Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл

1

Эрчүүд, эмэгтэйчүүд яг л Сугар, Ангараг гариг шиг – дэндүү өөр, дэндүү хол. Гэвч гадаад болон дотоод ялгааг үл харгалзан бид нэг нэгэнгүйгээр амьдарч чадахгүй. Бид танд зориулан эрэгтэй эмэгтэй хүний хоорондох 13 хөгжилтэй ялгааг цуглуулсан билээ. Хэдий эдгээр зүйлс жижигхэн боловч яахын аргагүй л анхаарал татаад байдаг юм.

Хувцсаа тайлахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 1

Эрэгтэй, эмэгтэй хүн хувцсаа өөр өөрөөр тайлдаг: эрчүүд ихэвчлэн гараа мөрөн дээгүүрээ давуулж хувцасныхаа нуруу хэсгээс татдаг. Эмэгтэйчүүд гараа зөрүүлээд хувцасныхаа доод ирмэгээс татдаг. Ингэх тоолонд нь хувцас нь гадагшаа эргэчихдэг. Эрчүүд аль аль аргыг нь хэрэглэж болно, харин эмэгтэйчүүд зөвхөн нэгийг нь л. Тэднийг ингэж сургадагт гол учир нь байгаа юм биш. Зүгээр л эмэгтэйчүүдийн хувцас ихэвчлэн бариу, бэлхүүстэй байдаг. Харин эрчүүдийнх илүү чөлөөтэй байдаг шүү дээ.

Гараа харуулахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 2

Эрэгтэй хүнээс гараа харуулахыг хүсэхэд тэд алгаа танд харуулах болно. Харин эмэгтэйчүүд алганыхаа нөгөө талыг харуулах болно. Магадгүй эмэгтэйчүүд шинэхэн хийлгэсэн маникюраа гайхуулахыг хүсдэг байх л даа.

Бөмбөг шидэхдээ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 3

Эрчүүд бөмбөг шидэхдээ ихэвчлэн толгойныхоо араас шиддэг. Харин эмэгтэйчүүд бөмбөгөө хоёр гараараа урдаа бариад доороос дээш шиддэг.

Эвшээхдээ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 4

Эрчүүд амаа атгасан гараараа хаадаг. Харин эмэгтэйчүүд алгаараа, хуруугаараа хаана – энэ нь илүү “эмэгтэйлэг” харагдана.

Сонсохдоо

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 5

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн сонсож, өндөр давтамжийг гарамгай ялгадаг. Эмэгтэйчүүдийн тархи хүүхдийн орилох чимээнд сэрэхээр программчлагдсан байдаг. Харин эрчүүдийн ихэнх нь орой юу ч сонсдоггүй, юу ч болоогүй мэт бөх нойрсдог. Хэрэв хаа нэг газар муужгай дуугарвал эмэгтэй хүн хамгийн түрүүнд анхаарах болно. Гэсэн ч эрэгтэй хүн дууны чиглэлийг тодорхойлохдоо сайн байдгаас гадна орон зайн баримжаа сайтай байдаг. Тиймээс эрчүүд муурыг хаана дуугарч байгааг хэлж чадна.

Суухдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 6

Эмэгтэйчүүд өвдгөө нийлүүлж эсвэл солбиж суух нь элбэг. Харин эрчүүд хөлөө салгаж, тарж суухыг илүүд үздэг. Яагаад гэвэл эмэгтэйчүүд янз бүрийн хувцас өмсдөг: богино банзалтай эмэгтэй хөлөө салгаад суувал тийм тааламжтай харагдахгүй л болов уу. Харин эрэгтэй хүний энэ байрлал нь бидний амьтны үндсээс дамжин ирсэн: энэ бол сүргийн манлай, эрэгчний эрэлхэг зоригтойг харуулах пооз юм.

Ажлаа зохицуулах

Эрчүүд олон зүйлийг нэг дор хийж огт чаддаггүй хүмүүс. Хэрэв эрэгтэй хүнийг сахлаа хусаж байхад нь ярилцвал тэр өөрийгөө зүсэж магадгүй. Харин эмэгтэйчүүд олон зүйлийн нэг дор амжуулдаг хүмүүс: хоолоо хийнгээ утсаар ярьж хажуугаар нь гэрээ цэвэрлэж чадна. Энэ нь эрт дээр үеийн эрэгтэй эмэгтэй хүний өөр өөр нийгмийн үүрэг хариуцлагатай холбоотой. Хэрэв эрчүүд ан хийх үедээ ямар нэг цэцгэнд анхаарлаа хандуулбал гэр бүлийнхэн нь идэх хоолгүй хоцорно. Харин эмэгтэйчүүд зөвхөн жимс, үндэс түүгээд явбал үр хүүхдээ хооллож амжихгүй шүү дээ.

Баруун, зүүнийг ялгахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 7

Эрчүүд хэзээ ч баруун зүүнээ андуурдаггүй. Харин гудамжинд явж байгаа эмэгтэйгээс таны зүүн гар аль нь вэ гэж асуувал ихэнх нь тэр доороо хариулж чадахгүй л болов уу. Тэд нэг бол бөгжөө харна, нэг бол аль гараараа бичдэг билээ гэж бодно. Тиймээс л дэлхийн бүх эрчүүд “энэ булангаар зүүн тийш” гэж хэлсэн хэрнээ “баруун тийш байсан юм” гэж гомдоллодог эмэгтэйчүүдийн үгэнд уурладаг.

Харахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 8

Эрчүүдийн нүд дуран л гэсэн үг. Тэд урдаа байгаа зүйлийг маш тод хардаг. Үүнийг “төвийн” хараа гэнэ. Энэ бол олзоо олоход тусалдаг анчны хараа юм. Эмэгтэй хүний захын хараа илүү сайн хөгжсөн байдаг. Эмэгтэй хүн өөрийн орчин тойрны бүх зүйлээ сайтар харснаар хүүхдүүдээ аюулаас хамгаалдаг.

Тиймээс эрчүүд эмэгтэйчүүдийг юмыг нь нуучихлаа гэж буруутгадаг. Оймс, дотуур хувцас, тос, машины түлхүүр, түрийвч – тэд байх байрандаа л байж байдаг эрчүүд л тэднийг олж харж чаддаггүй юм.

Халатны бүсээ уяхдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 9

Эмэгтэйчүүд бүсээ яг бэлхүүсэн дээрээ уядаг, харин эрчүүд ташаагаараа. Магадгүй эмэгтэйчүүдэд бэлхүүс байдаг учраас шуудай шиг халат өмссөн ч гоолиг бэлхүүсээ харуулахыг хүсдэг байх. Эрчүүдэд ямар тийм юм байх биш. Эсвэл эрчүүдэд энэ нь илүү амар байдаг юм болов уу. Та юу гэж бодож байна?

Бусдын сэтгэлийг ойлгохдоо

Эмэгтэй хүн танихгүй хүмүүсээр дүүрэн өрөөнд ормогц л шууд хэн нь хэний талд байгаа, хэн нь эхэлж хэрүүл өдсөн, хэнийх нь сэтгэл санаа ямар байгааг сайн мэддэг. Харин эрэгтэй хүн өрөөнд орж ирэхэд өрөөг ажиглана, танил царай хайна, дайснуудынхаа царайг хайна. Эрэгтэй хүний логик оюун ухаан засаж янзлах зүйлийг хамгийн түрүүнд хайж эхэлдэг.

Ийм шалтгааны улмаас эрчүүд түүний эмэгтэй гомдсон гэдгийг хэлэхээс нь нааш мэддэггүй. Харин асуултын хариуд “үгүй ээ би гомдоогүй” гэдэг үг л сонсоно. Эмэгтэйчүүд үнэнээ хэлэхгүй, тэд сэтгэл хөдлөлөө нууж эрэгтэйгээ олж мэдэхийг нь хүлээдэг. Бүсгүйчүүдээ битгий хүлээ! “Тийм ээ би гомдсон” гэж үнэнээ л хэл.

Асуудлыг даван туулахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 10

Эмэгтэй хүнд асуудал тулгарахад тэр асуудлаа ээж, найз нөхөд, нөхөр, автобусанд таарсан хүн, дэлгүүрийн худалдагчтай ярилцдаг. Тэр өдрийн тэмдэглэл, мэссэж, нийгмийн сүлжээнд бичнэ. Асуудлынхаа талаар хэр их ярина тэр тусмаа өөрт нь хөнгөн санагддаг. Яг л асуудлаа бусадтай хуваалцвал хөнгөрөх юм шиг.

Харин эрэгтэй хүнд асуудал тулгарахад тэр зурагтаар хөлбөмбөг үзээд буйдан дээрээ дуугүй сууна. Эрэгтэй хүн асуудлаас өөр зүйлд анхаарлаа хандуулснаар стрессээ тайлдаг. Харин стресс арилахад асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлнэ. Эрэгтэй хүн бүгдийг зөвхөн өөрөө л хийдэг!

Мэдээллийг толгойдоо хадгалахдаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 ялгаатай үйлдэл 11

Эмэгтэй хүний толгойд олон тавиуртай том шүүгээ байдаг мэт. Эмэгтэй хүн бүх зүйлийн тухай мэдээллийг цуглуулна: хаана юу байна, хэн юунд дуртай, хэний төрсөн өдөр хэзээ, хүүхдээ сургуульд явахад нь юу өгч явуулах вэ, ээж надаас юу асуулаа гэх мэт. Эрчүүд зөвхөн хэрэгтэй зүйлсийг л санадаг. Тэд эмэгтэйчүүдийг толгойгоо хэрэгтэй хэрэггүй зүйлсээр дүүргэдэгт нь гайхдаг.

Эмэгтэйчүүдийн эдгээр жижигхэн, утгагүй зүйлс дулаан уур амьсгал, эмх цэгц, хайрыг бий болгодог. Тиймээс л эрчүүд хэзээ ч хайч, давс хаана байдгийг мэддэггүй. Эмэгтэйчүүд – хамгийн гайхалтай бүтээл. Тэд бүх зүйлийг үргэлж санаж байдаг!

20
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Real State

    2016/04/26 at 16:46

    https://www.facebook.com/groups/887345281326420/?fref=nf#
    Та өөрийнхөө зарыг манай зарын групп дээр байршуулна уу баярлалаа

  2. Боогий

    2016/04/28 at 12:17

    Зөөөз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *