Сингапурын эрдэмтэд дасгал хийлгүйгээр турах боломжтой наалт зохион бүтээжээ!

2

Хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн турахад хангалттай нөлөөлж чадахгүй байх үед, хүмүүс ихэнхдээ хайрцагнаас гадуур сэтгэж, турах янз бүрийн арга зам хайж эхэлдэг. Тэгвэл Сингапурын эрдэмтэд аюулгүйгээр жин хасахад туслах төхөөрөмжийг бүтээсэн бөгөөд энэ нь шууд биеийн өөхийг гол байгаа болгодог байна.

Бид та бүхэндээ эрүүл мэндийн салбарт шинээр хийгдсэн бүтээлүүдийн талаар танилцуулахдаа үргэлж таатай байдаг билээ. Тийм ч учраас энэхүү гайхалтай мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Дэлхий даяар илүүдэл жинтэйгээ тэмцэж буй олон хүнд ач тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ наалт – өөрөөр түр зуурын наалт гэж нэрлэж байгаа. Энэ наалт дасгал хийлгүйгээр жин хасахад туслах бөгөөд Сингапурын Хими болон Биологийн Инженерийн сургуулийн дэргэдэх Нанян Технологийн Их сургуулийн профессор Чен Пен болон дэд профессор Шу Ченже нар зохион бүтээжээ.

© Nanyang Technological University Singapore

Олон төрлийн жин хасах бүтээгдэхүүнүүд ихэвчлэн усан хаванг гол байгаа болгодог бөгөөд биеийн цэвэр өөхийг задалж, хайлуулдаггүй – тиймээс энэ нь амархан буцаад нөхөгддөг. Харин энэ наалтын хувьд өөхийг шууд гол байгаа болгоно. Микро зүүнүүдийн тусламжтай, төхөөрөмж бэлдмэлийг биед нэвтрүүлж, хуримтлагдсан байдаг цагаан өөхийн эсүүдийг задалж биеийг халаахад хүргэдэг бор өөхийн эсүүд болгон хувиргана. Өмнө нь хүмүүс үүнтэй ижил үр дүн бүхий крио эсвэл хөлдөөх эмчилгээг хийлгүүлдэг байв.

Одоогоор энэ наалтыг хулгана дээр туршиж үзсэн бөгөөд маш сайн үр дүнтэй байгаа гэнэ. Цагаан өөхийн эсүүдийг бор өөхийн эсүүд болгоод зогсохгүй, хэт таргалалттай хулгануудыг жин нэмэлт болон биеийн өөхлөлтийг зогсоосон байна.

© Shutterstock.com

Энэ цаг үед хэт таргалалттай өвчтөний биеийг нэмж өөхлөхөөс сэргийлэх зорилгоор олон төрлийн эрүүл мэндийн эмчилгээнүүд байдаг боловч, тэдгээрийн дийлэнх нь амаар эсвэл тарилгаар хийгддэгээс гадна ихэнхдээ их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн үзүүлэх сөрөг нөлөөг нь мартаж болохгүй. Профессор Ченийн хэлж байгаагаар, энэ наалтыг хэрэглэхэд хялбараас гадна бусад эмчилгээний бэлдмэлүүдтэй харьцуулахад хамаагүй бага орцуудаас бүрдэх гэнэ. Ингэснээр өвчтөн сөрөг нөлөөтэй нүүр тулгарах эрсдэл багасах боломжтой юм байна.

Хэт таргалалт хүмүүст янз бүрээр нөлөөлдөг, тухайлбал алхаж явахад хүндрэл үүсэхээс авахуулаад, чихрийн шижин эсвэл зүрх судасны өвчин тусахад хүргэнэ. АНУ-д гэхэд л хэт таргалт эсвэл илүүдэл жингээс болж зовж шаналж буй хүмүүс эрүүл, шинэхэн хоол хүнс идэж чадахгүй байгаа буюу буруугаа ядууралтай холбож тайлбарладаг болох нь батлагдсан. Ядуурал, тайван бус байдал үүнд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Мөн үүн дээр нэмээд олон хүн генийн асуудлаас болж илүүдэл жинтэй байгааг мартаж болохгүй.

Та энэхүү хэт таргалалттай тэмцэх шинэ бүтээлийн талаар юу гэж хэлмээр байна? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан бичээрэй.

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Geegee Gerelee

    Geegee Gerelee

    2019/11/24 at 10:52

    Add

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *