
Бид энэ удаагийнхаа “Кино ертөнц” буланг Юнивишнийн Видео сантай хамтран хүргэж байна.
Кино сонирхогч та бүхэнд сайхан мэдээ дуулгахад, Юнивишнийн Видео сан шинэчлэгдэж, “Промо суваг”, “Үзүүштэй кино”, “Сарын онцлох”, “Бүх кино” зэрэг цэсүүд шинээр нэмэгдэн хүссэн киногоо хайж, сонгон үзэхэд хялбар болжээ
[/badge]Сэтгэл хөдөлгөм хайр дурлалын түүхийг сонсоод хүмүүс: “Кинон дээр л гардаг байх” гэдэг. Харин кино бодит түүх байх нь элбэг ажээ.
Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн цэвэр ариун хайр дурлалын тухай кинонуудыг танд танилцуулахаар бэлдлээ.
The Vow
Ким болон Крикит Карпентер нарын тухай өгүүлнэ. Залуу хосууд осолд орсноос хойш бүсгүй ой санамжаа алджээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн 18 сарыг огт санагдахгүй – Крикит бүсгүй нөхөртэйгөө танилцаж гэр болсон яг тэр үеийг санахгүй. Ой санамж нь эргэж ирээгүй ч гэлээ Ким зүгээр суусангүй, эхнэрээрээ дахин хайрлуултлаа хажууд нь байв.
Queen of the Desert
Британийн зохиолч, аялагч Гертруда Беллийн намтраар бүтээсэн кино. Баян айлын охин боловч түүнийг дээдсийн амьдрал огт татсангүй. Гертруда (дүрийг Николь Кидман бүтээсэн) Өмнөдийг зорьж тэндээ элчин сайдын ажилтан Генри Гадогантай учирна.
Anna and the King
Багш, аялагч болон олон нийтийн зүтгэлтэн Анна Лэонуэнсийн намтраар уг киног хийжээ. 1860-аад оны үед Монгкутын хааны 39 эхнэр, 82 хүүхдүүдэд 5 жил гаруй англи хэл зааж байжээ. Жоди Фостерийн бүтээсэн Аннагийн дүр алсын хараатай ухаантай эмэгтэйн дүр юм, тэрээр өөрийнхөө үзэл бодлыг тууштай хамгаалагч. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Түүхэн кино цэснээс хүлээн авч үзнэ үү.
Out of Africa
Данийн зохиолч эмэгтэй Карен Бликсийн намтраар кино бүтээл хийжээ. Бизнес эрхлэхээр Африкт ирсэн бүсгүй анчин Денис Финч-Хаттонтой танилцана. Сонирхол, сонголтын маш хол зөрүүтэй ч тэдний хайр дурлал гал халуун. Карений дүрд Мерил Стрип тогложээ.
Dangerous Beauty
XVI дугаар зууны үеийн Венецийн үйл явдал. Кэтрин Маккормакийн бүтээсэн дүр болох Вероника Франко бүсгүй нэгэн залууд дурлана. Залуу дээдсийн хүрээнд хамаарах тул бүсгүйн хууль ёсны нөхөр болох боломжгүй. Ээжийнхээ зөвлөснөөр куртизан бүсгүй болж дээдсийн хүрээнд орох бөгөөд олон эрчүүдийн зүрхийг шархлуулна.
The Theory of Everything
Эрдэмтэн болох анхны гараагаа эхэлж буй Стивен Хокинг оюутан бүсгүй Жейн Уайлдад дурлана. Удалгүй залуу өвчилж биеэ удирдах боломжгүй болсон ч хайртай бүсгүйнхээ тусламжтайгаар судалгаагаа үргэлжлүүлсээр л… Астрофизикчийн дүрийг амжилттай бүтээсэн жүжигчин Эдди Редмэйн Оскар авч байжээ. Хэрэв та энэ киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Намтарчилсан кино цэснээс хүлээн авч үзнэ үү.
The Invisible Woman
Чарльз Диккенсийн хайр дурлалыг харуулсан дэлгэцийн бүтээл. Тэрээр хайртай бүсгүй Эллен Тернантайгаа 1857 онд танилцсан, Чарльз 45 харин бүсгүй 18 настай. Тэдний хайр дурлал 13 жил үргэлжилсэн юм – зохиолч энэ хорвоог орхих хүртэл.
Адмираль
Константин Хабенский болон Елизавета Боярская нар дурлалт хосын дүрийг бүтээсэн юм – Александр Васильевич Колчак болон Анна Тимирёва. Оросын эзэнт гүрэн сүйрлийн ирмэгт ирсэн тухайн үед, Иргэний дайн эхэлж байхад үйл явдал өрнөнө.
A Beautiful Mind
Чадварлаг математикч, Нобелийн шагналт Жон Нэш бол шизофрений өвчнөөр өвдсөн нэгэн. Түүний амжилтанд хүрсэн зам тийм ч дардан байсангүй, энэ бүх амжилтанд үнэнч эхнэр Алиса Лардын хайрын хүчээр л хүрсэн юм. Жон Нэшийн бодит амьдралын түүхийг Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Намтарчилсан кино цэснээс хүлээн авч үзээрэй.
Walk the Line
Кантри дуучин Жон Кэш болон түүний хоёр дахь эхнэр Жун Картерийн хайр дурлалын түүх. Энэ эмэгтэйг дуучин залуу 10 гаруй жил мөрөөдсөн. Тэдний гэр бүлийн амьдрал жирийн байсангүй: хар тамхинд донтож, гэр бүл болон сэтгэл зүйн тогтворгүй байдал зэрэг энэ бүх асуудлаас гагцхүү хайр л аварч чадна. Жун Картерийн дүрийг бүтээсэн Риз Уизерспун Оскар авч байжээ.
The Edge of Love
Алдарт яруу найрагч Дилан Томасын хайр дурлалын түүх – эхнэртэй боловч дахин хайр дурлалтайгаа учирсан залуу. Дурлалт хосуудын дүрийг Кира Найтли болон Мэттью Риз нар бүтээжээ.
Becoming Jane
Английн агуу зохиолч Жейн Остин болон ирландын хуульч Томас Лефрогийн хайр дурлалыг харуулсан бүтээл. Тэдний эцэг эх гэр бүл болохыг нь хүлээн зөвшөөрөөгүй, яагаад гэвэл илүү ашигтай харилцааг үүсгэхийг тэд хүсэж байжээ. Гэгээн хайр болон гунигт түүхийг өгүүлэх кинонд Энн Хэтэуэй болон Жеймс Макэвой нар тогложээ.
The New World
Британийн ахмад Жон Смитийн дурсамжаар хийсэн кино, тэрээр индианчуудын газар нутгийг эзлэх аян дайнаас эргэж ирснийхээ дараа дурсамжаа бичжээ. Зэрлэг онгон байгаль, Жоны хайр дурлал уг бүтээлд гарна. Залуугийн дүрийг Колин Фаррелл, залуу индиан бүсгүйн дүрд К’Орианки Килчер нар тогложээ.
Colonia
Чилийн цэргийн эргэлтийн ид төвд байгаа герман залуучуудын түүхийг өгүүлнэ. Залууг баривчилж “Дигнидад” колони руу шилжүүлнэ. Хайртай залуугаа аврахын тулд бүсгүй сайн дураараа араас нь явна. Бүсгүйн дүрийг Эмма Уотсон бүтээжээ.
Eat Pray Love
Элизабет Гилбертийн намтраар бүтээсэн кино – хэн бүхэнд амьдралаа сайн тал руу нь өөрчлөх боломж бий гэдгийг батлахыг хүсжээ. Гол дүрийн бүсгүй (Жулия Робертс) өөрийгөө аз жаргалгүй байгааг мэдэрч аялалд гарна. Тэрээр аз жаргалыг олж авснаас гадна нэг насныхаа хайртай учирчээ. Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Холливуд-Уянгын романтик цэснээс хүлээн авч үзнэ үү.







