Би бамбай булчирхайгаа эмчилж чадсан! 5 онцгой дасгал хийснээр эрүүл болж чадсан юм

5

“Эрч хүч үгүй болж…” – ээж минь бие нь суларч, ядарч байна гэж гомдоллох болсон юм. Энэ нөхцөл байдал удаан үргэлжлээгүй бол сэтгэлийг минь тэгж сүрхий зовоохгүй байлаа л даа. Хагас жил гаран – миний ээж маш эрч хүчтэй хүн, дэмий зүйлд хоосон үглэх хүн биш гэдгийг би сайн мэднэ.

Хуучин ээж минь 6 цаг унтаад л эрч хүчээр дүүрэн босдог байлаа, харин одоо өдөр ч унтах юм. Өдөр унтаж гэрийнхээ ажлыг алдаж байгаадаа ч тэр их санаа зовж өөрийгөө буруутгана.

Саяхан ээжийн эгч бамбай булчирхай нь өвчилсөн байсныг олж мэдэцгээлээ. Өвчин удамшдаг тухай ч эмч анхааруулсан байв. Тэр үед л би бамбай булчирхайн өвчний шинж тэмдгийг олж мэдсэн юм: сэтгэл санаагаар унах, депресст орох, өтгөн байнга хатах, үс унах гээд муу зүйл үүгээр зогсохгүй…

 

Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдах

Эмчид үзүүлээд миний таамаг батлагдлаа: ээжийн бамбай булчирхай бас өвджээ. Эмийн эмчилгээнээс гадна эмч асана йогоор хичээллэхийг зөвлөсөн юм – бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг сэргээх үйлчилгээ үзүүлнэ гэж тайлбарлаж өгсөн.

Хоёр сарын турш ээж өдөр болгон йогийн дасгал хийсээр бие нь эрс дээрдэв. Та ч гэсэн эдгээр таван дасгалыг хийж хэвшээрэй – бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих дасгал.

1. Матсиасана

Йогийн энэ байрлал зөвхөн бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй дотоод шүүрлийн бүхий л булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ. Дасгалыг гүйцэтгэхэд нуруугаараа дээш харан хэвтэнэ. Хөлөө өвдгөөр нь нугалаад хөлийн улыг шаланд наана, гараа өгзгөн доогуур хийнэ.

Амьсгалаа аваад далаа нийлүүлж биеийн дээд хэсгийг өргөнө. Дараагийн алхам – толгойгоо арагш гэдийлгэнэ. Энэ байрлалд 15-30 секунд байна.

 

2. Уштрасана

Асанагийн энэхүү байрлал нь бамбай болон бэлэг эрхтний булчирхайн үйл ажиллагааг сайжруулна. Мөн нурууны мурийлт, шээсний замын өвчлөлийн үед нэн хэрэгтэй байрлал юм.

Дасгалыг зөв гүйцэтгэсэн тохиолдолд үр дүнгээ өгнө. Өвдгөөрөө суугаад мөрний хэмжээтэй зай авна, хөлийн өлмийгөө шаланд тулна. Арагш гэдийгээд гарын алгаараа хөлнөөсөө барина, толгой арагш. Энэ байрлалд 30 секунд байрлаж жигд амьсгалах ёстой.

 

3. Бхуджангасана

Могойн байрлал гэх энэ дасгал гормоны системд маш үр дүнтэй. Түрүү булчирхай болон бэлэг эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Бхуджангасана байрлал нь хүний дотоод галыг дүрэлзүүлдэг гэж эртний ном сударт дурдсан байдаг ажээ.

Энэ асанаг гүйцэтгэхийн тулд доош харан хэвтэнэ. Алгаа мөрний доор байрлуулж их биеэ өргөнө. Толгойгоо арагш гэдийлгээд энэ байрлалд амьсгалын хэдэн тойргийг гүйцэтгэнэ.

 

4. Сарвангасана

Амьсгалын замын өвчлөлтэй хүмүүст нэн хэрэгтэй дасгал. Мөн дотоод эрхтэнд ч эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоожээ.

Сонгодог дасгалыг хийхийн тулд нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө гэдэс рүүгээ шахна. Дараа нь хөлөө дээш өргөн гараараа тулна, хөл, өсгий шулуун байрлалд. Асанагийн үргэлжлэх хугацаа – 5 минут.

 

5. Халасана

Мэдрэлийн системийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Дотоод эрхтэнд ч багагүй нөлөө үзүүлдэг нь батлагдсан.

Дасгалыг зөв хийхийн тулд дээш харан хэвтээд гараа толгой дээрээ шулуун байрлуулна. Амьсгалаа гаргаад гарын оролцоогүйгээр өвдгөө дээш өргөн цээжиндээ авчирна. Харин хөлийн өлмийг толгойгоо давуулан тавина. Энэ байрлалд 1 минут орчим тайван хэвтэнэ.

Анагаах увдистай дасгалыг мастер багш зааж байгаа бичлэгийг доор байрлуулав.

Нуруу нугасны өвчинтэй, өвдөгний бэртэлтэй эсвэл цусны даралт нь тогтворгүй, бамбай булчирхайн өвчин нь хэт хүндэрсэн хүмүүс эдгээр дасгалыг хийхийг хориглоно.

Танд болон таны ойр дотны хүмүүст эрүүл энхийг хүсье. Хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Эх сурвалж

45
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Б. Энхтүвшин

    Б. Энхтүвшин

    2018/01/14 at 12:42

    El Chloe умш

  2. Purevdorj Bertsetseg

    Purevdorj Bertsetseg

    2018/01/14 at 13:01

    Оогийноо Оогий

  3. Номин Даваадорж

    Номин Даваадорж

    2018/01/14 at 13:05

    Оюунгэрэл Бадарч

  4. Enkhzul Narandorj

  5. Ganjargal Ganbat

    Ganjargal Ganbat

    2018/01/14 at 13:17

    Sun Sun

  6. Sun Sun

    Sun Sun

    2018/01/14 at 13:18

    Bayarlalaa

  7. Byambajav Grish

    Byambajav Grish

    2018/01/14 at 13:32

    Burentugs Grishh

  8. Gna Gna

    Gna Gna

    2018/01/14 at 13:59

    Ankhjargal Anji

  9. Анужин П.

    Анужин П.

    2018/01/14 at 14:49

    En Ba

  10. Жаргал Насаа

    Жаргал Насаа

    2018/01/14 at 17:46

    Tsetseg Erdene

  11. Ariunk Ariunk

    Ariunk Ariunk

    2018/01/14 at 18:16

    Duuya Boldoo

  12. Tsendsuren Tse

    Tsendsuren Tse

    2018/01/14 at 23:15

    Баярлалаа

  13. Түв Шин

    Түв Шин

    2018/01/14 at 23:44

    Ц. Шүрэнцэцэг

  14. Ulzii Ulzii

    Ulzii Ulzii

    2018/01/14 at 23:53

    Uuganaa Uka

  15. Bayarmaa Davaa

    Bayarmaa Davaa

    2018/01/15 at 00:26

    Э. Эрдэнэжаргал

  16. Tuka Tuya

    Tuka Tuya

    2018/01/15 at 12:05

    Гантөмөр Сүхбат

  17. Seki Kobe

    Seki Kobe

    2018/01/15 at 21:22

    Tuya Ju

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *