
Украйны Одесс хотод ажиллаж амьдардаг Дмитрий Самохин бол зүгээр нь нэг шивээсчин биш, тэр бол арьсан дээр зурдаг хүн. Түүний чадварын талаар зөвхөн Одесс, Украйнаар тогтохгүй бүх дэлхий даяар ярилцдаг. Түүний хийсэн шивээсийг харсан шивээсний хорхойтон бүрийн мөрөөдөл нь Самохинаар шивээс хийлгэх болдог. Учир нь түүний чадвар үнэхээр үгээр хэлшгүй юм. Шивээсний тухай нэгэн сэтгүүлээс уншсанаар шивээсний мастер болохыг хүссэн энэ авьяаслаг эрхэм арьсан дээрх зураг нь яг л зотон даавуун дээр зурсан зураг шиг харагдаасай гэж хүсэж, бодож бүтээлээ бүтээдэг. Түүнийг дэлхийн янз бүрийн улс орноос зорьж ирдэг хүмүүс байдаг. Жишээлбэл, хаа байсан Австралиас Самохины хийсэн шивээсийг хараад түүгээр шивээс хийлгэхээр мөнгө цуглуулан зорьж ирсэн үйлчлүүлэгчдээ япон стилийн шивээс хийж өгчээ. Зарим нь хоёр дахь, гурав дахь шивээсээ хийлгэхээр дахин дахин ирэх нь ч бий.


























Зочин
2014/03/20 at 17:54
zaawal gadaadruu garj hiilgehgvi mongoldoo hogjvvleed hiitsgeewel …
Зочин
2014/03/20 at 17:54
zaawal gadaadruu garj hiilgehgvi mongoldoo hogjvvleed hiitsgeewel …