
Гацуур модыг гоёор чимэглэх – шинэ жилийн баярын гол ажил. Хэн нэгэн амьд гацуур мод тойрон бүжиглэж наадна, нөгөө нэг нь хиймэл гацуур мод чимэглэхийг эрхэмлэнэ. Аль аль хувилбарыг сонгодог буюу уламжлалт арга гэж хэлнэ.
Гэхдээ ирж буй Шинэ оны босгон дээр өөрийн уран сэтгэмжээ ажиллуулж өрөө тасалгаанд эсвэл гудамжинд стандарт бус гацуур мод засах нэгэн гарах ажээ. Хүн болгоны өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ баярт шинэлэг өнгө төрх нэмж байгаа нь сайхан хэрэг. Ийм гацуур модыг хэн ч мартаж чадахгүй нь лавтайяа.
Хатан хаан гэмээр зул сарын гацуур мод

Энэ ногоон гайхамшгийг Мэрайаи Кэригээр төсөөлж бүтээжээ. Сайтар ажиглавал дуучин эмэгтэй нүүрний төрхийг харж болно.
Муурын эздэд зориулсан гацуур мод

Муур ч тухлан хэвтэх зайтай, бэлгээ ч өрөх зайтай. Бүгдэд зай байна.
Үл үзэгдэх баярын гацуур мод

Энэ гацуур модыг гудамжны гэрэлтүүлгээр хийжээ

Хиймэл фламинго шувуугаар хийсэн баярын гацуур мод. Тэр чигээрээ галзуурмаар ягаан өнгө гарчээ

Энэ чинь Гозилла байна шүү дээ

Литвийн гацуур мод, Вильнос хот

Компьютерын “Portal” тоглоом сонирхогчдын гацуур мод

Шинэ жилийн Дарт Вейдер

Халуун орны Шинэ жилийн гацуур мод

Булаар хийсэн гацуур мод

Цэцэгт дурлагчдын гацуур мод

Ганц гацуур модоор хязгаарлагдахгүй бүхэл бүтэн баярын хотхон барьсан тохиолдол

Хуванцар шувуугаар хийсэн гацуур мод. Хөгжилтэй бас бага зэрэг аймшигтай харагдана

Үнэхээр сонирхолтой сэдвээр гацуур мод барьжээ

Шилээр хийсэн гацуур мод

Ямар ч перфекционист дуу алдах байх. Үнэндээ, ийм модны хажуугаар маш болгоомжтой явах хэрэгтэй, бараг л амьсгалахгүйгээр.
Загасны тороор хийсэн гацуур мод

Шинэ Шотландын (Канадын муж) оршин суугчид гацуур модоо ийн чимэглэх дуртай. Дахин боловсруулахаар эсвэл устгалд оруулахаар болсон загасны торнуудаар гацуур модоо барьдаг ажээ.
Баярын гацуур мод – элдэв янзын л зүйлээр чимэглэжээ








