Урьд насныхаа амьдралыг нэгд нэгэнгүй санаж байгаа хүүхдүүдийн 7 нууцлаг түүх. Хамгийн хачирхалтай нь тэдний ярьсан үнэн болох нь тогтоогдсон

0

Урьд насны амьдралаа санаж байгаа хүмүүсийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр их л гардаг. Үүнийг худал хуурмаг гэж үзэж болох хэдий ч хүнийг зохиомол нойронд оруулдаг гипнозын мэргэжилтнүүд энэ онолд итгэдэг байна. Энэ амьдралдаа огт үзэж хараагүй зүйлээ хүн яаж тэгж нарийн сайн санаж байгааг хэрхэн тайлбарлах билээ?

Хамгийн сонирхолтой нь ийм түүхийг ихэвчлэн хүүхдүүд ярьцгаадаг. Жоохон хүүхэд түүх судлаагүй, хуучны кино үзээгүй, бас өнөөдөр яригдах мэдээний тухай ч ихийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр, өнгөрсөн үеийн тухайд яриад ч хэрэггүй. Өнөөдөр ийм л түүхүүдийг өгүүлэхээр бэлдлээ.

Энэтхэгийн Шанти Деви – Реинкарнацийн онолын нотолгоо

Шанти 1926-1987 онд амьдарч байсан бөгөөд Энэтхэгийн Дели хотын чинээлэг айлд төржээ. Охин гурван настай байхдаа өөрийгөө нөхөр, хүүхэдтэй гэж хэлж байв. Аав, ээж нь тэр үед хүүхдийн төсөөлөл, тоглоом гээд тоолгүй өнгөрчээ. Хоёр жилийн дараа гэхэд юу ч өөрчлөгдсөнгүй. Охин өөрийгөө Шанти Деви биш харин Лужи гэж батлан хэлсээр байв, бас Кадернат гэдэг нөхөртэй, тэд Мутра хотод амьдардаг байсан гэжээ.

Охин бүх зүйлийг тайлбарлаж ярина: гудамж, байшин, тэр ч бүү хэл урьд насандаа өөд болсон өдөр хоногоо ч хэлжээ. Охины хэлснээр 1925 онд төрөлтөөс болж нас барсан гэх, өөрөөр хэлбэл өөрөө дахин мэндлэхээс нэг жилийн өмнө өөд болжээ. Шантигийн аав, ээж охиныхоо ярьсныг шалгахаар шийдэж хэлсэн хаяг дээр нь одоо ямар хүн амьдарч байгааг, үнэхээр тэр газарт нь Кадернат гэх хүн байгаа эсэхийг, төрөлтийн улмаас нас барсан эхнэртэй байсан эсэхийг нь сураглажээ. Хамгийн хачирхалтай нь, охины ярьсан зүйл бүгд үнэн болох нь тогтоогдсон байна.

 

Шанаи Шумалайвонг – Тайландын багш асан

Тайландын хүү бас л гурван насандаа урьд насны амьдралаа ярьж эхэлжээ. Тэрээр багш байсан бөгөөд сургууль руугаа унадаг дугуйгаар явж байхдаа бyyдуулж нaс бaрсан гэж хүү ярина. Хүү урьд насныхаа аав ээж дээр очмоор байна гэж уйлдаг байжээ. Урьд насандаа амьдарч байсан гэрийн хаягаа зааж өгсөн бөгөөд тэр газарт нь хүүг авч очжээ.

Шанаи ч нас өндөр гарсан гэр бүлийн хоёр амьдарч байсан байшинг төвөггүй олж. Хүү тэр хоёр хөгшнийг аав ээж минь гэж таньжээ. Тэд ч Буакаи гэдэг хүүтэй байснаа хэлсэн байна. Шанаиг төрөхөөс таван жилийн өмнө нь Буакаи нaс бaрсан. Үүгээр ч зогсохгүй, багш шилэн хүзүүн дээрээ бyyдуулсан, харин хүү төрөхдөө л шилэн хүзүүн дээр улаан мэнгэтэй байжээ.

 

Жеймс Лейнингер – дэлхийн хоёрдугаар дaйны үеийн нисгэгч

Хүүгийн хэлснээр тэрээр урьд насандаа АНУ-ын нисэх хүчний нисгэгч байсан гэх. Номхон далайд япончууд түүний онгоцыг бyyдаж сөнөөхөд залуу 21 настай байж, өөрөөр хэлбэл Жеймс Лейнингерийг төрөхөөс 60 жилийн өмнө гэсэн үг. Дөнгөж хэлд орж байсан 2 настай хүү гэнэт “Онгоц шатаж байна! Би гарч чадахгүй нь!” гэж хашхирчээ. Энэ үйл явдал болоогүй бол хүүгийн түүхийг чимээгүй өнгөрөөх байв.

Тэр үеэс хойш хүү урьд насны амьдралынхаа талаар бага багаар ярьсаар байв. Жишээ нь, том усан онгоц болоод цуг байлдаж явсан найз Жек Ларсоноо хүртэл дурсаж гэнэ. Ажиг сураг тавьсаар нисгэгчийн vхлийг харсан хүнийг олжээ. Гэрч нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцонд буудагч байсан бөгөөд Жеймсийн онгоц унаж байгааг харсан нэгэн байв. Нисгэгч 1945 онд нaс бaрсан, эргэж хүн төрөлдөө төрсөн хүү ч бас нисгэгчтэй тун адилхан ажээ.

 

Кэмерон Маколей болон хаягдсан байшингийн нууц

Хүү Их Британийн Глазгод төржээ. Тэрээр урьд насандаа амьдарч байсан Бара арал, байшингийн зохион байгуулалт, байшинд хэдэн угаалгын өрөө байсан зэргийг нэг нэгэнгүй ярьдаг байв. Мөн урьд насныхаа аав, ээж, ах дүү нараа ч санаж байжээ.

2015 онд хүү 15 нас хүрч олон жил мөрөөдсөн Бара арал дээр ирэх боломж гарсан юм. Хүүг зураг авалтын багийнхан дагажээ, яагаад гэвэл тухайн үед хүүгийн ярьж байсан түүх олон хүнийг сонирхлыг татсан байв. Түүх бага зэрэг уйтгартайгаар дуусжээ. Байшингийн хуучин эзэн нь өөд болсон байв, байшинд амьдарч байсан гэр бүлийн тухай ямар нэгэн мэдээлэл олдсонгүй. Залуу тухайн үедээ сэтгэл санаагаар унасан бөгөөд тэр цагаас хойш урьд насныхаа тухай ганц ч үг дуугараагүй гэдэг.

 

Наташа Бекетова – 120 гадаад хэл

Анапад амьдардаг охин 6 дугаар ангид сурдаг байжээ. Тэр өдөр тооныхоо хичээл дээр гэнэт ухаан алдаж унасан юм. Хамгийн хачирхалтай нь тэрээр ухаан ороод 120 гадаад хэлээр ярьж эхэлжээ. Түүний ярьж байсан зарим нэг гадаад хэл нь маш эртнийх, тэр дунд бүр устаж үгүй болсон хэл хүртэл байв.

Охины шинэ авьяас нь түүнд бас гаж нөлөө үзүүлсэн юм – тэр төрөлх орос хэлээ таг мартаж орхижээ. Мэргэжилтнүүдийн дэвшүүлж чадсан цорын ганц таамаг: Наташа урьд насныхаа чадварыг сэргээсэн бөгөөд хэдэн мянган жилийн тэртээх реинкарнацийн амьдралаар амьдарч байна гэв. Орос хэлээ дахиж эхнээс нь шинээр сурсан бөгөөд сургуулиа төгсөөд орчуулагчийн мэргэжилтэй болжээ.

 

Холливуд дахь Райан

Хүү дөрвөн наснаасаа хачин сонин юм ярьж эхэлжээ. Энэ удаад Холливудын амьдралыг өгүүлж гэнэ. Хүү өөр хүн байсан, тэр ч бүү хэл урьд нь амьдарч байсан гэрийн хаягаа ч хэлж. Ээжийгээ цуг тэр газар руу явахыг хүсжээ. Кино ододтой уулздаг байсан, тэр дундаа Рита Хейворд байсныг ч хүү хэлжээ, хүү мюзиклийн тухай ярих дуртай бас оддын нууц нэрүүдийг ч алдаагүй хэлж чаддаг байв.

Аав, ээж нь хүүгийнхээ ярьсныг судлахаар шийдэж архивын материал үзэж эхэлсэн байна. Тэр цаг үеийн олон ч гэрэл зураг олсон бөгөөд Райан нэг зураг дээрээс өөрийгөө таньсан юм. Жүжигчнийг мэдэх хүн олдохгүй байсан тул нэгэн мэргэжилтэнд аав, ээж нь ханджээ. Мэргэжилтэн зургийг хараад 1932 онд дэлгэцнээ гарч байсан “Night After Night” киноны хэсэг байна хэмээн хэлж өгсөн гэдэг.

Та урьд нас байдаг гэдэгт итгэдэг үү? Эдгээр хүүхдүүдийн яриаг юу гэж бодож байна?

56
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Shuree Tseegii

    Shuree Tseegii

    2020/12/16 at 13:17

    Bayr Bayraa

  2. Билгээ Билгээ

    Билгээ Билгээ

    2020/12/16 at 22:55

    Zaawal shiljlex uxaan notlox albagvi . Xvn daxin daxin amidarsaar bx bno.

  3. Нарантуяа Бадам

    Нарантуяа Бадам

    2020/12/17 at 07:35

    урьд нас байдаг гэдэгт итгэдэг

  4. Babu Tserenkhuu

    Babu Tserenkhuu

    2020/12/17 at 12:02

    Enhbold Buynchimeg

  5. Temka Temka

    Temka Temka

    2020/12/17 at 13:10

    energy ustdaggu

  6. Batsetseg Jigjidsuren

    Batsetseg Jigjidsuren

    2020/12/17 at 14:59

    Манай охин бас иймэрхүү зүйл 1р ангид ортлоо ярьдаг байсан анх өхөөрдөөд яриулаад байдаг байсан ч сүүлдээ аймаар эвгүй санагддаг болсон. Манай найз нээрээ ийм хүн байсан болвуу асууж сураглъя гэдэг байсан л даа гэхдээ тэгээгүй ээ бүр нөхрийхөө нэрийг хэдэн хүүхэдтэй юу хийдэг байснаа яаж өнгөрсөнөө гээл

  7. Odongoo Erdenebaatar

    Odongoo Erdenebaatar

    2020/12/17 at 15:20

    Batsetseg Jigjidsuren ээ асууж сураглахгүй дээ.

  8. Baatar Munx-Erdene

    Baatar Munx-Erdene

    2020/12/17 at 16:04

    Minii oxin nas 3nastai baixdaa bas yridag bsan bvr yaj ungursunuu xvrtel yrisan urid nas bdagt itgedeg

  9. Batsetseg Jigjidsuren

    Batsetseg Jigjidsuren

    2020/12/17 at 16:09

    Odongoo Erdenebaatar хэ хэ эвгүй аймаар санагдаад байсан юмаа хамгийн аймаар нь нөхөртөө зодуулаад өнгөрсөн гээд байсийн

  10. Лхагва Сүрэн

    Лхагва Сүрэн

    2020/12/17 at 16:15

    Urid nas baidag gesegt itgedeg .

  11. Япон Хэл

    Япон Хэл

    2020/12/17 at 16:18

    Hamaatnii duu 3nastaidaa bas haanaas irsen urid nasandaa yu hdeg bsan bur umnuh neree helj bsan..

  12. Maamka Maamka

    Maamka Maamka

    2020/12/17 at 17:16

    Huhdud yrjil bdgishd

  13. Bor Boroo

    Bor Boroo

    2020/12/17 at 19:08

    Odongoo Erdenebaatar Сайн судлаад шинжлэх ухаанд хув нэмрээ оруулахгүй дээ.

  14. Bumdelger Choilgonbor

    Bumdelger Choilgonbor

    2020/12/17 at 20:33

    Ер нь Манай Монголчууд болон бид ихэнх нь иймэрхүү зүйл байдаг гэдэгт их итгэдэг өвөө маань буцаж төрлөө ах маань ирлээ гээд их баяраллдаг угаасаа хийж үйлдэж байгаа үйлдэл үг хэллэг эд хэрэглэлээ нэхээд их сонин байдаг

  15. Solongo Solongo

    Solongo Solongo

    2020/12/17 at 20:38

    itegdeg

  16. Hache

    Hache

    2020/12/17 at 20:41

    Urid nas bdg gej unen bha

  17. Uuganaa Undak

    Uuganaa Undak

    2020/12/17 at 20:51

    Сонин юмаа

  18. С. Тэмүүжин

    С. Тэмүүжин

    2020/12/18 at 01:49

    Reincarnation

  19. Э

    Э' Заяа

    2020/12/18 at 02:05

    Bi baga bhda yrij bsn gsn neg hamatniha nas barsan ahiig oorigo gj hlsen gsn ogt medehgui humusig nerled ochj bgagui gazra hled ochh ymsan shn bje gd tom humusig chi gj yriad bsn gsn

  20. Monh Aldar Baatar

    Monh Aldar Baatar

    2020/12/18 at 15:12

    Hen ni

  21. Оргил Оргил

    Оргил Оргил

    2020/12/18 at 22:10

    bi baga baihdaa yarij baisan gej eej heldegl yum gehdee negl udaa yariad ahij yariulkaad yariulj cadaagui geseen. yu gj yarisiin geheer bi emegtei huuhed bsan manai ger hotod baidiishd. bi neg zamaar yavsaar baigaad gertee ocidog baisan. nadad bas shilen togloom baisan daanc manai angiinhan evdleed hagalcan gejl yarisan yum bilee.

  22. Энхбаатар Мишээл

    Энхбаатар Мишээл

    2020/12/18 at 22:56

    Цэгц Энхбаатар Солонго

  23. Н. Алтанбаяр

    Н. Алтанбаяр

    2020/12/18 at 23:13

    Uhel tugsgul bish shine amidralin ehlel gagtshuu ter ni tsag hugatsaa hemeeh shalgur dor urnudug ajguu💥

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *