Шар өнгөтэй гадилыг худалдаж авч болохгүй! Гадил жимсний тухай чухал 10 баримт

1

Бид халуун оронд амьдардаг мэт гадил жимсэнд маш их дуртай: хэдий хүмүүст “ер бусын” байхаа болсон ч гэлээ энэхүү амтат жимс ер бусын жимснүүдийн дунд борлуулалт хамгийн сайтайд тооцогддог.

Бид танд мэргэжилтнүүдийн зөвлөсөн хэд хэдэн чухал мэдээллийг өгөх гэсэн юм. Хэрэв та энэ жимсийг хэрэглэдэг бол дараах мэдээлэлд гарах гадил жимсний боловсруулалтын тухай олж мэдээрэй.

1. Яагаад гадил жимсийг боловсорч гүйцээгүй байхад нь тайрч авдаг вэ?

Гадил жимс үнэн хэрэгтээ маш эмзэг жимс. Түүнийг цельсийн 14 градусаас дээш халуунд хол зайд тээвэрлэж болдоггүй.

Тиймээс гадилыг худалдан авагчдын гар дээр хүргэхийн тулд тэднийг ногооноор нь тайрч, хөлөг онгоцон дээр тээвэрлэж хүйтэн нөхцөлд авчирдаг.

Шар өнгөтэй гадилыг худалдаж авч болохгүй! Гадил жимсний тухай чухал 10 баримт 1

2. Яагаад өмнө нь гадил ногоон өнгөтэй байсан бэ?

Зөвхөн өвс ч биш гадил ч бас өмнө нь ногоон өнгөтэй байсныг бид сайн мэднэ. Энэ нь дээр үед худалдаанд нэмэлт боловсруулалт хийгддэггүй байсантай холбоотой. Ногоон гадилыг хөргөгчнөөс гаргасан даруйд худалдаанд гаргадаг байсан. Хэн нь амжина – тэр нь авна.

3. Гадилыг яагаад хийн өрөөнд хийдэг вэ?

Тайрч авсан ногоон гадилыг жигд боловсруулахын тулд үүнийг хийдэг. Энэ үйл явц нь гадилыг хурдан боловсруулахаас гадна нэгэн жигд болгодгоороо давуу талтай.

Эхлээд гадилыг бага температуртай, тодорхой түвшний чийгшилтэй тусгай хадгалах өрөөнд хийдэг. Дараа нь тэднийг хийн өрөөнд оруулж халааж боловсруулна.

4. “Гадилын хий” гэж юу вэ? Энэ хүнд ямар нэг сөрөг нөлөөтэй юу?

Энэ хийн хольцын (өөрөөр гадилын хий гэж нэрлэдэг) 5% нь этилен, 95% нь азот байдаг. Ийм хольц хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

5. Яагаад гадил өмнө нь илүү амттай байсан бэ?

Хэдий энэхүү хийн хольц нь хүний биед хоргүй ч хийн өрөөнд боловсруулагдсан гадилын амт өөрөө байгалиараа боловсорсон гадилтай харьцуулахад амт султай болдог.

Өмнө нь тусгай хийн өрөө байдаггүй байсан учир байгалийн аргаар боловсруулж хэрэглэдэг байсан. Тиймээс л худалдаанд гарч байсан гадил одоогийнхаас илүү амттай байдаг байсан юм.

Шар өнгөтэй гадилыг худалдаж авч болохгүй! Гадил жимсний тухай чухал 10 баримт 2

6. Яагаад одоо “түүхий” гадилыг зардаггүй вэ?

Нэг талаас – худалдагч нар худалдан авагч нарт ногоон гадил санал болгож чадахгүй: ийм бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай байж чадна гэж үү? Тиймээс ногоон гадилыг агуулахад боловсортол нь хүлээнэ гэдэг худлаа болж таарч байна.

Нэгдүгээрт, агуулахад байгаа гадил аажмаар шарлахыг хүлээж цаг алдах нь ашигтай биш. Хоёрдугаарт, гадилыг өөрөөр нь боловсруулбал жигд боловсорно гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

7. Ногоон гадил идэж болох уу?

Гадилын өнгө ногоон байх нь түүнд агуулагдах цардуулын хэмжээ маш өндөр байгааг илтгэнэ. Ийм гадилыг ходоод шингээхэд бэрх байдаг: цардуул нь бүдүүн гэдсэнд задарч гэдэс дүүргэнэ.
Гадил хэдий чинээ боловсорч байна төдий чинээ цардуулын ихэнх хэсэг нь элсэн чихэр болон хувирч байгааг илтгэнэ. Ингээд гадил илүү амттай болохоос гадна ходоодонд шингэхдээ ч хялбар болох болно.

8. Харласан гадил идэж болох уу?

Харамсалтай нь хийн хольцоор боловсруулсан гадилууд маш хурдан муудаж байна. Энэ нь хиймлээр “боловсруулах” үед нийлүүлэгч горимыг зөрчсөнөөс үүссэн байж болох юм.

Ийм гадилыг хэрэглэснээр ямар нэг муу нөлөө байдаггүй. Гэвч хүүхдүүд доторх нь амттай, хэвийн байсан ч гаднах нь харласан бол тэр бүр идэхийг хүсдэггүй шүү дээ.

9. Гадил боловсроход алим хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэв танд ногоон гадил худалдан авах боломж гарсан бол та өөрөө түүнийг боловсруулаарай. Үүний тулд ногоон гадилаа ямар нэг өөр жимстэй хамт (жишээ нь алим, лийр) торонд хийгээрэй. Гадил боловсроход шаардлагатай этиленийг алим ялгаруулах болно.

Энэ аргыг гэрийн нөхцөлд хэрэглэснээр ядаж л дэлгүүрийн хийн боловсруулалтанд орсон гадилыг худалдан авахаас сэргийлж чадна шүү дээ.

Шар өнгөтэй гадилыг худалдаж авч болохгүй! Гадил жимсний тухай чухал 10 баримт 3

10. Гадил муудахаас хэрхэн сэргийлэх вэ?

Гадилыг илүү удаан хадгалахын тулд гадилын ишийг (эсвэл бүтнээр нь) тугалган цаасаар сайн ороож эсвэл гялгар уутанд хийж тавиарай. Хэрэв та бусад жимстэй хамт саванд хийж байгаа тохиолдолд энэ арга нь гадилыг жимснээс ялгарах этиленээс хамгаалах болно.

32
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. yostoi te neg

    2016/04/26 at 15:25

    Шар өнгөтэй гадилыг худалдаж авч болохгүй!

    gej haana bichsen baina te neg site

  2. Real State

    2016/04/26 at 16:37

    https://www.facebook.com/groups/887345281326420/?fref=nf#
    Та өөрийнхөө зарыг манай зарын групп дээр байршуулна уу баярлалаа

  3. Real State

    2016/04/26 at 16:37

    https://www.facebook.com/groups/887345281326420/?fref=nf#
    Та өөрийнхөө зарыг манай зарын групп дээр байршуулна уу баярлалаа

  4. HAHHH

    2016/04/26 at 21:07

    XOPOM adminaa Shar ungutei gadiliig hudaldaj abch bolohgvi gej haana baigaa yum bitgii ingej hudlaa garchig tabij bult bult vserch bai! Daraachiin udaa sanuulaggagvi shaan shv!

  5. Зочин

    2016/04/27 at 01:40

    Үнэхээр хэрэгтэй сайхан зөвлөгөө байна, гарчиг нь л жоохон тийм юмуу даа :3

  6. Zayaa Zaya

    2016/04/27 at 07:22

    solior solior . gadil ugaasaa l shar ongotei shd. :p

  7. Zayaa Zaya

    2016/04/27 at 07:22

    solior solior . gadil ugaasaa l shar ongotei shd. :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *