Бидний бие эрхтэн төгс машин гэдгийг гэрчлэх 8 нотолгоо

0

Зарим нэг хүмүүс бие эрхтнээ ямар их хүчтэй болохыг ойлгохгүй сэтгэл дундуур байх тохиолдол байдаг.

Бид өөрсдийгөө хайрлаж, хамгаалж байх ёстойг нотлох зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

Хүн – уртын зайд хамгийн мундаг гүйгч

Хүний гүйх хурдыг ирвэстэй харьцуулахгүй. Гэхдээ холын зайд хөхтөн амьтан дундаас хамгийн урт замыг туулж чадна. Хэдэн мянган жилийн тэртээ хоолоо олж идэхийн тулд тэд амьтдыг туйлдтал нь араас нь хөөдөг байжээ. Хүний хөл, өвдөг хэмжээгээр том бөгөөд ачаалал даах чадвар сайн, мөн гуя, шилбэний булчин сайн хөгжсөн тул тэнцвэрээ хадгалж үлдэхэд нөлөөлдөг байна. Хамгийн гол онцлог – биеийн дулаан солилцоо. Амьтад давхихдаа илүүдэл халуунаа зогсож байж гаргадаг бөгөөд амьсгаагаа дардаг байна. Харин хүн үсгүй тул халуунаа шууд гадагшлуулж, амьсгалаа хянах боломжтой тул жигд амьсгалдаг ажээ. Орчин үеийн хүн зогсолтгүйгээр 560 км зайд гүйх чадвартай.

 

Хүний элэг гүрвэлийн сүүлтэй адил

Хүний олон эрхтэн бэртэл гэмтлийн дараа өөрөө төлжих чадвартай байдаг: арьс, яс, мэдрэлийн эс. Энэ чадвараараа бусдаас гайхагдах эрхтэн бол элэг: Хүний элэгний 75 хувийг авсан ч гэсэн эхний хэмжээ хүртлээ дахин төлжиж ургадаг ажээ.

 

Хүний хазалт гориллоос 50% илүү хүчтэй

Аварга том эрүүг нь харахад хүний хазалтаас сул дорой хазна гэдэгт итгэмээргүй байгаа биз? Австралийн судлаачид үнэхээр үнэн болохыг нь нотолжээ. Хүний энэ хүчтэй хазалтанд шүдний зузаан эмаль болон бат бөх ёзоор нөлөөлж байгаа юм.

 

Тархины 1 секундын ажиллагааг орлоход супер компьютерт 40 минут шаардлагатай

Япон болон германы эрдэмтэд хамтран хүний тархины ажиллагааг супер компьютерээр орлуулж үзэхээр шийджээ. Компьютерийн үйлдлийн санах ой нь 1,4 сая гигабайт. Энэ компьютерийг босгоход 1,73 тэрбум нейрон ашигласан. Хүний тархины 1 секундэд хийдэг үйлдлийг хийхийн тулд уг компьютер 40 минут зарцуулжээ.

 

Хүний тархинд Тэнгэрийн заадаст байгаа оддын тоотой адил хэмжээний мэдрэлийн эс байдаг

Хүний тархи маш их оньсого агуулсан байдаг бөгөөд хамгийн бага судлагдсан эрхтэн юм. Тархинд 10 тэрбум нейрон бий – манай галактикт байгаа оддын тоотой ойролцоо.

 

Хүний ой санамжийн хэмжээ – 30,000 “iPhone”-оос их

Хүн ой санамжиндаа 1 сая гигабайт багтаамжтай мэдээлэл хадгалах чадвартай гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хэмжээгээрээ бол  31,250 ширхэг 32 гигабайтын “айфон”-той тэнцэнэ. Үнэндээ бид сайхан сэтгэл хөдлөлтэй байхдаа мэдээллээ муу санадаг л даа.

 

Хүний булчин бидний төсөөлж байснаас ч хүчтэй

Хүнд үхлийн аюул тулгараагүй л бол хүнээс супер хүч гарах эсэхийг одоогоор шинжлэх ухааны үүднээс судлаагүй байгаа юм. Гэхдээ баавгай дайрч амь насанд тулсан үед хүн баавгайг ялан дийлсэн, хүүхдээ аврахын тулд аварга том машин өргөсөн гэх мэт тохиолдлууд маш ихээр бүртгэгдсэн байдаг. Жирийн үед хүний хүч байгалиасаа хязгаарлагдаж элдэв булчингийн бэртэл гэмтлээс хамгаалдаг ажээ. Аюул нүүрлэхэд адреналин болон норадреналин гормоны ялгаруулалт нэмэгдэж супер хүчтэй болдог гэж үздэг байна.

 

Хүнээс туяа цацардаг

Японы эрдэмтэд хэт мэдрэг камераар хүнээс туяа цацарч байгааг тогтоожээ. Хүний нүдэнд харагдахааргүй, 1000 дахин сул гэрэл юм. Хамгийн тодоор өдрийн 4 цагийн үед гэрэлтдэг бөгөөд нүүрээрээ илүү туяа цацруулдаг байна.

46
ГоёГоё
34
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Gendensuren Khatanbaatar

    Gendensuren Khatanbaatar

    2017/05/09 at 14:29

    Бурханы бүтээл болохынхоо хувьд үнэхээр юутай ч зүйрлэмгүй төгс юм. Энэ утгаараа хүн гэдэг бодгаль нэг талаараа бурхан билээ. Бүтээгч бүтээл хоёр цул нэг гэдэг утгаараа…..

  2. Jagaa Otgon

    Jagaa Otgon

    2017/05/09 at 15:25

    yg vnen Burhan hvniig gaihamshigtaigaar togs bvteesen zsluugasaa Bvteegch Burhan tanij med

  3. Screaming Man

    Screaming Man

    2017/05/09 at 19:07

    Burhan chine haana bna. Neg l ih burhan yarij mungu share hiisen humuus :D

  4. Зочин

    2017/05/09 at 20:53

    Burhan gene shu burhaniig chin hen buteegeew de. Etseg eh chin l jinhene burhaduud t1uudee

  5. Altanzul Tserensodnom

    Altanzul Tserensodnom

    2017/05/09 at 23:08

    Gaihaltai …hun gedeg amitan uneheer súper yum Aa …heleh ug alga ?????

  6. Ugi Tsedendagwa

    Ugi Tsedendagwa

    2017/05/10 at 01:30

    Санжсүрэнгийн Баттүвшин

  7. Altanchimeg Luvsanjamts

    Altanchimeg Luvsanjamts

    2017/05/10 at 18:37

    Zub medeelel ugsun bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *