Гэрт үнэхээр ач тустай “гэрийн аалз”-ны 3 төрөл. Тэд хорхой шавьжнаас гэрийг хамгаална, хүмүүст ямар ч xор xөнөөл учруулахгүй

1

Гэрт аалз явж байвал та яадаг вэ? Гартаа сонин ороож барьдаг уу? Гэрийн углааш уу? Дэмий гэж хэлмээр байна. Аалз бол сайн хөрш. Бид таны бодож байгаагаас тэс өөр зүйл ярьж байгаагаа мэдэж байна, гэхдээ та өөрөө бодоод үз дээ: тэд чимээгүй, харанхуй буланд сууна, таны өмнөөс хар бор ажлыг хийдэг – гэрийг жоом, шоргоолж, ялаанаас хамгаална. Гэрт хэрэгтэй Топ-3 аалзыг танд танилцуулахаар шийдлээ, тэдэнд гэрийнхээ буланг үнэгүй түрээслэж болно шүү.

Энэхүү жагсаалтад уригдсан зочин: үсэрдэг аалз. Хоол хүнсний эрэлд гарч америкчуудын гэрт орж ирдэг. Түүнийг бүрэн гэрийн гэж хэлж болохгүй, гэхдээ та энэ өчүүхэн амьтныг хар л даа.

Рейтингийн гуравт чердакны аалз зүй ёсоор орно. Түүний урт (хөлтэйгөө цуг) 7 см хүрнэ! Европтоо том биетэй аалзанд тооцогдоно. Арахнобчуудын (аалзнаас айдаг хүмүүс) жинхэнэ аймшиг байх гэж та хэлэх болов уу? Харин бид танд яг тохирох найз болно гэж хэлмээр санагдаад байгаа юм.

Нэрнээс нь харахад энэ аалз чердаканд амьдардаг нь ойлгомжтой. Таны амьдардаг газрыг хүсээгүй зочдоос хамгаалах энэ аалзтай та тэр болгон таарах ч үгүй.

Чердакны аалз – нийгэмшихээс үxтлээ айдаг амьтан. Өөрийнхөө үр төлийг хүртэл үзэхгүй. Ийм хөрш эрүүл мэндэд үнэхээр xор уршигтай тэнүүлч аалзнаас хамгаална. Харин таныг огт оролдохгүй. Энэ аалз хүн тоодоггүй, хазаж ч чадахгүй. Чердакны аалз хазлаа гэхэд багахан толгой гараад л өнгөрнө.

Мөнгөн медалийг гэрийн аалз хүртжээ. Зүгээр ч үгүй хүртсэн юм шүү. Энэ бол гэрийн хамгийн түгээмэл аалз. Энэ жаал ердөө 12 миллиметр урттай, гэхдээ дэлхий дахинд айлын гэрийг эзлэхэд саад болсонгүй. Ёстой нөгөө бие жижиг ч, бэлчээр томтой гэдэг шиг л.

Гэрийн аалз маш xорон, гэхдээ хүмүүст энэ зан чанараа гаргахгүй – хүн хазах гэж оролдоход арьсыг нь даанч нэвтэлж чадахгүй дээ, хөөрхий. Харин гэрийн хачиг, жоомтой бол ёстой үзэж тарна. Хамгийн төгс хөрш!

Гэрийн аалзнаас илүү сайн нь гэвэл өвс хадагч-аалз. Нэр нь тиймэрхүү сонсогдож мэдэх юм, гэхдээ шагналын тавцанг нүүр бардам эзэлнэ.

Өвс хадагч ер нь аалзтай төстэй, гэхдээ үнэн хэрэгтээ аалзны төрөлтэй огт холбоогүй тусдаа төрөл гэж явдаг.

Урт хөлтэй энэ этгээд амьтан гэрийн аалзнаас дутахааргүй, тэд ардаа элдэв тор ч үлдээхгүй. Орон байраа ч түүнтэй хуваалцах шаардлага алга. Тэдэнд зоорь эсвэл чердак байхад л хангалттай – бөөн ашиг тус байгаа биз?

Аалзны талаар таны бодол бага зэрэг ч болов өөрчлөгдсөн гэж найдаж байна.

56
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *