2018 он таны амьдрал болон хайр дурлалд ямар өөрчлөлт бэлдсэнийг олж мэдэцгээе – Хамгийн зөв зурхай

0

Шинэ он гарч хүн болгон л биднийг ойрын ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхсэн хэмээн тэсгэл алдан хүлээдэг. Таахаа больж ирээдүйг хаах хөшгийг сөхөн биднийг юу хүлээж байгааг харцгаая.

Хайр дурлалын ямар адал явдал, ажил төрлийн их үсрэлт, хувь заяаны эргэлт хүлээж байгааг 2018 оны зурхайгаас мэдэж аваарай.

1. Хонь

Энэ жил тэдний хувьд бүх л талаараа чухал жил бөгөөд таны амьдралыг тэр чигээр нь өөрчилж дахин дайралдахгүй байж мэдэх тийм их өөрчлөлт хүлээж байна шүү. Бүхнийг хаяж, шинээр амьдарч эхлэх нь хонины ордныхонд нэг их шинэ зүйл биш боловч 2018 он тийм ч амар жил биш байх болов уу. Та урьд өмнө амьдарч байсан амьдрал, хүсэж байсан шинэ амьдралынхаа дунд нааш цааш төөрөх бололтой.

Энэ хэцүү сонголт нь таныг ойрын хагас жилд шийдвэр гарган, шийдвэрийнхээ зөв эсэхийг бодон тунгаахад хүргэнэ. Та шинэ амьдралынхаа төлөө бүхнийг хаяхад бэлэн үү? Бүх л санаа бодол, цаг хугацаагаа зориулахад бэлэн үү? Гайхах хэрэггүй ба зун дөхөж ирэх үед олон асуултуудын хариу олдож таныг зовоож байсан сэтгэлийн зовлон тань таныг өөрийнхөө амьдрал, хүсэл мөрөөдлийн талаар буурьтай бодоход хүргэнэ.

Магадгүй та өөртөө хэт хатуу, өөрийгөө дутуу үнэлдэг байж болох ба зорилгодоо хүрэх үедээ үүнийг мэдрэх болно. 1 болон 2 сарын үед (дараа нь 7 болон 8 сард) таны хувийн амьдралд том өөрчлөлт гарна. Хэдийгээр та урагшаа тасралтгүй явж байгаа мэт боловч хуучин амьдралаасаа бүрэн салж чадахгүй. Ажил төрлийн хувьд ч бас зарим нэг зүйл сэтгэлийг тань зовоох бөгөөд танд хэрэгтэй урт хугацааны гэрээ байгуулж чадах боловч үүгээрээ та өөрийнхөө чөлөөт байдлыг алдаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. 5 болон 6 сард санхүүгийн хувьд амжилттай үе болох ба оны эцэст ч ийм байх болно.

 

2. Үхэр

Таны хувьд 2018 оны гол хөдөлгөгч хүч нь өөрчлөлтийн гариг болсон Тэнгэрийн ван байх болно. Хэрвээ та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадахгүй байсан бол энэ гаригийн нөлөөгөөр та амьдралынхаа бүх л хэсгийг тэр чигээр нь өөрчлөх боломжтой болох юм. Амжилттай ирээдүй хүлээж байгаа нь янз бүрийн замаар мэдэгдэх ба харин та яарах хэрэггүй.

Хувийн амьдрал тань ирээдүйн тухай бодоход хүргэнэ. Өнгөрсөн жилийн сүүлээр зарим нэг бэрхшээлтэй учрах болсон харилцаа тань эргэн сэргэж чухал шийдвэрийн өмнө тулж ирнэ. Яарах хэрэггүй. 11 сарын үед зарим нэг завсарлага авах хэрэгтэй ба энэ үедээ өөрийнхөө бодол санааг цэгцлэх хэрэгтэй юм.

Ажил төрлийн хувьд нохой жил мөн том өөрчлөлт авчрах ба хамгийн чухал үе нь 8 сар байх болно. Хэрвээ ямар нэг зүйл буруу замаар явж байгаа мэт санагдвал өөр өнцгөөс харахыг хичээгээрэй. Ингэж чадвал чи зөв замаар итгэл дүүрэн явах болно.

5 сар санхүүгийн хувьд хамгийн амжилттай үе бол 7 болон 12 сард болгоомжтой байх нь зөв. 2018 он өөрчлөлтийн жил учир анхааралтай байгаарай.

 

3. Ихэр

Таны янз бүрийн өвөрмөц санаа шийдэл гаргах чадвар тань эргэн тойрны хүмүүсийг гайхуулдаг боловч энэ жил гаргах асар том санаанууд тань биелүүлэхэд хэцүү зүйл мэт санагдана.  Одоо таны амьдралыг хэзээ ч үл дундрах эрч хүчний үүсвэр болох Далай ван хянаж байгаа ба та асар их нэр хүнд, эд баялагт хүрч болох нь. Гэвч Далай ван үүнд хэрхэн хүрэхийг хэлж өгдөггүй билээ.

Сүүлийн үед Санчир гариг Далай ванг нилээд хазаарлах оролдлого хийх ба таны найз нөхөд дэндүү холын хүсэл мөрөөдлийнхөө араас хөөцөлдөхөө больж ирээдүйгээ бодит байдлаар харахыг хүсэх болно. Ухаалаг зөвлөгөө боловч та үүнийг хүлээж авахгүй.

Таны өмнө сүүтгэнэж байсан боломж бодит болж ирэх ба үүнд хүрэхийн тулд нилээд хүч зарах болно. Хувийн амьдрал хоёрдугаар зэрэгт орох ба оны эцэст та өөрийнхөө хүсэж байсан тэр холбоо харилцаанаас зайтай байсан нь зөв. Тэр үед энэ харилцаа одоогийнхоос ихээхэн өөрөөр харагдах болно.

Ажил төрлийн хувьд 1 болон 12 сард анхаарах ёстой ба 7 сард санхүүгийн хувьд ихээхэн амжилттай байх болно.

 

4. Мэлхий

Сүүлийн үед та бүхний түрүүнд ажлаа тавьдаг болсон ба одоо өөрөөр байж чадахгүй мэт. Гэхдээ энэ жил танд гол анхаарал тавих ёстой зүйлээ тодорхойлох боломж олгох ба үүнд Тэнгэрийн ван гариг туслах болно.

Ажил амьдрал зөв голдрилдоо орох ба та энэ бүхнийг яаж амжуулаа вэ гэж гайхаж магад. Оны сүүлээр дахин эмх замбараагүй байдалтай тулгарах боловч энэ талаар санаа зовоод хэрэггүй шүү. Хайр дурлалын тухайд энэ жил та шийдвэр гаргах хэрэгтэй болох ба хайр дурлалыг тань харан буй Санчир гариг таныг тогтсон харилцаагаа байнгын болгохыг “урих” бол харин Бархасбадь гариг амьдралаас авах зүйлээ авахыг сануулна. Хэн нь дийлэхийг та мэдэх хэрэг. Санхүүгийн хувьд бас их өөрчлөлт гарах ба өмнө нь хэрэгцээ байсан зүйл тансаг хэрэглээ болж болох юм. Та ихээхэн өөр төсөв хэрэглэх болох ба энэ нь нилээд хэдэн сарын турш үргэлжлэх болно.

 

5. Арслан

Та үргэлж зөв замаар явж байна гэж хатуу итгэдэг боловч таны өмнө байгаа зам шулуун, дардан биш, гэнэт тохиолдох эргэлтийн цаана байж болох юм гэж бодож байгаагүй олон салаа уулзвар тохиолдох болно. Магадгүй та 2018 оноос өмнө болон хойно гэж амьдралаа хувааж болох шинэ замаар замнаж магадгүй. Таны ордныхонд энэ жил 4 удаагийн нар, сарны хиртэлт тохиолдох ба та үүнээс сургамж авч, зохих өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүний үр дүнд та оны эцэст өөрийгөө танихгүй болсон байх болно. Сүүлийн хэдэн жилд тохиолдож байсан янз бүрийн бэрхшээлүүд нь та болон таны нөгөө талын хүсэж байсан тэр харилцаанд саад болж байсан бол одоо шийдвэр гаргах боломж нөхцөл бүрдэнэ. Одоо байгаа харилцаагаа цааш үргэлжлүүлэх бол жилийн эцэст таныг хэппи энд хүлээж байх ба та хайрттайгаа цуг, гар гараасаа хөтлөлцөн, аз жаргалтай ирээдүйн амьдрал руу явах болно.

Ажил төрөл дээр нэмэлт ачаалал бий болох ба хэрвээ та өөрийгөө мухардаж, “хавханд орлоо” гэж үзвэл өөр арга зам хайгаарай. Санхүүгийн хувьд 2, 7 болон 9 саруудад тааламжтай ба 6-р сарын дундуур нилээн болгоомжтой байх хэрэгтэй.

 

6. Охин

Оны эхэн үед та хуучин амьдралаа эргэн харах ба хуучин ажиллаж, амьдарч байсан ажил амьдралдаа буцаж орох боломж байгаа эсэхийг бодно. Гэхдээ эргэж буцах зам нэгэнт үгүй болсон байх ба одоо зөвхөн урагшаа. Ирээдүй танд олон санаанд оромгүй юм зэхэх болно.

Хувийн амьдралд тань шинэ хүн гарч ирэх боловч танилын танил, шинэ ажлын тань ажилтан, хуучин хөрш гээд хэн ч байж болох ба та хоёрын хооронд шууд дөл асахгүй ч эхнээсээ л сайхан нөхөрлөл, харилцан итгэлцэл дунд байх болно.

Шинэ онд таны ажил төрөлд дээш өгсөх боломж гарах ба санхүүгийн хувьд мөн амжилттай байх болно. Гэхдээ намар хэсэг хугацаанд танд санхүүгийн бэрхшээл үүсэж магадгүй.

 

7. Жинлүүр

Энэ ордод төрсөн хүмүүст романтик харилцаа нь бүх л амьдралын үндэс суурь байдаг. Тиймээс хайр дурлалын фронтод гарсан өөрчлөлт нь ажил төрөл, хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маягт нь бас нөлөөлдөг. Магадгүй энэ бүхнээс болж та гадагшаа явж ч магад. Жинлүүр шүү дээ.

1 сард болох үйл явдлууд таны өнөөгийн байдал өөрийг тань залхааж байгааг дахин сануулах ба үүнээс салах арга зам олно. 2 сард шинэ хайр дурлал бий болж жилийн эхний хагас үлгэр мэт өнгөрнө. Зун болоход энэ хайр дурлал, хэвийн байдалд орох ба магадгүй бүр үнс нурам болохыг үгүйсгэхгүй. Хаврын хайр дурлалыг зуных сольж магадгүй ба намар гэхэд та энэ бүхнээс залхаж, ядран завсарлага авах болно.

7 сард таны удаан хүлээсэн шинэ албан тушаал угтах ба магадгүй энэ таны гол мөрөөдөл байсан болов уу. Санхүүгийн хувьд энэ жил ихээхэн зардалтай жил байх ба энэ нь удаан хүлээсэн өөрчлөлтийн тань төлбөр байж болох юм. Гэхдээ мөнгөө хяналтгүйгээр зарахаа больж чадвал энэ нь том бэрхшээл биш болно.

 

8. Хилэнц

Хилэнцийн ордныхонд 2018 он сүүлийн 10 жилийн хамгийн сайн, амжилттай жил нь байх болно. Бархасбадь гариг дундрашгүй их боломжийг нээх ба та үүнийг ашиглаж чадвал амьдрал тань эрс өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ бархасбадийн бий болгох энэхүү олон боломж нь таныг заримдаа эвгүй, хэцүү байдалд оруулж магадгүй ба “дээрээс” өгч байгаа боломжийг нэг бол одоо эсвэл хэзээ ч үгүй гэсэн зарчмаар эдэлдэг хойно аргагүй юм.

Бархасбадь таны хувийн амьдралд ч нөлөөлөх ба та өөрийнхөө үнэн байдлыг илчлэхээс айснаас болон өргөжүүлж чадахгүй байсан тэр харилцаа тань шинэ өөр өндөрлөгт гарах болно. Гэхдээ та айдсаа давж чадсан тохиолдолд л ингэнэ гэдгийг санах хэрэгтэй.

Энэ жил таныг ихээхэн амжилт хүлээж байгаа ба оны эхний хэсэг санхүүгийн хувьд маш тааламжтай байх болно. 11 сард ихээхэн хүч гаргах шаардлага гарах ба үүний үр дүнд оны эцэст хүссэн үр дүндээ хүрнэ.

 

9. Нум

Та төрөхөөсөө эхлэн бэрхшээлийг даван туулахад бэлэн хүн бөгөөд элдэв бэрхшээл хямралыг даван эрх чөлөөтэй болсон үедээ юу хийх вэ? Бодож байсан, төлөвлөж байсан ажлаа хийх, ирээдүйн төлөвлөгөө гаргах, эсвэл бүр холын аялалд гарч болох юм.

Танд хэцүү бэрх, цаг завгүй үе байсан бол одоо түүний хариуг хүртэх үе. Хайр дурлалын хувьд ойлгомжгүй байдал бий болох ба оны эхний хэсэгт та одоогийн хайр дурлал маань зөв эсэхэд эргэлзэх ба 11 сар бүхнийг шийдэх шийдвэрлэх үе шүү.

Ажил төрлийн хувьд бүх л зүйл хэв журмандаа орох ба зунаас танд шинэ үүрэг даалгавар нэмэгдвэл түүнээс зугтаж огт болохгүй. Санхүүгийн хувьд тэвчээр бүхнийг ялна гэдэг зарчим баримтална.
Хийсэн бүтээсэн ажлынхаа төлөө шагнагдах боловч амралт чухал гэдгийг битгий мартаарай.

 

10. Матар

Таны хүрсэн амжилт бол таны гаргасан зүтгэлийн шан гэж та боддог. Санчир гаригийн дэмжлэгээр таны гаргасан зүтгэл маш ихээр үнэлэгдэх ба аз жаргалд хязгаар гэж үгүй билээ. Гэхдээ энэ бүх аз жаргал, шагналд хүрэх гэж ихээхэн удаан хүлээх болно.

Хэдэн жилийн дараа та зорьсон төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх ба дараагийн шинэ ажил, төлөвлөгөөндөө орох хэрэгтэй болно. Гэхдээ энэ бүх зүйлийг арагш тавин, сүүлийн хэдэн сард хүрсэн амжилтандаа баярлаж, үр дүнг нь амс. Хайр дурлалын хувьд бас л томоохон амжилт хүлээх ба хэрвээ та энэ үе хүртэл ганцаараа явсан бол одоо удаан хүлээсэн хоёр дахь хагасаа олох болно. Хэрвээ тогтсон харилцаа байсан бол энэ харилцаа хэрхэн бэхжиж байгааг мэдрэх биз ээ.

Ажил төрлийн хувьд айхтар өөрчлөлт бага боловч ирээдүй бүхий, барьж авч чадахгүй байсан төсөлдөө орох боломж гарч ирнэ. Энэ нь арагшаа ухарсан хэрэг огт биш харин өмнө нь явсан замаараа дахин явж амжилтаа ахиулах боломж юм.

Санхүүгийн хувьд энэ жил наанатай цаанатай байх ба 2-р сар таныг сайнаар гайхуулах болно.

 

11. Хумх

Бусад ордын адил мөн л өөрчлөлтийн жил байх болно. Элдэв эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас амархан гарах ба амьдралынхаа аль ч хэсэгт өөрчлөлт хийх боломж бий болно. Нар сарны хиртэлт нь танд шинэ боломж бий болгон, зөв чиглэлд явахад тань тусална.

Үзэл бодлын өөрчлөлтийг тань дагаад хувийн амьдрал тань ч өөр болох ба одоогийн харилцаа тань мухардан шинэ харилцаа бий болж болох юм.

Ажил төрлийн хувьд ч бас өөрчлөлт гарах ба өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах том боломж бий болно.

Санхүүгийн хувьд 2018 он их зарлагатай байх ба энэ их зардал таныг амьдралын зорилго чигээ дахин нэг хянахад хүргэж магад. Нэг л амьдардаг хойно.

 

12. Загас

2018 болон түүний дараах жил нь хоорондоо нягт холбоотой ба шинэ санаагаа хэрэгжүүлж, шинэ боломж бий болж, дараагийн жилд нь түүнийгээ бодит зүйл болгоход зориулагдана. Бархасбадь болон Тэнгэрийн Ван гаригийн нөлөөнөөс болж дундрашгүй их санаа санаачлага төрөх ба түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байх гэсэн айдас таныг эзэмдэх болно. Урьд өмнө нь бас тэгж байсан билээ.

Гэхдээ энэ жил Санчирын нөлөө буурч байгаа учир зорьсон зүйлдээ хүрэх зам тань чөлөөтэй ба дээгүүр харан уулын орой руу зүтгэ.
Хувийн амьдралд тань бас сайн талын өөрчлөлт гарах ба өөрийн дотор асаж байгаа хайрын гал дөлийг сайтар нууж чадвал бүр ч ихээр дүрэлзэх болно. Үгүй бол энэ гал бүрмөсөн унтрах биз ээ.

Хэрвээ та хуучнаасаа гүйцэд салж чадахгүй байгаа мэт санагдвал та өөрийгөө хуурах хэрэггүй.  Та нэгэнт болох зүйлийг аль болох хойшлуулах гэж хичээж байгаа нь тэр юм.

2018 он таны ажил төрөлд сайнаар нөлөөлөх ба оны эцэст урагш дахин нэг алхам хийх боломж олдоно. Хамгийн гол нь та байдлыг хянаж байх хэрэгтэй ба зөвхөн аз хийморьтоо найдан, анхааралгүй байж болохгүй. 3-р сард санхүүгийн хувьд онцгой тааламжтай үе байх ба зун та мөнгөн шагнал авах боломжтой. Гэхдээ үүний төлөө нилээд их тэмцэлдэх хэрэгтэй болно.

Ингээд хамгийн зөв зурхайгаа та бүхэнд танилцууллаа. Энэ жил олон хүний амьдралд хамгийн сайхан жил байж, урьд өмнө тулгарч байсан бэрхшээлүүдийг амархан давсан сайхан он болно гэдэгт итгэж байна. Од гаригс таныг зөв замаар хөтлөх болтугай.

18
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/01/14 at 11:16

    гүүглийн орчуулагч программ ашигалсан юм уу хаашаа юм. ямар ч хэл ярианы найружлга байхгүй. уншигчидаа хүндлээч та на

  2. Baigalmaa Badia

    Baigalmaa Badia

    2018/01/16 at 09:37

    Санаанд нийцэж байна шуу!

  3. Baigalmaa Badia

    Baigalmaa Badia

    2018/01/16 at 09:37

    Санаанд нийцэж байна шуу!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *