Хүнд жинтэй хөнжлийн ашигтай талууд: сэтгэл түгшүүр үгүй болж нойргүйдлээс ангижруулна. Та үүнийг заавал туршиж үзээрэй!

2

Хөнжил түгшүүрийг үгүй болгож илүү сайхан унтахад тустай гэнэ ээ? Тэгвэл хүндрүүлсэн хөнжил нь ашигтай болохыг нэгэнт тогтоосон байна. Нойртой холбоотой ихэнх яриа голцуу юун дээр унтах тухай байдаг болохоос юуны дор унтах тухай тун цөөн. Ингээд хүнд хөнжлийн тухай, түүний ашигтай талуудыг доорх хэсгээс уншиж мэдэж аваарай.

Хүнд хөнжлийн 5 ашигтай тал

1. Гүн нойрсоход сайн нөлөөтэй

Хүнд хөнжлийн даралтын нөлөөгөөр тухайн хүн жаахан хүүхэд өлгийдүүлсэн мэт байдал мэдэрнэ. Ингэснээр бие организм суларч тайвшран илүү аюулгүй мэт байдалд ордог байна.

Мөн хүнд хөнжил нь бие организм дахь серотинин хэмээх тайвшруулагч бодисын ялгарлыг нэмэгдүүлж байдаг гэдэг.

Анагаахын судалгаагаар хүний биеийн зарим цэгт даралт ирэх нь тархи серотинин ялгаруулах нөхцөл болдог байна. Энэ нь бас өөр ашигтай талтай бөгөөд ой санамж сайжруулах гэх мэт. Зарим хүн энэ серотининийг нэмэлт тэжээл болгон худалдаж авдаг. Харин хүнд хөнжил хэрэглэснээр илүү зардалгүйгээр та түүнийг бий болгох болно. Ийм тайвшруулах үйлчилгээтэй хүнд хөнжил хэрэглэх нь зарим нэг нойр хулжих шаналгаанаас сэргийлж, гүн нойрсуулдаг билээ.

2. Анхаарал сайжруулна

Хүндрүүлсэн хүрэмтэй нэгэн адил хүндрүүлсэн хөнжил нь хүний анхаарлыг сайжруулдаг гэдгийг нотолсон олон судалгаа бий. Жишээ нь нэгэн судалгаагаар хүнд хүрэм өмссөн анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй хүүхдүүд ангидаа илүү хариуцлагатай болж даалгавраа сайн хийдэг болсон байна.

Хүнд хөнжлийн нэг давуу тал нь мэдрэлийн ачаалалтай холбоотой бэрхшээлийг багасгадаг явдал юм. Зарим судалгаагаар хүндрүүлсэн хүрэм нь сэтгэл хөдлөх, айдас түгшүүртэй байх зэргийг үгүй болгож өөрийгөө тайвшруулах үйлчилгээтэй гэдгийг тогтоосон байдаг. Иймэрхүү сэтгэл хөдлөл, айдас зэрэг нь олон шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд мэдрэлийн ачаалалтай холбоотой байдаг билээ. Ийм үед танд хүндрүүлсэн хөнжил тус болно. Илүү хүнд жин нь таны бие хаана дуусч байгаа зааг ялгааг мэдрүүлэх ба энэ нь мэдрэлийн хэт ачааллыг бууруулдаг байна.

3. Айдас түгшүүрийг багасгана

Хүндрүүлсэн хөнжлийн хамгийн том ашигтай тал нь энэ болов уу. Ийм хөнжилтэй үед айдас түгшүүр багасч өөр олон таагүй байдлыг үгүй болгоно. Жишээ нь депрессийг үгүй болгож, элдэв гэмтэл, хий юм харахыг багасгаж хордлого тайлах, гэмтлийн дараах сэтгэл мэдрэлийн хямралаас салах зэрэг олон зүйлд тустай. Энэ нь ихээхэн өргөн хүрээтэй бэрхшээлтэй хамаатай учир хүнд хөнжил хэрэглэх явдал улам бүр газар авч байна.

Мөн янз бүрийн айдас төдийгүй Паркинсоны өвчин болон бусад сэтгэл мэдрэлтэй холбоотой өвчин зовиурт сайнаар нөлөөлнө.

4. Тайвшруулдаг

Хэрвээ хүүхэд тань аутизмтай эсвэл янз бүрийн сэтгэлийн хөөрөлтэй бол хүнд хөнжил хэрэглээд үзээрэй. Хүнд хөнжил нь тэвэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сэтгэл хөөрөл, айдсыг дарна. Ер нь сэтгэл хөөрлийг дарах төдийгүй бүр үгүй болгох ч боломжтой.

Хүүхэд уйлж чарлах

Судлаачид хүнд хөнжил нь сэтгэл мэдрэлийн зарим өвчтэй хүүхэд, том хүний дистрессийг бас эмчлэх сайн талтай гэдэг. Судалгаагаар хүнд хөнжил хэрэглэж байгаа өвчтөн урьд нь эмчийн тодорхойлсон дистресс болон айдас хүйдэстэй байдал нь өмнөхөөс эрс багассан байдгийг тогтоожээ.

5. Шилжих үеийн хямралыг арилгахад тустай

Зарим тусгай сургуулийн багш нар өөрийн сурагчиддаа тус болохын тулд хүнд хөнжил ашиглахыг зөвлөдөг. Энэ нь сэтгэл санаа тогтворгүй байдаг шилжилтийн үеийг хэлж байгаа юм.Мөн хүүхэд хичээлээс тарах, өөр хичээлд орох үедээ янз бүрийн хямралтай байх нь бий бөгөөд үүнд бас тус болно.

Та гэртээ энэхүү хүнд хөнжлийг ашиглаж, давуу талыг нь мэдэрч болно. Жишээ нь таны хүүхэд гадаа тоглож байгаад их хөөрсөн, сэтгэл санаа хямарсан орж ирвэл ашиглаж болох юм.

Хэрхэн хэрэглэх вэ?

Том хүнд зориулсан хүнд хөнжил нь 15-30 фунт (6-12 кг) жинтэй байх ёстой. Ер нь бол энэ талаар холбогдох эмч мэргэжилтэнтэй уулзаж зөвлөх нь зөв юм. Зүрх судасны болон бусад амьсгалын замын өвчин, түүнтэй төстэй өвчтэй хүн хүнд хөнжил хэрэглэх нь буруу шүү!

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Naraa Naraa

    Naraa Naraa

    2019/01/20 at 23:09

    uneen

  2. Oyuntsetseg Sharavdorj

    Oyuntsetseg Sharavdorj

    2019/01/20 at 23:34

    Tiim bhaa bi hund honjil nomrohgui bol noir hurdeggui yum

  3. Inga Sewe

    Inga Sewe

    2019/01/21 at 08:47

    Biyet baidal deer uneheer unen.untlagin uruu seruun ,tegeed hund hugjiltei untahad mash taalamjtai gun noirsdog.

  4. Sleepy Ash

    Sleepy Ash

    2019/01/21 at 18:35

    ghdee het hund hunjil numurwel sunsend daruulj medne

  5. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2019/01/21 at 21:40

    Hvnd honjilond durtai shv goe bdag tuhtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *