Нохдын 100 жилийн өөрчлөлт

1

1. Булл Терриер

Орчин үеийн Булл Терриер жинхэнэ Булл Терриерийн баримал шиг л харагдаж байна. Гавлын яс нь ихээхэн өөрчлөгдөж, их бие нь арай бүдүүрч, шүд болон сүүл нь уртасчээ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 1

2. Бассет Хаунд

Энэ нохой улам намсаж, чих нь бүр 3 дахин уртассан байна. Арьс нь нилээдгүй сул болсон бөгөөд нүд нь өмнөхөөсөө ч илүү гунигтай болжээ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 2

3. Боксер

Боксерын нүүр нь дээшээгээ өндөрсөж, хамар нь арай шонтгор болжээ. Ийм хамартай болсноосоо болоод өндөр температурт тэсвэргүй болж, хорт хавдраар өвчлөх нь ихэсчээ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 3

4. Англи Буллдог

Англи буллдогийн эрүүл мэнд доройтож, 6 нас хүрээгүй байхдаа л үхдэг болсон байна. Биеийн хэмжээ нь дэндүү том болохоор ямар нэгэн зүйлийг хийх, үр удмаа үлдээхэд нь саад болдог аж.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 4

5. Дашчунд

Түүний хөл нь богиносч, бие нь бараг л газар хүрэхээр намссан ба нуруу болон хүзүү нь уртасчээ. Үүний улмаас тэд нугасны хоорондын дискний өвчин тусч, улмаар саа өвчин тусдаг болжээ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 5

6. Овчарк

Овчаркыг хамгийн их өөрчлөгдсөн нохой гэж үзэж болох юм. Тэд илүү том хэдий ч, авхаалж муутай болжээ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 6

7. Хав нохой

Цусны өндөр даралт, зүрхний өвчлөл, амьсгаадалт, хэт халалт, шүдний асуудал зэргүүд түүнд үүсчээ. Хэтэрхий их мушгирдаг сүүл нь саа өвчинг үүсгэнэ.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 7

8. Сэйнт Бернард

“Хэт том биетэй” гэсэн тодорхойлолт түүнд яг тохирно. Нүүр нь богиносохын хэрээр бие нь томорчээ. Амархан наранд халдаг учраас тэднийг удаан ажиллуулдаггүй ба тэд хэт их үстэй байдаг.

Нохдын 100 жилийн өөрчлөлт 8

2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *