Хөлөнд тань асар их өөрчлөлтийг мэдрүүлэх гуталтай холбоотой 6 лайфхак. Гутлаас болж үүсдэг олон асуудлыг шийдэх цаг боллоо!

1

Гутлаас болж үүсдэг олон асуудлыг шийдэх цаг боллоо. Жинхэнэ чанартай гутлыг хуурамч нэгэээс нь ялгахад хэцүү бөгөөд муухай үнэр орох, өсгий нь халцрах гэх мэт олон асуудал тулгараг. Тиймээс бид тэдгээр олон асуудлыг шийдэх аргуудыг танд хүргэхээр бэлтгээд байна.

1. Гутал болон хөлийн үнэр арилгах

© depositphotos.com

Бид бүгдэд л шивэр юм уу өөр ямар нэг эвгүй үнэр гарахвий гэсэн айдсаасаа болоод хэн нэгний өмнө гутлаа тайлахаас санаа зовох тохиолдол гардаг. Харин азаар энэ асуудлыг гэрийн аргаар шийдэж болох байгалийн гаралтай цацлага бэлтгэж болох нь ээ. Таны хийх зүйл бол ердөө л эдгээр орцуудыг нэгтгээд 50 мл-ын шүршигчтэй саванд хийх юм.

  • 30 мл архи
  • 30 мл алимны цуу
  • “Tea tree oil” буюу цайны соданы тос 4 дусал

Заримдаа шинэ гутлаас эвгүй үнэр гардаг бөгөөд тэрхүү үнэр нь таны хөлийг ч мөн сонин үнэртэй болгох магадлалтай. Энэ үнэрийг нь арилгахын тулд хүнсний сода хийгээд багадаа 12 цаг байлгах юм уу дүрдэг цай хийгээд орхиж болно.

 

2. Өсгий хавчигч

© amazon.com

Өсгий хавчигч нь гутлаа илүү хянах боломжийг олгодог. Пүүз, өндөр өсгийт, жижиг өсгийт байх нь хамаагүй өсгий хавчигч нь хөл холхинох, сугарах асуудлыг нэг мөр шийдэж өгнө. Мөн цэврүү үүсэхээс сэргийлнэ.

 

3. Арьсан гутлаа гялалзуулахын тулд цагаан цуу ашигла

© angel-aura-777 / reddit

Энэ тохиолдолд цагаан цуу нь таны арьсан гутал дээр тогтсон ус, давсны толбыг арилгахад хэрэглэгдэнэ. Танд хэрэгтэй зүйл бол шүдний сойз болон бага зэрэг цагаан цуу юм. Цагаан цуугаа аяганд хийгээд сойзоо дүрнэ. Дараагаар нь гутлын толбо болсон хэсгийг сойзоороо хөнгөхөн үрж өгнө.

 

4. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл ашиглан хөлрөлтийг багасгах

Энэ энгийн аргаар хөлийнхөө хөлрөлтөөс салах боломжтой. Сонин харагдаж магадгүй ч эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл гутлын чийгийг өөртөө авахаас гадна тухтай мэдрэмж төрүүлэх болно.

 

 

5. Арьсан гутлыг гадилаар өнгөлөх

Гадил нь гутлын тосноос илүү дээр үнэртэй бөгөөд арьсан гутлыг маш сайн өнгөлж өгдөг. Наалдамтгай болно гэж айлтгүй, арьсан гутал маш гоё гялалзсан өнгөтэй болно. Хийх хэрэгтэй зүйл бол гутлаа цэвэр алчуураар сайтар арчиж тоосыг нь аваад гадилын хальсаар арчаад хаттал нь хүлээнэ. Ингээд хатсаных нь дараа наалдсан илүүдэл зүйлсийг нь авч хаяхад л болно.

 

6. Яг таарсан гутал авахын тулд орой өмсөж үз

© depositphotos.com

Өдөр юм уу орой гутал авах нь хөлдөө яг таарсан гутал авахад хамгийн тохиромжтой цаг. Учир нь өдрийн турш бид алхдаг, суудаг учраас хөлд их хэмжээний даралт ирдэг. Энэ нь хөл бага зэрэг хавагнасан гэсэн үг. Хэрэв өглөө гутал авлаа гэж бодоход өдөр хөл хавдаж таарахаа болино.

 

Бонус: Гутлын жинхэнэ хуурамчийг ялгах

© unknown / imgur © unknown / imgur

“Yeezy 350”-г оригинал эсэхийг нь шалгах арга. Жинхэнэ 350 эмх замбараагүй цэгэн хээтэй байдаг.

© Sosavibe / reddit

Гутал худалдаж авахад үйлдвэрлэсэн он нь ялгаатай байх тохиолдол гардаг. Энэ нь тухайн гутал хулхи гэсэн үг биш юм. Таны харж буй зүйл бол UPC код юм. Хэрэв энэ код нь хууль ёсны бол та сайн наймаа хийжээ гэдэгтээ итгэлтэй байж болно.

© xXTwelveGageXx / reddit

Гутлын томоохон брэндүүд хайрцаг дээрээ хүртэл алдаа гаргадаггүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Хайрцагны хэмжээ нь тухайн бүтээгдэхүүн нь хуулбар эсвэл үгүй ​​эсэхийг хэлж чадна. Интернэт бидний мэдэлд байгаа энэ үед гутлынхаа хуурамч эсэхийг шалгаж болох хэд хэдэн арга бий.

  • Хайрцгийн төрөл
  • Хайрцгийн хэмжээ
  • CPU код
  • Шошго, наалт
  • Гутал доторх хаяг

Танд аль арга илүү тустай санагдаж байна? Танд ч бас бидэнтэй хуваалцах гуталтай холбоотой арга заль байдаг уу?

35
ТэнэглэлТэнэглэл
17
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Mgl Bat

    Mgl Bat

    2020/05/11 at 03:54

    Who the hell will check LOL

  2. Tselmuun Ch

    Tselmuun Ch

    2020/05/11 at 13:32

    2uulaa l ad bnshd

  3. Aneegiin Bondoolei

  4. Jonathan Kizaru

    Jonathan Kizaru

    2020/05/11 at 19:13

    Нэгийг нь буруу харуулсан байййййййййййййййййна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *