Брэнд цүнх худалдаж авна гэдэг машин худалдаж авахтай л адил. Эд анги бүрийг нь шалгах ёстой болно. Худалдагч нар биднийг мэдэхгүйгээр нь далимдуулж брэнд гэх нэртэй хуурамчаар дуурайлгаж хийсэн цүнхээ зарах тохиолдол их байдаг.
Тэгэхээр хог худалдаж авахгүй байхыг анхааруулах үүднээс дараах ялгаануудыг танд танилцуулж байна.
Жижиг зүйлсийг анхаар
Нэртэй брэндүүд бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаасаа өмнө нарийвчлан шалгадаг байна. Муруй оёдол, сөрдийсөн утасны үзүүр зэрэг жижиг сажиг доголдол ч байх ёсгүй. Дээд зэрэглэлийн барааг гараар хийдэг учраас үйлдвэрийн доголдол байдаггүй байна.
Цахилгаан, түгжээ
Цахилгаан, түгжээ болон дэгээ зэрэг нь төгс байх ёстой, мөн өөрийн брэндийг илэрхийлэх тэмдэглэгээ ч тавигдсан байна.
Жишээ нь, Hermes-ийн цүнхэн дээр Hermes Paris made in France гэсэн тамга тавигдсан байдаг. Цахилгааны хэл дээр үйлдвэрлэсэн огноо, цүнхний серийн дугаар байна.
Материал
Жинхэнэ брэнд цүнхэнд хатуу арьс ашиглагдахгүй, нарийн боловсруулсан материалаар хийнэ. Будаг нь жигд, элдэв урссан ч юм уу халцарсан зүйл байхгүй. Брэнд цүнхнүүд амархан үнгэгддэг ч гэсэн хэвэндээ хурдан эргэж орно.
Брэндийн нэр
Бид гол зүйлийг нь огт анхаардаггүй: энэ бол нэр. Брэндийн нэрийг жинхэнэ үйлдвэрлэгч нар хэзээ ч далий муруй эсвэл алдаатай бичихгүй шүү.
Серийн дугаар
Тухайн цүнхний жинхэнэ брэндийг илэрхийлэх бас нэг чухал үзүүлэлт бол серийн дугаар юм. Серийн дугаар бүхий наалддаг стикерийг салгах боломжгүй байдаг. Хуурамчаар дуурайлгаж хийсэн цүнхний серийн дугаарыг зүгээр л наасан байдаг.
Савлагаа
Санаж яваарай: үнэтэй брэндийн цүнх мөн л үнэтэй савлагаатай байна, бас чанартай. Савлагаа нь мөн элдэв доголдолгүй төгс харагдана: толбо, өнгө будаг нь халцарсан зүйлгүй. Нэмэлт иж бүрдэл нь нэг савлагаанд багтах бөгөөд тусдаа савлаж бонус байдлаар байдаггүй болохыг анхаараарай.
Брэндийн өөрийн онцлог
Дэлгүүр явж үнэтэй цүнх худалдаж авахаасаа өмнө брэндээ урьдчилан судлаарай. Бүгд өөрийн гэсэн ялгагдах онцлогтой байгаа шүү.
Жишээ нь Prada цүнхний дотор нь тод хурц өнгөгүй, цүнхний их биеийн өнгөтэй нийцэх зөөлөн өнгө байдаг. Харин Dior-ийн хувьд тод улаан өнгөтэй, өөрийн брэндийн нэрийн товчлол бүхий материалаар доторлосон байдаг. Гоё ганган дотор нь хэний ч харааг булаана.
Батаа Батаа Б.Бат-Амгалан
2016/09/09 at 11:30
Atarsaihan Enhtungalag
Baatar Davaahuu
2016/09/09 at 11:34
Oros site deerees xuulaad l oruulchix yumaa. Orosiin site-uud ch gesen uur orniixoos orchuulaad tavina
Зочин
2016/09/09 at 11:56
Er ni bol medehgui umaa heleer hook avah hereggui kkk
Narantsetseg
2016/09/09 at 12:39
Mash ih bayarllaa in gej bid nart meddeg zuilee meduulj bval bid nar dahin huurdahgui
Ganzaya
2016/09/09 at 13:40
Orig lv zarna shvv, seriin dugaar gd bvgdiin shalgaad awaarai. Barag 1 jil barisan 88522655 odoo barihgvi bga hudaldaj awaad 2 jil gariun bolj bn uidsan
9. ДҮГЭЭР САРЫН 01
2016/09/09 at 15:35
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
Expert
2016/09/09 at 17:46
Mash uchir dutagdaltai medeelel bna but savj unah tuhluu nuuts.n talaar tavih bolhoos iim yumar shinjeed baidgui yumaa
Bird Angel
2016/09/09 at 19:45
BE Zaya Boldbaatar Odnoo
Zochin
2016/09/13 at 10:31
Orosoos bna uu haanaas bna ymar hamaa bna aa.Orchuulaad tavij chadaj l bval Baatar Davaahuu.heregtei l medeelel bna sh dee
Б.Байгал
2018/04/20 at 10:56
Баярлалаа?