Жүжигчид өндөр цалинтай бүтээлд тоглодог байсан хэдий ч багахан хэмжээний төлбөр авч, дүр бүтээж байсан 14 тохиолдол

0

Дэлхийн хэмжээний алдартай жүжигчид бага хэмжээний төсөвтэй кинонд тоглох явдал тун цөөн. Тэгвэл манай сайт уншигч танд чадварлаг найруулагчдын доор ажиллах, гайхалтай зохиолын нэг хэсэг болох зорилгоор өндөр цалинтай бүтээлээс татгалзаж, бага хэмжээний цалингаар дүр бүтээж байсан жүжигчдийг танилцуулж байна.

1. Tom Cruise

© Magnolia / New Line Cinema and co-producers

Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болох Tom Cruise 1999 онд нээлтээ хийсэн “Eyes Wide Shut” кинонд тоглохдоо 20 сая ам.долларын цалин авч байсан түүхтэй. Гэвч тэрээр мөн онд “Magnolia” кинонд ердөө 100,000 ам.долларын цалинтайгаар тогложээ. Учир нь тэрээр найруулагч Paul Thomas Anderson-той хамтран ажиллахын тулд ийнхүү тус кинонд дүр бүтээж байсан аж.

 

2. Bill Murray

© Rushmore / Touchstone Pictures and co-producers

Жүжигчин Bill Murray “Ghostbusters II” кинонд 7 сая ам.доллар, “Groundhog Day” кинонд 10 сая ам.долларын цалинтайгаар дүр бүтээж байсан ч 1998 онд “Rushmore” кинонд ердөө 9,000 ам.долларын цалинтай тогложээ.

 

3. John Candy

© Home Alone / Twentieth Century Fox and co-producers

“Home Alone” кино анх нээлтээ хийсэн цагаасаа хойш өнөөг хүртэл зул сарын хамгийн эрэлттэй кинонуудын нэгээр нэрлэгдсээр байгаа билээ. Тэрээр тус кинонд хэрмэл дуучдын ахлагчийн дүрийг бүтээхдээ ердөө 414 ам.долларын цалин авч байжээ. Хожим 2020 онд найруулагч Christopher Columbus тухайн цаг үед аль хэдийн алдар нэртэй болсон байсан ч продюсер, зохиолч John Hughes-ийн найруулагчийн хүсэлтээр ийнхүү бага цалингаар дүр бүтээсэн хэмээн дурдаж байв.

Тэрээр өмнө нь 1983 онд үзэгчдийн хүртээл болсон “National Lampoon’s Vacation” киноноос 1 сая ам.долларын цалин авч байсан бол 1986 онд нээлтээ хийсэн “Armed and Dangerous” киноноос 2 сая ам.долларын цалин авч байжээ.

 

4. Mark Wahlberg

© The Fighter / Relativity Media and co-producers

“Planet of the Apes (2001)”, “The Truth About Charlie (2002)” бүтээлүүдэд тус бүр 8 болон 10 сая ам.долларын цалин авч байсан жүжигчин Mark Wahlberg “The Fighter” киноны гол дүрд тоглохдоо ямар ч цалин авч байгаагүй ажээ.

 

5. Christian Bale

© The Fighter / Relativity Media and co-producers

Төсөв багатай хийгдсэн “The Fighter” кинонд тэрээр дасгалжуулагчийн дүрийг бүтээсэн бөгөөд 250,000 ам.долларын цалин авч байжээ. Тэрээр өмнө нь “American Psycho (2000)” кинонд тоглохдоо 1 сая ам.доллар, “Batman Begins (2005)” кинонд тоглохдоо 9 сая ам.долларын цалин авч байсан аж.

 

6. Christopher Lee

© The Wicker Man / British Lion Film Corporation

Төсөв хангалтгүй байсан тул “The Wicker Man (1973)” кинонд ажилласан дийлэнх уран бүтээлчид цалингүй ажиллаж байсан гэдэг. Тэдний дунд тухайн үед чамгүй алдар нэрийн эзэн болоод байсан жүжигчин Christopher Lee ч байсан аж.

 

7. Amitabh Bachchan

© Black / Applause Entertainment Ltd. and co-producers

Энэтхэгийн алдарт жүжигчин Amitabh Bachchan найруулагч Sanjay Leela Bhansali-тай хамтран ажиллахын тулд “Black” нэртэй кинонд цалингүй тоглож байсан удаатай. Тэрээр тус кинонд бүтээсэн дүрээрээ Үндэсний кино наадмаас Шилдэг жүжигчний шагнал хүртэж байв.

 

8. George Clooney

© Ocean’s Eleven / Warner Bros. and co-producers, © Syriana / Warner Bros. and co-producers

2005 онд жүжигчин George Clooney ТЕГ-ийн тусгай ажилтан Bob Barnes-ын дүрийг бүтээхдээ 350,000 ам.долларын цалин авч байв. Энэ нь тухайн үед түүний авдаг байсан цалингаас нь эрс бага үзүүлэлт ажээ. Тэрээр “Ocean’s Eleven (2001)” кинонд тоглохдоо 20 сая ам.доллар, “Intolerable Cruelty (2003)” кинонд тоглохдоо 15 сая ам.долларын цалин авч байжээ.

 

9. Liam Neeson

© Love Actually / Universal Pictures and co-producers

“Schindler’s List” киноны Oskar Schindler-ийн дүрээрээ алдаршсан жүжигчин Liam Neeson-ийн цалин хэдэн сая доллараар хэмжигддэг байсан ч 2003 онд “Love Actually” кинонд тоглохын тулд тэрээр 250,000 ам.долларын цалинг хүлээн зөвшөөрч байжээ.

 

10. Edward Norton

© 25th Hour / Touchstone Pictures and co-producers

1999 онд үзэгчдийн хүртээл болсон “Fight Club” кинонд тоглохдоо тэрээр 2.5 сая ам.долларын цалин авч байжээ. Ийнхүү алдар нэрийн оргилд гарсан тэрээр “Death to Smoochy (2002)”, “ Red Dragon (2002)” кинонд тоглохдоо тус бүр 8 сая ам.долларын цалин авч байжээ. Гэвч тэрээр найруулагч Spike Lee-ийн “25th Hour (2002)” кинонд тоглохдоо ердөө хагас сая ам.долларын цалин авчээ.

 

11. Sean Penn

© Hurlyburly / FilmColony and co-producers

1986 онд гэр бүл зохиогоод байсан Sean Penn болон Madonna нар “Shanghai Surprise” кинонд тоглохдоо 1 сая ам.долларын цалин авч байжээ. Гэвч тэрээр “Hurlyburly” кинонд дүр бүтээхдээ ердөө 150,000 ам.долларын цалин авч байсан гэдэг.

 

12. Bruce Willis

© Four Rooms / Miramax and co-producers

Найруулагч Quentin Tarantino-ын хүсэлтээр “Four Rooms” кинонд тэрээр үнэгүй дүр бүтээх үедээ хэдийн алдартай болсон байсан бөгөөд дундажаар нэг киноноос 10 сая ам.долларын орлого олдог болсон байжээ. Тухайлбал, “Die Hard with a Vengeance” киноны дүрээрээ 15 сая ам.долларын цалин тэрээр авч байжээ.

 

13. Ethan Hawke

© The Purge / Universal Pictures and co-producers

2001 онд нээлтээ хийсэн “Training Day” киноноос 12 сая ам.долларын ашиг олж байсан жүжигчин Ethan Hawke 2013 онд үзэгчдийн хүртээл болсон “The Purge” кинонд тоглохдоо ердөө 3,000 ам.долларын цалин авч байжээ.

 

14. Eddie Murphy

© Dreamgirls / Dreamworks Pictures and co-producers

2006 оны “Dreamgirls” кинонд дүр бүтээхдээ жүжигчин Eddie Murphy цалин аваагүй ажээ. Хэдийгээр тэрээр тус бүтээлд цалингүй тоглосон ч чадварлаг жүжиглэлт нь түүнд Алтан Бээлий шагнал гардуулах ёслолын Шилдэг туслах жүжигчин зэрэг хэд хэдэн шагналыг авч ирсэн түүхтэй. Тэрээр нэг кинонд дүр бүтээхдээ дунджаар 10-20 сая ам.долларын цалин авч байжээ.

4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *