Лондон дахь Coca-Cola компаний шинэ оффис

0

Архитектурын мэргэжлээр суралцагчид болон энэ чиглэлээр ажиллагсад цаашлаад оффисынхоо барилгын дотор засал тохижилтонд өөрчлөлт хийхээр төлөвлөж буй бизнесменүүдийн аль алинд хэрэг болох болов уу гэсэн үүднээс бид томоохон компаниудын шинэ оффисын зургуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаад Английн Лондон хотноо нээгдсэн Coca-Cola компаний шинэ оффисын зургуудыг хүргэж байна. Оффисын дотор заслыг Нэгдсэн Вант улсын уран барилга, дизайны MoreySmith пүүсийн уран барилгачдын багийнхан хийж гүйцэтгэжээ. Сонгодог, дурсгалт хэв маягийг шингээсэн засал бүхий [tweetable]шинэ оффисын дотор заслыг хийхэд 5000 ширхэг хаягдал ундааны шилнээс гадна хаягдал лаазнууд ч ашигласан[/tweetable] байна. Дэлхийн алдарт хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч компаний Нэгдсэн Вант улс дахь 350 ажилтанд зориулсан 5 давхар барилгад хүлээн авах хэсэг, кафе, кофе баар, нээлттэй төлөвлөгөөний ажлын байр, уулзалтын өрөөнүүд төлөвлөгдөн шийдэгджээ.

























0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *