Форбес сэтгүүл Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодрууллаа

0

Форбес сэтгүүл Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян хүнээр дахин тодрууллааЖил бүр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг алдарт Форбес сэтгүүл хөрөнгө чинээ, бэл бэнчингээрээ хүн төрөлхтнийг манлайлсан хүмүүсийг жагсаасан энэ жилийн жагсаалтаа гаргажээ. Ажиллаж хөдөлмөрлөж олсон ашиг орлогоороо дэлхийн оюун ухаант оршин суугчдыг манлайлсан энэ 15 тэрбумтныг дунд нь 2008 онд 3-т бичигдсэнийг эс тооцвол 1995-2009 онуудад дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдэж байсан Билл Гейтс /Bill Gates/ бичигдсэн байна. Майкрософт /Microsoft/-ыг үндэслэгчийн араас ямар хүмүүс дэлхийн баячуудын жагсаалтыг бүрдүүлснийг дараах жагсаалтаас харна уу.

1. Майкрософт компаний тэргүүн Билл Гейтс /Bill Gates/ 76 тэрбум доллар
2. Телмекс /Telmex/, Америка Мовил /America Movil/ компаниудын захирал Карлос Слим /Carlos Slim/, 72 тэрбум доллар
 
3. Индитекс /Inditex/ компаний эзэн, Зара /Zara/ компанийг үндэслэгч Амансио Ортега /Amamcio Ortega/, 64 тэрбум доллар
 
4. Беркшир Хэтэуэй /Berkshire Hataway/ компаний хамгийн их хувьцааг эзэмшигч Уоррен Баффет /Warren Buffett/, 58,2 тэрбум доллар
 
5. Оракл /Oracle/ компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон /Larry Ellison/, 48 тэрбум доллар
 
6. Кох Индастрис /Koch Industries/ компаний хамтран эзэмшигч Чарльз Кох /Charles Koch/, 40 тэрбум доллар
 
7. Кох Индастрис /Koch Industries/ компаний хамтран эзэмшигч Дэвид Кох /David Koch/, 40 тэрбум доллар
 
8. Лас Вегас Сэндс Корпорацийн захирал Шелдон Аделсон /Sheldon Adelson/, 38 тэрбум доллар
 
9. Уол-Март /Wal-Mart/-ыг үндэслэгч Сэм Уолтон /Sam Walton/-ы хөвгүүдийн нэг Жон Уолтон /John Walton/-ы бэлэвсэн эхнэр Кристи Уолтон /Christy Walton/, 36,7 тэрбум доллар
 
10. Уол-Март /Wal-Mart/-ыг үндэслэгч Сэм Уолтон /Sam Walton/-ы бага хүү Жим Уолтон /Jim Walton/, 34,7 тэрбум доллар
 
11. Лореал /L’Oreal/-ын өв залгамжлагч Лилиан Бетанкур /Liliane Bettencourt/, 34,5 тэрбум доллар
 
12. Эйч энд Эм /H&M/ компаний захирал Стефан Перссон /Stefan Persson/, 34,4 тэрбум доллар
 
13. Уол-Март /Wal-Mart/-ын өв залгамжлагч Элис Уолтон /Alice Walton/, 34,3 тэрбум доллар
 
14. Уол-Март /Wal-Mart/-ынхны том хүү Робсон Уолтон /S. Robson Walton/, 34,2 тэрбум доллар
 
15. Эл Ви Эм Эйч /LVMH/ конгломератын захирал Бернард Арнаулт /Bernard Arnault/, 33,5 тэрбум доллар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/06 at 18:49

    wall mart байлгүй дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *