Хүнсний бүтээгдэхүүнийг шинэ хэвээр нь удаан хадгалахад туслах 15 энгийн арга

0

Хөргөгчөө онгойлгоод долоохон хоногийн өмнө авсан хүнсээрээ хоол хийх гэтэл өмнөөс тань муудаж, хатсан бүтээгдэхүүнүүд угтаж байна уу? Азаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах боломжтой энгийн аргууд олон байдаг бөгөөд бид танд зааж өгье.

1. Навчит нарийн ногоо

Навчит ногоог хөргөгчинд хадгалсан ч маш хурдан мууддаг. Хадгалалтын хугацаа уртасгах 2 арга:

  • Тэднийг яг л цэцэг шиг арчил. Шилэнд ус хийгээд ногоонуудаа хий. Хөргөгчинд хадгалах хэрэггүй. Үндэс нь усанд байгаа тохиолдолд 3-4 өдөр шинэ хэвээр нь хадгалж болно.
  • Хэрэв 4 өдрөөс дээш хугацаанд хадгалмаар байвал цөцгийн тосонд хутгаарай. Том навчтай хэсгүүдийг нь тасалж аваад мөсний тэвшинд хийгээд хайлуулсан цөцгийн тос хийж хамтад нь хөлдөөнө.

 

2. Байцайг шинээр нь удаан хадгалах

Бидний гаргадаг хамгийн том алдаа бол байцайг хуванцар уут болон саванд хадгалдаг явдал юм. Түүний оронд хөргөгчний татдаг шүүгээ буюу ногоо хадгалах хэсэгт хийх хэрэгтэй. Ингэвэл байцай шинэ хэвээрээ 2 долоо хоног тэсэж чадна.

 

3. Шанцай болон бууцайг шинээр нь байлгах

© depositphotos.com

Шанцай болон бууцайны аль алийг нь хадгалахаасаа өмнө заавал угаах ёстой байдаг. Хүйтэн усаар угаасан ногоогоо хуурай цаас дэвссэн шилэн саванд хийж хадгална. Ингээд саваа хүнсний скотчоор битүүлж таглаад хөргөгчинд хийнэ. Ингэснээр та хүссэн үедээ шинэхэн шанцай болон бууцайтай салад хийж болно.

 

4. Сонгино

© depositphotos.com

Хөргөгчинд сонгино хадгалбал хөргөгч тэр чигээрээ сонгины үнэртэй болж магадгүй. Тиймээс таны хийх ёстой зүйл бол сонгиноо агаар сайн нэвтэрдэг ч үнэр гадагшлуулдаггүй утсан сагсанд хийх явдал юм. Ингэснээр хэдэн сарын турш шинэ хэвээр нь хадгалах боломжтой. Мөн сонгиныг төмстэй хамт хэзээ ч битгий хадгалаарай.

 

5. Бяслагаа лаван цаасанд боох

Гялгар уут бол бяслагны жинхэнэ дайсан. Тиймээс задалсан бяслагаа шинэ хэвээр нь удаан хадгалмаар байвал лаван цаас буюу зөгийн лавтай цаасанд хадгалах хэрэгтэй. Одоо бяслаг тань үргэлж шинээрээ байх болно.

 

6. Талхаа хөгцрүүлэхгүй шинээр нь байлгах арга

Хуванцар сав, гялгар уут зэрэг нь талх хадгалах хамгийн муу сонголт бөгөөд оронд нь цэвэр гал тогооны алчуураар боож, талхны хайрцагт хадгалах хэрэгтэй. Ингэснээр талханд хөгц үүсэх үйл явцыг удаашруулахаас гадна зөөлхөн хэвээр нь байлгадаг давуу талтай.

 

7. Луувангийн шим тэжээлийг хадгалах

Хэрэв худалдаж авсан лууван тань иштэй бол хадгалахаасаа өмнө тайрч ав. Учир нь иш нь луувангийн бүх шим тэжээл, чийгийг сорж байдаг учир ишгүй лууван илүү удаан шинэ бас эрүүл байдаг. Түүнчлэн бусад зүйлстэй яг адил гялгар уутанд хадгалж болохгүй.

 

8. Жимс хадгалах

© depositphotos.com

Жимсийг сайтар угааж, гялгар уутанд хийсэн ч шилэнд хийсэн ч ялгаагүй л хөгцрөх гээд байдаг сул талтай. Тиймээс хэрэглэхээсээ өмнө жимсээ угаахгүй байхыг зөвлөж байна. Тэдгээрийг агаар сайн нэвтэрдэг сээтгэн ханатай саванд хадгалбал илүү удаан шинэ хэвээрээ байх боломжтой.

 

 

9. Мөөг хадгалах

© depositphotos.com

Хэрэв гялгар уут, эсвэл хуванцар савалгаатай мөөг худалдаж авсан бол тэр даруй уутнаас нь гарга. Дараагаар нь сайтар угаагаад хуурай болтол нь ил тавиарай. Хэрэв хатсан бол цаасан уут юм уу хүнсний цаасанд ороож хэрэглэх хүртлээ хөргүүрт хадгална.

 

10. Гахайн мах хадгалах арга

Гахайн махны өөрийнх нь савлагааг задалсан л бол буцаад тэнд нь хадгалж болохгүй. Хэрэв тэгвэл бактери үржих таатай нөхцлийг нь бүрдүүлж өглөө л гэсэн үг. Гахайн мах хадгалах арга:

  • Завсар оруулахгүйгээр боож хөлдөөх
  • Вакум уутанд хийж хөргүүр эсвэл хөлдөөгчид хадгалах
  • Агаар нэвтэрдэггүй саванд хийж хадгалах

 

11. Махыг хөлдөөхгүйгээр шинээр нь байлгах

© ivabalk / pixabay.com

Хэрэв та ойрын хэд хоногт хэрэглэх гэж байгаа махаа хөлдөөмөөргүй байгаа бол энэ арга танд тусална. Махаа тасалж аваад гялгар уутанд хийж оливын тосоор дүүргэнэ. Оливын тос махыг муутгахгүй хадгалахаас гадна илүү амтлаг болгож өгдөг. Гэхдээ энэ арга махыг дээд тал нь 3 хоног л хадгалахад зориулагдсан гэдгийг мэдэж аваарай.

 

12. Ээдмэн бяслаг хонины бяслаг зэргийг давсны уусмалд хадгална

© depositphotos.com

Ихэнх хүмүүс фета буюу ээдмээр хийсэн бяслаг болон хонины сүүн бяслаганд дуртай байдаг. Гэвч хэрэв бид их хэмжээгээр худалдаж авлаа гэж бодоход ихэнхийг нь хаях хэрэгтэй болдог. Харин та дараагийн удаа бяслагаа долоо хоногийн хэрэгцээнээс хэтрүүлэн авсан тохиолдолд давсны уусмал ашиглан хадгалж үзээрэй:

  • 4 аяга ус
  • 99 гр давс

Давсаа усандаа уусгана. Ингээд бяслагаа хуванцар саванд хийж дээрээс нь давсны уусмалаа дүүргэнэ. Бяслагны бүх хэсэг далд орсон байх ёстой шүү. Мөн энэ аргыг хэрэглэхээсээ өмнө бяслагаа хүйтэн усанд бага зэрэг зайлна.

 

13. Нимбэгийг хэдэн сар шинэ хэвээр нь хадгалах арга

Лимоныг гялгар уутанд хийж хөргөгчинд хадгална. Ингэснээр тэд нэг сар хүртэлх хугацаанд шинээрээ байх боломжтой. Боож баглах хэрэггүй. Харин та нимбэгийг тасалгааны температурт хадгалвал 7 хоног л шинэ хэвээрээ байна.

 

14. Ногоон сонгиныг хөрсөнд хадгалах

© depositphotos.com

Ногоон сонгиныг хөрсөнд булах нь тэднийг шинээр нь байлгах хамгийн үр дүнтэй арга юм. Хэрэв танд ногоо тарьдаг зориулалтын сав байхгүй бол тогоо, сав юу ч байсан хамаагүй ашиглаж хөрсөөр дүүргэж болно. Харин таны хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл сонгиноо хөрснөөс гаргаж ирснийхээ дараа хүйтэн усаар угааж гаднах хальсыг нь хуулж авах юм. Энэ арга танд ногоон сонгиноо хэдэн сар шинээр нь байлгахад тусална. Хөрсөнд суулгасан сонгиноо харанхуй сэрүүн газар хадгалж, үе үе усална.

 

15. Гадилаа муутгахгүйн тулд хүнсний уут ашигла

Гадил жимсээ шинээр нь удаан хадгалахдаа ишийг нь хүнсний уутаар орооход л хангалттай. Энэ арга магадгүй хэтэрхий энгийн санагдаж болох ч үр дүнг нь хараад та гайхах болно. Үүнээс хойш гадил тань дахин зөөлөрч, харлахгүй боллоо. Багц гадил дундаас нэгийг сугалах бүртээ боолтыг нь дахин чангалахаа битгий мартаарай.

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/10 at 16:43

  2. Tuya Damdinjav

    Tuya Damdinjav

    2020/05/10 at 19:19

    Babu Babu

  3. Б. Баярчимэг

    Б. Баярчимэг

    2020/05/11 at 00:47

    Tuka Tuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *