Угаалгын өрөөг шил толь мэт болтол нь цэвэрлэх үр дүнтэй 10 зөвлөгөө

3

Угаалгын өрөө цэвэрлэх ихэнх хүмүүст хүндрэлтэй байдаг. Бактерийн голомт, нян, үс болон бусад бохирдол, эдгээрийг цэвэрлэнэ гэдэг амаргүй зүйл. Хэрэв та зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болох юм бол, зөв арга хэмжээг авах ёстой. Гэхдээ энэ нь таныг амралтынхаа өдрийг тэр чигт нь угаалгын өрөөг цэвэрлэхдээ зарцуулах хэрэгтэй гэсэн үг биш юм.

Дараах цөөн хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлж, угаалгын өрөөгөө богино хугацаанд шил толь мэт цэвэрхэн болгох боломжтой.

1. Олон ажлыг нэг дор хийж гүйцэтгэх

Угаалгын өрөөг цэвэрлэхдээ олон ажлыг нэг дор хийж гүйцэтгэснээр асар их цагийг хэмнэнэ. Жишээ нь 00-ыг цэвэрлэхийн өмнө цэвэрлэгч шингэнийг асгана. Цэвэрлэгч шингэний үйлчлэх хугацаанд угаалгын өрөөний бусад хэсгүүдийг цэвэрлэж болно. Зайлшгүй биш: Угаалгын өрөөн дэх угаалтуурыг хувингаа болгож ашигла (ус зайлах хувин хэрэггүй, дээрээс нь бусад хэсгүүдийг цэвэрлэх хооронд угаалтуур давхар цэвэрлэгдэнэ).

COOKTOP COVE

 

2. Угаалгын өрөөний ханыг ташуу байрлалаар цэвэрлэх

Шүршүүрийн цоргыг ташуу байрлуулж, шүршүүрийг ажиллуулах бүрдээ ханыг арчина. Энэ нь ус болон саван тогтохоос сэргийлнэ. Танд угаалгын өрөөний ханыг сард зөвхөн нэг удаа арчих шаардлага гарна.

COOKTOP COVE

 

3. Шүршүүрийн цоргыг дэвтээх

Цагаан цуу хийсэн уутаар шүршүүрийн толгойг баглана. Үүнд дэлгүүрийн уут хамгийн тохиромжтой байдаг. Шөнийн турш ингэж байлгана. Маргааш өглөө нь шүршүүрийг усаар зайлахад, бүх бохирдол хормын дотор үгүй болно.

COOKTOP COVE

 

4. Шүдний сойзоор сойздох

Завсрын хөгцийг арилгах хамгийн үр дүнтэй арга бол шүдний сойз болон цайруулагч ашиглах явдал юм. Шүдний сойзыг цайруулагчид гүн дүрнэ. Хэрэв та хөгцийг тэр даруйд нь олж харсан бол, энэ аргын тусламжтай цааш тархахаас сэргийлнэ. Хуучин электрон шүдний сойз ашиглавал таны гарыг чилээхгүй. Бонус зөвлөмж: Хана хоорондын болон бусад зай завсрыг 6 сар тутамд нэг удаа сайтар усаар шүршиж байх.

COOKTOP COVE

 

5. Ууршуулах

Угаалгын өрөөг супер цэвэрхэн болгохын тулд хана, тааз болон бусад хэсгүүдийг цэвэрлэгчээр сайтар шүрших хэрэгтэй. Шүршүүрээ хамгийн халуун дээр нь тохируулан уур хуримтлуулна. Шүршүүрийг зогсоож угаалгын өрөөний хаалгыг хаагаад, цэвэрлэгч шингэн үйлчлэх хүртэл 20-30 минут хүлээнэ. Дараа нь даавуугаар цэвэрлэгч шингэн шүршсэн бүх хэсгүүдийг арчина (таазыг зориулалтын зүлгүүрээр арчаарай).

COOKTOP COVE

 

6. Нүдэнд харагдахгүй хэсгүүдийг цэвэрлэх

Угаалгын өрөөн дэх угаалтуурын хоолойнуудыг 2 сард нэг удаа бөглөрөхөөс сэргийлж урьдчилан цэвэрлэх хэрэгтэй. ½ аяга хүнсний содыг ус зайлуулах хоолой руу урсгаж, дээр нь ½ аяга цагаан цуу хийгээрэй. Буцалсан халуун ус дээрээс нь асгахын өмнө дээрх орцууд холигдож хөөсөртөл хэдэн минут хүлээнэ (хог хаягдлаас үүдэлтэй бөглөөс үүсэхэд энэ аргыг бас ашиглаж болно).

COOKTOP COVE

 

7. Тоглоомуудыг мартаж болохгүй

Хэрэв таны хүүхдэд усанд орохдоо ашигладаг тоглоомууд байдаг бол, сард нэг удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Бүлээн устай төмпөнд тоглоомуудыг хийж, дээр нь ½ аяга цагаан цуу хийж, 10 минут байлгасны дараа тоглоомуудыг хатаана.

COOKTOP COVE

 

8. Толийг цайгаар цэвэрлэх

Цонх цэвэрлэгчийг март. Цөөн хэдэн хар цайны хандыг идээшүүлж, хөргөсний дараа шүршигч саванд хийнэ. Толь руу шүршиж дараа нь сонингийн цаасаар ачрина. Та энэ мэтчилэн дараагийн удаа цайны хандыг ашиглах боломжтой.

COOKTOP COVE

 

9. 00-ын сойзыг цэвэрлэх

Гайхаад байх зүйл биш. 00-ын сойз нянг богино хугацаанд хуримтлуулдаг. Цэвэрлэгч шингэн эсвэл цайруулагч хийсэн устай төмпөнд үүнийг хийж 20 минут байлгаарай.

COOKTOP COVE

 

10. Ванны хөшгийг угаалгын машинд угаах

Тийм ээ, та энэ гялгар хөшгийг угаалгын машинд угааж болно. Гэхдээ цөөн хэдэн алчуурын хамт угаана. Дээр нь ½ аяга хүнсний сод хийж, хэсэг эргүүлсний дараа, ½ аяга цагаан цуугаар хөшгийг зайлаарай. Дараа нь хөшгийг хатаана.

COOKTOP COVE

Танд эдгээр аргуудын аль нь илүү үр өгөөжтэй санагдаж байна вэ? Танд эдгээрээс гадна угаалгын өрөө цэвэрлэхэд ашиглаж болох өөр зөвлөгөө бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай!

15
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsedve Zeneemeder

    Tsedve Zeneemeder

    2019/11/25 at 04:57

    .

  2. Gerelt Od

    Gerelt Od

    2019/11/27 at 13:54

    2 oor vannii zurag bna shdee reklamdana gehed arai ingej bolohgui ee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *