Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн гэдгийг танд ойлгуулах сонирхолтой гэрэл зургийн цуглуулга

0

Зогсоо зайгүй гайхширч байхаар тийм л сайхан ертөнцөд бид амьдарцгааж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидэнд давтагдашгүй сонирхолтой зүйлсийг үзэж харах боломжийг олгох ажээ – байгалийн сонин хачин эсвэл этгээд үзэгдэл, мөн онцгой содон гар урлал ч үүнд багтана. Ургамал, ан амьтны ертөнцийн хил хязгааргүй төсөөлөл бас хүний бүтээсэн эд зүйлс сэтгэл хөөрөхөд хүргэнэ. Үзэж харах зүйл дууслаа гэж бодох хэдий ч үгүй гэдэг нь ойлгомжтой. Амьдрал бидэнд шинэ шинэ зүйлийг ар араас нь цувруулж илгээсээр л байна. Энэхүү нийтлэлд 16 сонин хачин зүйл бий.

Эркюль Пуаро хаана байна? Тэр хүн л тагтан дээр дахиад нэг тагт байгаагийн учрыг олно доо?

 

Та энэ шарвинг харж байна уу? Хайруулын тавагны өнгөтэй адилхан болгож шарахад ур чадвар шаардагдах нь ойлгомжтой. Гэхдээ тэр болгонд олдохгүй л гэж бодож байна

 

Хуучны энэ дискийг найзынхаа гэрээс олсон юм. Тэгш өнцөгтэй ийм диск би өөр хаанаас ч олоогүй. Хамгийн сонирхолтой нь бүрэн ажиллагаатай

 

Дөнгөж төрсөн хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байхад хүүхдийг тав тухтай байлгах бүхий л нөхцлийг бүрдүүлж өгөхийг хичээдэг байна. Томчуудад нь хүртэл уруул нь харагддаг амны хаалт өгнө – хүүхэд инээмсэглэлийг хараасай гэж тэр шүү дээ

 

Энэ гэнэтийн бэлгийг тааламжтай гэж хэлж болохооргүй – вандуйтай лаазнаас авгалдай гарч ирлээ

 

Энэ номын сан уншигч ихтэй байдаг. Энд зөвхөн ном унших гэж ирэх биш бас нүдээ хужирлах гэж хүмүүс их ирдэг юм. Яагаад гэвэл цонх нь гол руу харсан …

 

Нарийн хийцтэй чимэглэл шиг харагдаж байгаа биз дээ? Хусны самрыг дундуур нь хуваасан байгаа нь

 

Энэ дэлгүүрийн талх маш онцгой! Зүсэлт нь хөндлөнгөөрөө

 

20 минут бохир аяга таваг угаасны дараа миний гар ингэж үрчийжээ, харуулахаас ч ичмээр. Зүрхний өвчтэй хүмүүс хараад дэмий байх

 

Ажил дээрээс олдсон лаазтай энэ шар aйргийг шууд музейд хүлээлгэж өгвөл таарна. Яагаад гэвэл бүр … 1954 онд үйлдвэрлэсэн эд байна шүү дээ! Эсвэл эртний шар aйраг амсаж үзмээр байна уу?

 

Хясаа нээсэн чинь гэнэтийн бэлэг гарч ирээд: дотор нь далайн од байж байх юм! Тэр өглөөний хоолондоо хясаа зооглосон бололтой

 

Энэ бол лууван – улбар шар өнгөтэй хүний гарын хуруу гэмээр

 

Байгалийн гайхамшиг – гурван дэлбээтэй цэцэг

 

Техникийн хөгжил дэвшлийг харуулсан төхөөрөмж – Швейцарын уулархаг тосгоны бяслаг зардаг худалдааны автомат машин

 

Эртний үнэртэнтэй үлгэрийн гэмээр сав! Хэт ягаан туяанд гэрэлтдэг. Дотор нь бирд нуугдсан байгаа болов уу?

 

Энэ зочид буудал өөрийн гэсэн онцлогтой: жакузиний усыг таазнаасаа дүүргэдэг

Уншигч танд дээрх зүйлсээс өөрийн болгочихмоор санагдсан эд байна уу?

13
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *