Дэлхий дээрх хамгийн амттай тахианы далавч шарах жорыг та бүхэндээ хуваалцъя. Гэртээ хайруулын таваг дээр шараад л болгочихно

0

Дэлхий дээрх хамгийн амттай тахианы далавч шарах жорыг би мэддэг. Далавчаа хүнхэр хайруулын таваг дээр шардаг юм. Сүмстэй тахианы далавч маань яг л үнэтэй рестораны жороор хийсэн юм шиг л амттай болно.

“Олон жилийн өмнө Израил улсаар зугаалж байхдаа “Дикси” ресторан орох их дуртай байдаг байж билээ. Шөнийн 2 цаг хүртэл зугаалж яваад л тахианы шарсан далавч авч идээд л. Цаг хугацаа өөрчлөгдөж, шөнийн цагаар зугаалах үе маань ч дуусаж. Тэгэхээр гэртээ л хийж идэхээс өөр арга үлдэхгүй нь” гэж манай нөхөр ярьдаг юм.

Авьяас чадвартай ахлах тогооч Хаим Коэнийн жороор хийдэг тахианы далавчийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Сүмстэй тахианы далавч

Орц:

  • Тахианы далавч
  • 700 мл ус
  • 100 г цөцгийн тос
  • 2-3 хумс саримс
  • 40 г чихэрлэг, халуун ногоотой сүмс
  • Давс, перецийг өөрийн амтандаа тохируулна

Бэлдэх арга:

1. Тахианы далавчаа угаагаад хатаан 3 хэсэг болгон хэрчинэ. Давслахаа мартаж болохгүй.

© Depositphotos

2. Тахианы далавчаа пергамент цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр тавина. 180 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут болгоно. Хайруулын таваг дээр шарвал илүү амттай болдог юм. Ялангуяа хүнхэр хайруулын тавганд!

© Depositphotos

3. Саримсаа урьдчилан татсан эсвэл үрүүлээр үрж жижиглэсэн байх ёстой.

© Depositphotos

4. Сүмс бэлдэхийн тулд ус, ургамлын тос, жижиглэж хэрчсэн саримс болон чили соус хийнэ. Өөрийн хүлсээр давс, перец нэмнэ. Сайтар хутгаарай. Бэлэн болсон сүмсийг хайруулын тавгандаа хийнэ.

© Depositphotos

5. Хайруулын тавганд сүмсээ халаагаад дараа нь бэлэн болсон тахианы далавчийг хийнэ. Тахианы далавчийг бүгдийг нь сүмсэнд амтлахын тулд сайтар хутгаж өгөөрэй.

© Depositphotos

6. Бэлэн болсон тахианы далавчийг халуунаар нь ч тэр, хүйтнээр ч тэр идэж болно. Сайхан хооллоорой.

© Depositphotos
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *