
Төмөр замаар зорчигч болон ачаа тээвэрлэх хэлхээст тээврийн хэрэгслийг галт тэрэг гэдэг. Машинаар явснаас хурдан, нисэх онгоцоор явснаас зардал багатай учир галт тэргээр зорчихыг илүүд үзэх үе хүмүүст байдаг. Эсвэл зүгээр л төгсгөлгүй мэт санагдах төмөр замаар хот тосгод, тал хөндий, уул усны дундуур давхих нь таалагддаг болохоор галт тэргээр зорчих хүсэлтэй нэгэн ч байж болох юм. Машиныг бодвол хүрэх газарт арай түргэн хүргэх давуу талтай боловч нисэх онгоцноос тав тух, цаг хугацаа хэмнэх байдлаараа доогуурт бичигдэх галт тэрэгний аялалыг туйлын тав тухтай болгох тал дээр олон зүйл хийгдэж байгаа аж. Машинаар, нисэх онгоцоор аялснаас илүүтэй гайхалтай сэтгэгдэл, дурсамжийг үлдээх туйлын тав тухтай, тансаг галт тэрэгний аялалын тасалбарын үнэ 52,500 хүртэл доллараар үнэлэгдэж байна.


































