Алдартнуудад ямар ч филтер, фотошоп хэрэггүй! Учир нь тэд гайхалтай харагдах дараах 12 аргыг мэддэг

0

Олон жилийн турш олны анхаарлын төвд байсан оддын хувьд олон шүтэн бишрэгчидтэй болохоос гадна ямар ч нөхцөлд сайхан харагдах нууцуудыг өдөр тутамдаа хэрэглэж сурсан байдаг ажээ. Манай сайт уншигч танд алдартнуудын хэрэглэдэг энгийн лайфхакуудаас хүргэж байна.

1. Биеийн галбир тодотгож өгсөн дотуур хувцас хэрэглэдэг

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Тэд өмсөх хэмжээнээсээ 1 размераар том дотуур хувцас өмсөж, томдож буй зайг силиконоор дүүргэх гэх мэт аргаар бие галбираа тодотгож харуулдаг. Түүнчлэн хөxийг шахаж илүү том харагдуулах хөxний даруулга зүүх арга ч мөн бий.

 

2. Ил гарах биеийн хэсгээ ч будах

© Joel Ryan / Invision / AP / East News

Тохиромжтой дотуур хувцас өмсөхөөс гадна ил гарч харагдаж буй биеийн хэсгийг гэрэлд илүү тод харагдуулах үүднээс тос түрхэх, будах явдал ч байдаг ажээ.

 

3. Урт даашинзны доор заавал өндөр өсгийт өмсөх хэрэггүй

© RCF / MEGA / Mega Agency / East News, © Charles Sykes / Invision / AP / East News

Урт даашинз доор одод заавал өндөр өсгийт өмсөхийг урьтал болголгүй биед эвтэйхэн гутал, пүүз өмсдөг аж. Тухайлбал жүжигчин Blake Lively “Free Guy” киноны нээлт дээр урт даашинзны доор пүүз өмссөн байсан бол Whoopi Goldberg Оскарын шагнал гардуулах ёслол дээр гуталтай ирж байсан билээ.

 

4. Гутал өмсөх ч албагүй

Jeff Kravitz/FilmMagic

Заавал гутал өмсөх хэрэгтэй гэж үү? Мэдээж үгүй. Жүжигчин Zendaya Валентино даашинзны доор гуталгүй, хөл нvцгэн байсан гэвэл та итгэх үү?

 

5. Үнэртэнг удаан барихын тулд вазелин хэрэглэх

© Kristin Callahan / Everett Collection / East News, © Kiyok / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Алдартнууд үнэртэн түрхэхээсээ өмнө арьсандаа вазелин тос түрхдэг ажээ. Вазелин нь арьс зөөлрүүлэхээс гадна үнэртнийг удаан барих үйлчилгээтэй байдаг байна.

 

6. Өргөгчтэй дотуур өмд хэрэглэх

Frazer Harrison/Getty Images

Зарим одод бие галбираа илүү тодотгож өгөхийн тулд өргөгчтэй дотуур өмд өмсөх нь бий.

 

7. Өндөрсгөгчтэй гутал өмсөх

© OConnor / AFF-USA.com / MEGA / Mega Agency / East News

Жүжигчин Tom Holland 172 см өндөртэй. Иймээс ч тэрээр гутал дотроо өндөрсгөгч хэрэглэдэг хэмээн өгүүлж байжээ. Түүнчлэн улаан хивсний ёслол дээр зураг даруулах үед тэр үргэлж тэдний өмнө зогсдог.

 

8. Даашинз дотроо дулаан хувцас өмсөх

© Invision / Invision / East News

Дизайнеруудын урласан гайхалтай загварын хувцаснууд тэр бүр зузаан, дулаахан байдаггүй нь үнэн. Харин камерын өмнө удаан хугацаагаар зогсох хэрэгтэй болдог одод дотроо хувцас давхарлан өмсөх аргыг тогтмол хэрэглэдэг аж. Тухайлбал, жүжигчин Jameela Jamil 2018 оны Алтан бээлий шагнал гардуулах ёслолын үеэр хэтэрхий хүйтэн байсан тул даашинз дотроо жинсэн өмд өмсөж байсан хэмээж байжээ.

 

9. Толбо арилгахын тул амтлагч хэрэглэдэг

© Grosby Group / East News, © rafastockbr / Shutterstock

Penélope Cruz болон Jennifer Garner нарын загварын мэргэжилтнээр ажилладаг Joe Zee шингэн амтлагч хувцас дээр тогтсон толбыг хурдан хугацаанд арилгахад хялбар байдаг талаар ярьж байв.

 

10. Тэд үсчинд хэдэн цагаар ч хамаагүй сууж хэв маягаа бүрдүүлдэг

© MEGA / Mega Agency / East News

Зөвхөн эмэгтэйчүүд л үсчинд олон цагаар суудаг гэвэл үгүй. Жүжигчин Johnny Depp чухал үйл ажиллагаа бүрийн өмнө үсчин орж, олон цагийг өнгөрүүлэн байж өөрийн нэрийн хуудас болсон үс засалтаа хийлгүүлдэг ажээ.

 

11. Нүүрний илүүдэл үсээ хусдаг

© PacificCoastNews / East News, © Tarzhanova / Shutterstock

Алдартнууд нүүрний илүүдэл үсээ авахын зэрэгцээ арьсны үxэжсэн эдийг цэвэрлэх зорилгоор нүүрний арьсаа хусдаг бөгөөд ингэснээр нүүр будалт арьсанд илүү сайн шингэж, илүү толигор харагддаг ажээ.

 

12. Мэс заслын сорвийг хувцас дороо нуудаг

© Emiley Schweich / Everett Collection / East News

Зарим алдартнууд аливаа хувцсыг өмсөхийг хүссэндээ бус биеийнхээ аль нэг хэсгийг нуух шаардлагаар сонгон өмсөх нь бий. Тухайлбал, жүжигчин Charlize Theron 2013 оны Power of Women үйл ажиллагааны үеэр сүүн цагаан өнгийн даашинз өмсөхдөө хүзүүн дээрх мэс ажилбарын сорвио нуух аргыг хэрэглэж байжээ.

 

Бонус

© Jordan Strauss / Invision / AP / East News

Бүх зүйлсийг төлөвлөсөн боловч гэнэтийн явдлууд биднийг үргэлж дагаж байдаг билээ. Тэгвэл алдартнуудын хувьд ч ийм зүйлс чамгүй олон гардаг аж. 2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Nicole Kidman-ын даашинзны мөрний бүс тасарсан бөгөөд жүжигчин бүсгүй маш хурдан арга хэмжээ авч бүсээ хооронд нь уяж тогтоож байсан түүх бий.

Эдгээр аргуудын аль нь танд хамгийн хэрэгтэй байсан бэ? Чухал үйл ажиллагаанд оролцохдоо танд хэрэглэдэг лайфхак бий юу?

14
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/03/28 at 18:03

    Pl ah
    Tan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *