Энэхүү илүүдэл өөх хайлуулах шинэ дасгалыг хийснээр таны биеийг бүхэлд нь галбиржуулж, гоолиг болгоно гээд бод доо? 100% үр дүнтэй шүү!

3

Өдөр бүр нэг дасгал хийх нь 7 хоногт нэг удаа фитнест явахаас илүү үр дүнтэй байдгийг Техасын Эрүүл Мэндийн Галвестоны салбар Их сургуулийн зүгээс баталжээ. Мөн бид гайхалтай нэгэн дасгалыг оллоо: таниас тийм ч их зүйлийг шаардахгүй – зүгээр л савтай ус – мөн 15 минутыг зарцуулахад хангалттай. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

Манай хамт олон уншигчдын маань гоо сайхан болон эрүүл биед хэрэгтэй шинэ дасгалуудыг хайж олохдоо хэзээд баяртай байдаг билээ. Гэхдээ бид олсон мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцахгүй бол, тус нэмэр үзүүлж чадахгүй! Энэ супер-энгийн дасгал гоолиг бие галбиртай болохыг хүсэж буй хүн бүрт зорилгодоо хүрэхэд нь яг тохирно.

Устай сав бүхий дасгал хэтэрхий энгийн санагдаж магадгүй – хэн хоёр хөлийнхөө завсар сав тогтоож чадахгүй байх билээ? Энэ дасгал гуяны дотор болон гадна тал, өгзөг болон хэвлийн булчинг бүгдийг нь ачааллуулж, нурууны доод хэсэг, өөхний давхаргыг илүү нарийсгаад зогсохгүй, хавагнахаас сэргийлнэ. Мөн хөлийн булчингуудыг чангалж, биеийг бүхэлд нь галбиржуулна.

 

Хэрхэн хийх вэ?

  • Танд усны сав (том диаметртэй байх тусам илүү үр дүнтэй) хэрэг болох бөгөөд үүнийг хоёр хөлийнхөө дунд хавчуулна – цавьны яг доор байрлуулна.
  • Хөлөө параллель байрлуулах бөгөөд аль болох хоёр хөлөө хооронд нь ойрхон тавихыг хичээгээрэй.
  • Савыг гуяныхаа дотор талаар сайтар шахна.

  • Тэгээд аарцагны хөдөлгөөнийг нэмж өгнө – гэдэсний булчингаа чангалж, нуруугаа тойрог хэлбэрээр нугалж хөдөлгөнө. Аарцгаа урагш хөдөлгөнө (яг зурагт үзүүлсэн шиг).
  • Бүх хөдөлгөөнийг удаанаар, аажуухан гүйцэтгэх бөгөөд ингэхдээ шаардлагагүй илүү хөдөлгөөнүүд хийхгүй байх, мөн өвдгөө нугалж болохгүй.

 

Дасгалын өөр өөр түвшнүүд

Энэ дасгалыг 3 түвшинд хийх нь чухал – хамгийн амарханаас нь эхэлнэ. Савыг илүү доор байрлуулах тусам, тогтооход хэцүү байна.

  1. Сав яг цавьны доор хэсэгт буюу өндөрт байх үед, гуяны дотор талаар шахна.
  2. Сав яг цавь болон өвдөгний дунд хэсэгт байх үед, гуяараа шахна.
  3. Сав доор буюу өвдөгний ойролцоо байх үед, өвдгөөрөө шахна.

Энэ дасгалыг хийхэд сав зөвхөн булчингуудыг ачааллуулах ёстойг санаарай. Танд ямар нэгэн зүйлийн туслалцаа хэрэггүй учир, та дасгалыг хаана ч, хэзээ ч, ямар ч үед хийж болно – жишээ нь аль нэг газар очерлож байх үедээ ч!

 

Эрүүл мэндэд үзүүлэх ач тус

Булчинг ачааллуулахаас гадна, биеийн өөхлөлтийг бууруулна. Уг дасгал аарцагны хөдөлгөөнийг идэвхжүүлж, нурууны өвчнөөс сэргийлж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлуудыг (шээсний сфинктерийн сулрал, умайн пролапс болон бусад) хэвийн болгоно. Түүнчлэн хэвлийн булчинг чангалж, бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.

Та биеэ галбирлаг болгохын тулд өдөр бүр ямар дасгал хийдэг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

24
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Puujee Pulee

    Puujee Pulee

    2020/02/03 at 22:23

    DS Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *