Эмч нарын xоригийг үл тоон 65 насандаа 4 ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй одоо хэрхэн амьдарч байгаа вэ?

3

Өнөө үед 30, тэр бүү хэл 40 наснаас хойших төрөлтөөр хэнийг ч алмайруулахаа болиод байна: эмэгтэйчүүд эхлээд ажил төрөлдөө амжилт гаргана, харин дараа нь л ээж болох шийдвэр гаргадаг болжээ. Гэхдээ өнөөдрийн нийтлэлийн баатар болох Аннегрет Рауниг бүр ч цааш явсан: тэрээр тэтгэвэрт гарсан хойноо ээж болохоор шийджээ, тэрээр эргэн тойрныхны саналыг үл тоов. 2015 онд Аннегрет энэ дэлхийн хамгийн өндөр настай ээж болсон, энэ эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлсэн юм.

Зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлд хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан эмэгтэй өнөөдөр хэрхэн амьдарч байгааг бид сонирхлоо.

Аннегрет Рауниг дөрвөн ихэр хүүхэд төрүүлэхээсээ өмнө алдаршсан байсан

© picture alliance / Contributor / Getty Images

Аннегрет Леля охин 2005 онд төржээ

Берлинд амьдардаг Аннегрет Рауниг хүүхдэд маш их хайртай: насаараа бага ангийн багшийн ажил хийсэнөөрөө 12 хүүхдийн эх, 2000 оны эхэнд эмээ болж амжжээ. 2005 онд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараахан дахин хүүхэд төрүүлэхээр гэнэт шийджээ.

Фрау Рауниг Германыг тэр чигээр нь бүр алмайруулж орхив: 55 настай тэтгэврийн хөгшин хиймлээр үр суулгуулж эрүүл саруул охин төрүүлжээ. Ингээд тухайн улсын хамгийн өндөр настай ээж болов.

© AFP / EAST NEWS

Аннегрет болон түүний хүүхдүүд телешоуны үеэр

Хэв журам өндөртэй германчуудын хувьд Аннегретийн энэ үйлдэл байж боломгүй зүйл хэмээгдэж ихээхэн шүүмжлэлд өртөж байлаа: хүмүүс түүнийг хувиа хичээсэн, хариуцлагагүй гэж буруушаажээ. Гэхдээ эмэгтэй сэтгэлээр унасангүй: тэрээр олон удаа ток-шоунд оролцож, сонин сэтгүүлд олон ч удаа ярилцлага өгчээ – энэ үед өөрийнхөө наснаас ч ичиж зовж байсангүй. Үнэндээ тун удахгүй Аннегрет дахин бүр ихээр алмайруулах болно гэдгийг шүүмжлэгчид огтхон ч гадарлаагүй явсан юм.

 

Хүүхэд төрүүлэх шийдвэр гаргахад амархан байсан, тэгээд ч жирэмслэлт ямар нэгэн асуудалгүй өнгөрчээ

bebe_market / instagram

9 жилийн дараа амьдрал тайван сайхан үргэлжилж байтал бага охин нь ээжээсээ эрэгтэй эсвэл охин дүү гаргаж өгөхийг хүсжээ. Манай баатар ч дахин хүүхэд төрүүлэхээс татгалзсангүй: эрүүл мэндийн хувьд хөнгөн шингэн, том хүүхдүүд нь ч боломжоороо ээждээ тусалдаг болсон байлаа. 64 насандаа Аннегрет 14 дэх удаагаа ээж болохоор шийджээ. Энэ удаад том асуудалтай тулгарсан юм – тэр бол нас. Эмэгтэйн хувьд аль хэдийн цэвэршилт эхэлсэн, өөрөө хүүхэдтэй болох үе өнгөрсөн байв.

Герман улсад донорын үр шилжүүлэх суулгах явдлыг хуулиар хориглосон. Үргүйдлээр шаналж байгаа эмэгтэйчүүд хөрш зэргэлдээ улс орон руу явахад хүрдэг: Чех, Украин зэрэг европын эмнэлгүүд эдгээр эмэгтэйчүүдийн насыг үл харгалзан үрийн зулай үнэрлэхэд нь тусалдаг байна.

Аннегрет ч энэ боломжийг ашиглахаар шийдэж Киевт байрлах томоохон эмнэлэгт очжээ, түүнд донорын үр шилжүүлэн суулгасан байна. Эмэгтэй азын сугалаа сугалж чаджээ: 4 эмбрион бүгд амьдарч чадсан.

Энэ тохиолдолд ихэвчлэн 1 эсвэл 2-ыг л сонгохыг эмч нар зөвлөдөг, энэ нь эрсдэлээс зайлсхийх арга юм. Хүүхдүүд жингийн дутагдалтай төрөх, бөөн өвчний цуглуулгатай төрнө гээд эрсдэл маш их. Гэхдээ Аннегрет эмч нарын саналаас татгалзан 4 хүүхдээ төрүүлэхээр шийджээ.

babyworld_3d4d / instagram

Өнөөдрийн манай нийтлэлийн баатар эмэгтэй яг л тагнуулч шиг ажилласан, өөрийн төлөвлөгөөгөө германы эмч, тэр бүү хэл өөрийн том хүүхдүүддээ ч хэлэлгүй тас нуужээ. Жирэмсэн гэдэг нь мэдэгдээд эхэлсэн үед эргэн тойрныхон нь түүнийг хэрхэн хүлээж авсныг энд дурьдах илүүц биз ээ. Эмч нар ээжийн эрүүл мэндэд ирэх эрсдэлийг анхааруулна: энэ насан дээр олон ихэр хүүхэд тээх нь зүрхний асуудал үүсгэнэ, цусны даралт ихсэнэ, мөн чихрийн шижингийн хүнд хэлбэрт ч орж магадгүй.

Гэсэн хэдий ч Аннегрет жирэмслэлтийг тун дажгүй давж гарсан: амьдралын эрүүл хэв маяг баримтлан явсан тэрээр эмч нарын айлгаж байсан эрсдэлүүдээс холуур өнгөрч чаджээ.

© tvc

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Аннегрет 3 хүү, 1 охин төрүүллээ. Үнэндээ эмч нар түүнд кесарево хагалгаа хийсэн, хүүхдүүд нь ч мэндлэх ёстой хугацаанаасаа 15 хоногийн өмнө төрцгөөсөн юм. Аннегретийн бүх хүүхдүүд үнэхээр жижигхэн, 1 кг-аас ер давсангүй.

Бяцхан Нит, Дрис, Бенс болон Фионнаг дутуу төрсөн хүүхдийн тасагт тэнхэртэл нь эмчилгээ хийхээр шилжүүлсэн бол ээж нь 2 долоо хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжээ.

 

Аннегрет өнөөдөр бусад өрх толгойлсон ээж нараас ялгарах зүйлгүй амьдарч байна

Төрснийхөө дараа Аннегрет том хүүхдүүдтэйгээ илүү ойртохын тулд Берлинээс нүүж Хёкстер гэх жижиг хотод шилжин иржээ. Ээжийгээ хэлэлгүй жирэмсэлсэн, хэвлэл мэдээллийн бай болж шуугиан тарьсан гэж том хүүхдүүдийн зарим нэг нь ээжтэйгээ холбоо харилцаагаа ч тасалсан байна. Өнөөдрийн хувьд Аннегретэд цагийн асрагч болон 14 настай Леля охин нь л тусалж байгаа юм.

RTL хэвлэлийн сэтгүүлч Биргит Шрованге дөрвөн ихэр хүүхдээ ганцаар өсгөж байгаа Аннегретийн талд зогсох бараг цор ганц хүн гэж хэлж болно. Сэтгүүлчийн хэлснээр, Аннегрет бусад ээж нарын л адил бэрхшээлтэй тулгарч яваа. Хүүхдүүд нь одоо ёстой жинхэнэ “дайсны цэргүүд” болчихсон: хаа сайгүй хашхичиж гүйлдэнэ, гэр орныг ёстой л орвонгоор нь эргүүлж байна. Аннегрет ганцаараа 4 хүүхдийн тэрэг түрээд явахад хүртэл хэцүү байгаа шүү дээ. Өөртөө гаргах цагийн тухайд бол бодоод ч хэрэггүй гэжээ.

Мөн Биргит Шровангер хүүхдүүдэд эрүүл мэндийн асуудал байгааг ч онцлон анхааруулав, цаашид эмчилгээ шаардах нь зайлшгүй. Нэг хүүгийн тархинд цус харваж хөдөлгөөн нь хязгаарлагдмал болсон, харин ихрүүдийн цорын ганц охин нь шил зүүхээс өөр аргагүй байна.

Гэсэн хэдий ч Аннегрет бууж өгсөнгүй, зөвхөн өөрийнхөө хүчинд итгэл найдвар тавин тэмцсээр яваа. Тэр цаг тухай бүрт нь тулгарсан асуудлуудаа шийдээд явдаг, амьдрал хүнд байна гэж хэнд ч гомдоллохгүй, буцаад нийслэл хот руугаа шилжих ч бодолтой байгаа ажээ.

realbrigittenielsen / instagram

Бригитта Нильсен 9 сартай жирэмсэн үедээ

50-иас дээш насандаа хүүхэд төрүүлнэ гэдэг тийм ч биелүүлж болохооргүй зүйл биш болжээ. Жүжигчин Бригитта Нильсен (“Red Sonja”) 54 насандаа 5 дахь хүүхдээ төрүүлсэн. Жанет Жексон болон Ингеборга Дапкунайте нар ч 50 наснаасаа хойш шинэ хүнд амьдрал бэлэглэжээ.

Гэхдээ хожуу төрөлтийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна: зарим нэг нь эдгээр эмэгтэйчүүдийн эр зоригийг магтах бол нөгөө хэсэг нь хувиа хичээсэн хэмээн буруушаах ажээ. Эмч, сэтгэл зүйч болон нийгэм зөв бурууг одоо болтол тодорхойлж чадсангүй.

Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Өндөр насандаа ийм шийдвэр гаргасан эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд дэмжих нь зөв үү? Эсвэл 50 наснаас хойш ээж болохгүйн тулд бүх л хамгаалалтын арга хэрэгслийг хэрэглэх ёстой юу?

64
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

52 Сэтгэгдэл

  1. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/01/20 at 00:22

    Ямар мундаг

  2. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/01/20 at 00:22

    😍❤🌷

  3. Yoki Baldan

    Yoki Baldan

    2020/01/20 at 00:37

    Mundag eej bnaa..baxarxmaar ym..tom xvvxdvvd n eejiigee oilgij uuchilaasai xuurxii..

  4. Lily Flower

    Lily Flower

    2020/01/20 at 00:37

    ymar mundag ym be gaixaltaimaa

  5. Davaajargal Zorigtbaatar

    Davaajargal Zorigtbaatar

    2020/01/20 at 01:39

    Нэгт шийдээд төрүүлчихсэн ээж бол үнэхээр мундаг байна , 65 нас бол гайхахаар бараг уу даа … гэхдээ миний бодлоор 50аас дээш нас бол хэн нэгэнд амьдрал бэлэглэхэд бэрх нас … жинхэнэ хувиа хичээсэн үйлдэл … хөгжил дэвшилтэй хамт мөнгө байхад энэ санаа зовох зүйл биш бололтой …

  6. Dovchin Tserendulam

    Dovchin Tserendulam

    2020/01/20 at 02:14

    4 ch yuv de 1 bhgui hugshin hun bj

  7. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/01/20 at 06:01

    German bol hynii tuluu gesen huulitai setgeltei niigmiin hangamj halamj eryyl mend deegyyr tavidag mundag oron doo

  8. Baasandorj Dashjamts

    Baasandorj Dashjamts

    2020/01/20 at 06:39

  9. Baasandorj Dashjamts

    Baasandorj Dashjamts

    2020/01/20 at 06:39

    Зоригт эмэгтэй танд болон хүүхэдүүд чинь эрүүл энх аз жаргалыг хүсэе.

  10. Baasandorj Dashjamts

    Baasandorj Dashjamts

    2020/01/20 at 06:39

  11. Juldai Selenge

    Juldai Selenge

    2020/01/20 at 07:20

    Яаж төрөхөв.цэвэршинэ гэж байдаггүй юм байхдаа

  12. Sodtsetseg Sambar

    Sodtsetseg Sambar

    2020/01/20 at 07:46

  13. Sodtsetseg Sambar

    Sodtsetseg Sambar

    2020/01/20 at 07:46

  14. Sodtsetseg Sambar

    Sodtsetseg Sambar

    2020/01/20 at 07:47

  15. Soronzon Bold

    Soronzon Bold

    2020/01/20 at 08:55

    hed nasaln gj hvvhed torvvldeg bna zaluuda yu hj yawsan garuu hoju uhaarlu nylh yumnuud orhiod vhehvde hvvhed zowoohin bishv tsag hugatsaaga yaj medreed bga garu

  16. Б. Цээгий

    Б. Цээгий

    2020/01/20 at 09:16

    Эмэгтэй хүн хэдэн ч насандаа төрөх боломжтойг харуулсан зоригтой эмэгтэй бн шүү

  17. Байгаль Монгол

    Байгаль Монгол

    2020/01/20 at 09:23

    Мундаг эмэгтэй байна

  18. Batbold Altanzul

    Batbold Altanzul

    2020/01/20 at 09:27

    Gaihaltai

  19. Нар Сар

    Нар Сар

    2020/01/20 at 09:32

    Ёстой мундаг юмаа

  20. bi b.a.

    2020/01/20 at 09:55

    monvol hun huleen zubshuueuh argagui. Germand bolood l ter.

  21. Nandin Nandia

    Nandin Nandia

    2020/01/20 at 10:46

  22. Bymbajaw Tegshjargal

    Bymbajaw Tegshjargal

    2020/01/20 at 11:05

  23. So Ko

    So Ko

    2020/01/20 at 11:12

  24. Bayanzul Batsukh

    Bayanzul Batsukh

    2020/01/20 at 12:01

    Энэ бол өөгшүүлж болохгүй зүйл байна маш хувиа хичээсэн алдар нэр хөөсөн л хүн байна. 50 аас дээш насны хүнд үр шилжүүлэн суулгахыг ихэнх европын улсад хуулиар хорьдог, үхчүүл нялх амтан л өнчирнө шүү дээ

  25. Уранчимэг Үржин

    Уранчимэг Үржин

    2020/01/20 at 12:05

    Дайчин эмэгтэй байна.

  26. Г. Майцэцэг

    Г. Майцэцэг

    2020/01/20 at 12:35

    Gaihaltai mundag eej bn

  27. Xvslen Xvslen

    Xvslen Xvslen

    2020/01/20 at 12:50

    Ff j xbzgxcvbdjfs

  28. Norjmaa Jawuuchamba

    Norjmaa Jawuuchamba

    2020/01/20 at 13:18

    00

  29. Би Монгол Хүн

    Би Монгол Хүн

    2020/01/20 at 13:23

    Nas chini too boljee. Mundag yumaa.

  30. Oogii Sainaa

    Oogii Sainaa

    2020/01/20 at 13:25

    Mundag erelheg zorigtoi eej bn bayar hurgii .

  31. Oyuna Oyuna

    Oyuna Oyuna

    2020/01/20 at 14:00

    Bolomjiig bataljwe

  32. Гайхалтай ямар зоригтой дайчин эмэгтэй вэ амжилт

  33. Ж. Энхсаруул

    Ж. Энхсаруул

    2020/01/20 at 14:20

    зоригтой эмэгтэй байнаа

  34. Баярхүү Хүүхээ

    Баярхүү Хүүхээ

    2020/01/20 at 14:27

    Мундаг эмэгтэй танд эрүүл энхыг хүсэе зоригтой юмаа

  35. Myagmarhand Bazarwaan

    Myagmarhand Bazarwaan

    2020/01/20 at 14:45

  36. Ira Naidansuren

    Ira Naidansuren

    2020/01/20 at 14:53

    Хүүхдүүдийн хувь заяа,эрүүл мэндийн талаар сайн бодох хэрэгтэй,зориг бүхнийг шийдэхгүй

  37. Санжжав Уранчимэг

    Санжжав Уранчимэг

    2020/01/20 at 15:25

    Цоо эрүүл бас супер бүтэцтэй эмэгтэй бна даа Баяр хүргэе. Урт наслах нь ойлгомжтой

  38. Санжжав Уранчимэг

    Санжжав Уранчимэг

    2020/01/20 at 15:25

  39. Ganbold Suhbaatar

    Ganbold Suhbaatar

    2020/01/20 at 16:02

    Mundag uym aa baharhachilaa

  40. Дарьжав Хорлоо

    Дарьжав Хорлоо

    2020/01/20 at 16:08

  41. Аз жаргал хүсьё. Ёстой зоригтой эмэгтэй бнаа.

  42. 다와다와

    다와다와

    2020/01/20 at 17:48

  43. Nymaa Nymaa

    Nymaa Nymaa

    2020/01/20 at 18:43

    Амьдраад л бай

  44. Si Si Duko

    Si Si Duko

    2020/01/20 at 22:49

    Shal xydlaa

  45. Dashiiv Sarangua

    Dashiiv Sarangua

    2020/01/21 at 06:01

    Yamar mundag umbe iim boloh umsan

  46. Мөнгөнцэцэг Чунт

    Мөнгөнцэцэг Чунт

    2020/01/21 at 08:26

    Мундаг эмэгтэй бна даа

  47. Dulamsuren

    Dulamsuren

    2020/01/21 at 11:02

    Ийм эмэгтэй тун ховор байхаа,өөрөө маш их хүссэн болохоор эрүүл энх торниод болно доо. мюМундаг юмаа

  48. Enkhtuya Nergui

    Enkhtuya Nergui

    2020/01/21 at 11:06

  49. Davaanyam Purevdorj

    Davaanyam Purevdorj

    2020/01/21 at 11:43

    Mundag ymaa gaihaltai 😙😙

  50. Monh Tsetseg

    Monh Tsetseg

    2020/01/21 at 13:37

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *