Таны насан дээр цусны даралт чинь хэд байх ёстойг харуулсан инфографик

3

Хүний эрүүл мэндийн нэг чухал үзүүлэлт бол цусны даралт. Даралтыг хэмжиж үзсэнээр хүний зүрхний булчин болон судасны системийн үйл ажиллагааны чанарыг тодорхойлж чадна. Зохих хэмжээнээсээ гажууд гарвал урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний арга хэмжээ авч зөвхөн зүрх төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд анхаарал тавих ёстой.

Таны насанд цусны даралт ямар байх ёстой тухай мэдээллийг танд танилцуулахаар бэлдлээ, эрүүл мэнддээ зөв анхаарал тавьж сурах хэрэгтэй.

Манай дэлхийн хүн амын нас баралтын хамгийн том шалтгаан бол – зүрхний ишеми өвчлөл юм. Зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагаа доголдож цусны даралт огцом ихсэх эсвэл багасах байдлаар илэрдэг.

Уг өвчин ихэвчлэн 40-45 наснаас хойш илэрнэ, гэхдээ залуу хүмүүсийн дунд ч гэсэн сүүлийн үед элбэг тохиолддог болоод байна. Зүрхний ишеми өвчлөл яагаад түгээмэл болоод байгаагийн шалтгааныг тодорхойлцгооё.

Зүрхний ишеми өвчлөлийн шалтгаан

Зүрхний ишеми өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эсвэл уг өвчнөөр шаналж байгаа бол өвчнийг хүндрүүлэхгүйн тулд зөвхөн амьдралын хэв маягаа өөрчлөөд зогсохгүй цусны даралтаа хянаж сурах хэрэгтэй.

Цусны даралтыг мөнгөн усны баганатай тэнцэх миллиметрээр хэмждэг. Үзүүлэлтийг ташуу зураасаар хязгаарласан тусдаа тоонуудаар илэрхийлнэ (жишээ нь, 120/80). Эхний тоо нь – систолын үеийн буюу зүрхний булчин агших үеийн цусны даралтын үзүүлэлт. Хоёр дахь тоо нь – диастолын буюу зүрх дээд цэгтээ суларч байгаа үеийн цусны даралтын үзүүлэлт юм. Систол болон диастолын үеийн цусны даралт хоорондын ялгаа нь – цохилтын даралт юм. Хэвийн хэмжээндээ 35 мм м.у.б (нэмэх-хасах 5 мм.м.у.б).

Эрүүл эмэгтэйчүүд болон эрчүүдийн цусны даралт хэвийн хэмжээндээ хэд байх ёстой вэ? Цааш үргэлжлүүлэн уншицгаая.

 

Таны хүйс болон наснаас шалтгаалах цусны даралтын хэвийн хэмжээ

Хэрвээ таны цусны даралт хэвийн хэмжээнээс дээгүүр эсвэл доогуур байвал эмчид хандан үзүүлнэ үү. Бага цусны даралт нь артерийн гипотенз бий болгох эрсдэлтэй, харин өндөр даралт нь – гипертонийн хомсдол, муугаар төсөөлбөл зүрхний шигдээс, цус харвахад хүргэх аюултай. Анхны тохиолдолд, цусны даралтаа нэмэгдүүлж хэвийн хэмжээнд авчрахын тулд аяга ногоон цай, кофе ууна, мөн давсархаг хоол идээрэй. Мөн контраст шүршүүрт орох нь үр дүнгээ үзүүлдэг. Хоёр дахь тохиолдолд, хүний амь насанд илүү аюултай тул дур мэдэн арга хэмжээ авахгүй байхыг зөвлөж байна.

Цусны даралт өндөр үед юунаас зайлсхийх ёстой, хэрхэн тэмцэх вэ?

 

Өндөр цусны даралтын үед зайлсхийх ёстой зүйл

 

Өндөр цусны даралтыг бууруулахын тулд

Өөрийнхөө эрүүл мэндийг бодохын тулд зөв хооллож спортын ачаалал авч байхыг мартаж болохгүй. Амьдралын зөв хэв маяг нь зөвхөн цусны даралтыг тогтворжуулаад зогсохгүй залуу нас, гоо сайхнаа удаан хадгалан үлдэхэд тусална.

Та эрүүл мэнддээ анхаарал тавьдаг уу? Цусны даралтаа хэр тогтмол үздэг вэ?

59
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *