Ангийн олзныхоо гэрэл зургийг сошиал сүлжээнд оруулдаг анчин бүсгүйд дургүйцсэн хүмүүс түүнийг “aлна” хэмээн зaналхийлжээ

2

29 настай, гурван хүүхдийн ээж Люси Роуз Жейн Шинэ Зеландын Ванакэд амьдардаг. Түүний хобби – ан хийх. Тэрээр нөхөр болон гурван хүүхдийн хамтаар хийсэн ангийнхаа олзны гэрэл зургийг сошиал сувгуудад байршуулдаг ажээ. Сүүлийн үед түүний гэрэл зургууд түүнд aйдас авчрах болжээ: ан амьтан агнахыг эcэргүүцэгчид түүнийг aлна гэж зaналхийлэх болсон байна.

Люси Роуз Жейн байнга анд явдаг, ангийн үеэр авсан гэрэл зураг, бичлэгээ сошиал сувагт байршуулдаг заншилтай

 

Гэсэн хэдий ч Люси Жейн хүн болгонд таалагддаггүй. Сүүлийн үед тэрээр өөрийн хийсэн постондоо үxлийн cүрдүүлэг авах болжээ

thesun.co.uk

Тэрээр одоогийн нөхөр Шарномтой танилцсанаас хойш анд дурлах болсон байна. Люси – органик хүнс хэрэглэхийг эрхэмлэгч. Ангийн олз нь хүүхдүүдээ эрүүл саруул хоол хүнсээр хангах боломжийг олгодог гэж үздэг. Нөхөр Шарномтойгоо нийлж сард 5-8 удаа анд гарна. Анд хүүхдүүдээ авч явцгаана – 7 настай Инди, 4 настай Кау болон 5 сартай Дейзи. Тэд зэрлэг гахай, буга, янгир, туулай болон валлаби агнадаг ажээ. Люсигийн хэлж байгаагаар гэр бүлээ эрүүл хоол хүнсээр хaнгаад зогсохгүй мөн материаллаг хэмнэлт гаргаж чадаж байгаа ажээ – тэд мах худалдаж авах мөнгөн дээр их хэмжээний хэмнэлт гаргаж чаддаг гэнэ.

thesun.co.uk

Люси ан хийж байгаа гэрэл зураг болон бичлэгээ өөрийн инстаграм хуудсан дээрээ байнга нийтэлдэг байна. Түүний пост мaргааны бай болох нь энүүхэнд. Люсигийн ярьснаар, тэрээр өөр бусад эмэгтэй анчдаас дэмжлэгийн захидал байнга авдаг ажээ. Үүний зэрэгцээ залуу анчин бүсгүйд зaналхийлсэн захидлууд ч бас цөөнгүй ирнэ. Сүүлийн үед энэ төрлийн захидал ирэх нь улам нэмэгдэх болжээ.

thesun.co.uk

Люси өөрийнхөө хоббиг эрүүл бөгөөд ашигтай гэж үздэг, ялангуяа хүүхдэд хэрэгтэй гэжээ. “Хүүхдүүдээ хоолоо өөрсдөө олж идэх эрдэмд сургаж байгаа нь сайхан хэрэг. Тэд минь анд явах дуртай. Ангаа хийж дуусаад бид махыг нь өөрсдөө янзалдаг, махаа шууд хөлдөөгчинд хийж хадгалдаг юм” гэж Люси ярьжээ.

thesun.co.uk

Люсигийн хамгийн том ангийн олз – 110 кгжинтэй зэрлэг гахай. Сард тэд 5-10 амьтан агнана.

thesun.co.uk

Ангийн гэрэл зураг, бичлэгээ оруулсныхаа хариуд aмь нaстай нь холбоотой cүрдүүлэг хэд хэдэн удаа авч байгаагаа Люси ярьсан байна. Түүний хэлж байгаагаар, эдгээр сүрдүүлгийг бодитоор хүлээж авахгүй байгаа ажээ. “Тэд надад ингэж бичдэг: “Чамайг удахгүй үxнэ гэж найдаж байна”. Тэд яагаад ингэж байгааг сайн мэдэхгүй, магадгүй тэд ангийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс болов уу? Тэд ан амьтантай зэрлэг харьцаж байна гэж бодоод байх шиг байна. Үнэндээ бид амьтантай зэрлэг ханддаггүй, бид байгаль дэлхийгээ хүндлэн ангаа хийдэг. Магадгүй тэр хүмүүс миний мэдэхгүй өөрсдийн гэсэн асуудалтай улсууд юм болов уу? Тэр асуудлаа илэрхийлж байхыг ч үгүйсгэхгүй. Би яаж мэдэх вэ дээ, би ямар шүүгч биш? Ямартай ч иймэрхүү утгатай захидлыг би ойлгож хүлээж авахыг хүсдэггүй, бас хариу ч бичдэггүй.” гэжээ.

thesun.co.uk

“Энэрэнгүй бай” гэж тэр хүмүүст хэлмээр байна хэмээн Люси зөвлөжээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн ямар нэгэн хэмжээгээр сайн байхыг хичээж байгаа шүү дээ.

162
БурууБуруу
49
ТэнэглэлТэнэглэл
26
ГоёГоё
24
ХарамсалтайХарамсалтай
17
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
14
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Battsetseg Ydam

    Battsetseg Ydam

    2019/11/24 at 12:15

    Ih goy bn yharn al gj

  2. М. Сүх Бат

    М. Сүх Бат

    2019/11/24 at 13:22

    Ugin teneg sda bn

  3. Namjil Guai

    Namjil Guai

    2019/11/24 at 20:44

    ан гэж ямаа нухцан бнаа.

  4. Зочин

    2019/11/25 at 11:43

    erguu bitch

  5. Энэ алуурчин бүсгүй ингээд үр хүүхдүүдтэй хань ижилтэйн хамт ингэж хүйс тэмтрээд хүүрүүдийг нь ингэж газар эгнүүлээд хаяаад зургийг нь ФВ тавибал жаргах байхдаа. Эм хүний төрх үгүй амьд Алмас

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *