь эм хүйстэй буюу охин хүүхэд байгаа юм.

1. Үр тогтсоноос хойш 4 хоногийн дараа
Үр тогтсон ганц зигот эс умайн хананд бэхлэгдэнэ.
2. Жирэмслэлтийн 5-6 долоо хоног
 
Фетус буюу ураг хэдийгээр ердөө 6-хан мм урттай байх ч хамар, ам, чих нь аль хэдийнээ бүрэлдэж эхэлсэн байдаг. Тэр ч бүү хэл зүрх нь цохилоод эхэлчихсэн байх ба эхийн зүрхнээс хоёр дахин хурдан буюу минутанд 100 орчим удаа цохилдог. Зүрх цохилж байгаатай уялдан биеэр цусны эргэлт гүйж байдаг.
3. Жирэмсний 7 долоо хоног
 
Ураг 9-11 мм хэмжээтэй, 1 гр-ын хэмжээтэй болох ба хүүхдийн нүүр, гар хэлбэрээ олж, нүдний ухархай, хамар, чихний хэсгүүд бий болохын хамт тархи нь хурдацтай хөгждөг. Зүрх нь баруун зүүн тасалгаатай болж, эхсээс үр хөврөлд ирэх цус элгэнд нь хүрдэг. Улаан цагаан хоолой хэлбэрээ олж, хоёр уушги цээжний хөндийд байрлалаа олдог. Бүдүүн нарийн гэдэс нь хүйн холбоос дотор хөгжиж байдаг.
4. Жирэмсний 10 долоо хоног
 
Ургийн хамгийн чухал эрхтнүүд болох бөөр, гэдэс дотор, тархи, элэг бүрэн бүрэлдэхийн хамт маш хурдан хөгждөг. Хумс, хуруу нь биелэлээ олж, бараг бүх үе мөч нь бүрэлдэн бий болсон учир хөл гар нь нугарч тахийх хөдөлгөөн хийхээс гадна усан дотроо хөвж, хөдөлдөг.
5. Жирэмсний 12 дахь долоо хоног
 
Булчингууд нь хөгжсөн ураг хөл гараа жийх, сунгах, өшиглөх болно. Мөн түүний дууны өнгө бий болдог.
6. Жирэмсний 16 дахь долоо хоног
 
Ураг нүдээ цавчиж, хөл гарын хөдөлгөөн нь тогтмол болсон байдаг. Туршлагатай ээжүүд энэ долоо хоногт хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч чаддаг.
7. Жирэмсний 18-20 долоо хоногт ураг эрхий хуруугаа хөхөж чаддаг. Мөн түүний хуруунууд дээр хурууны хээ үүсдэг.
 
8. 6 сартай жирэмсэн
Хүүхэд гадны дуу чимээнд хариу үйлдэл үзүүлэх ба ээж нь хэвлий дэх хүүхдээ зогьсох үед тод хөдөлгөөнийг мэдэрнэ.
 
10. Жирэмсний 7 сартай дахь хүүхдийн төрх
 
11. 8 сартай жирэмсэн
 
Ээжийнхээ дууг сонсохоор барахгүй таньдаг болсон байна.
15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *