Хайртай хүнээ шимэх, озохоос өмнө дахин нэг бодоорой! Хайрын шимэлт эрүүл мэндэд хортой

4

Хүзүүн дээрх улаан толбыг нуух гэж хичээж байсан тийм ичгэвтэр тохиолдолтой нүүр тулгарч байсан уу?

Хайрын озолт, шимэлт ихэнхийнх нь хувьд – хайрын тоглоом наадаж байхад хамгийн сайхан таашаал өгдөг. Хөх эсвэл улаан толбууд нь хайртай хосуудад өөрсдөд нь тааламжтай сэтгэгдэл үлдээх хэдий ч озохоосоо өмнө дахин нэг бодож үзэхийг зөвлөж байна. “Хайрын шинж тэмдэг” гэгддэг уг тэмдэг эрүүл мэндэд хортой, чухам ямар хор уршигтайг та мэдээд бүр алмайрч орхих болов уу.

Яагаад хортой гэдгийг нотлох 7 шалтгаан

1. Хормын дотор анагаах эмчилгээ байхгүй

Тийм ээ, энэ үнэн – хайрын озолтоос анагаах агшин зуурын эмчилгээ гэж байхгүй. Та тэвчээртэй хүлээх л хэрэгтэй, хөхрөлт өөрөө арилтал тэсвэртэй хүлээхээс өөр аргагүй. Таны хийж чадах зүйл гэвэл мөсөөр жин тавих, шархыг ороолт эсвэл цамцны захны цаагуур нууж далдлах л байна.

2. Төмрийн дутагдалтай хүмүүсийнх илүү хурдан хөхөрч улайдаг

Хөхрөлт – өөрөө цус багадалтын шинж тэмдэг. Хүнд цусны улаан бөөм дутагдах, цагаан бөөм болон цусан дахь тромбоцит дутагдах тохиолдолд хүний арьс хөхөрдөг. Хэрвээ таны  арьс ямар нэгэн байдлаар харласан эсвэл хар хөх болоод байвал яаралтай арга хэмжээ авах ёстойн шинж болно – юунаас илүүтэй танд төмрийн дутагдал байгааг илтгэж байна. Хоол хүнсэндээ шинэ ногоо түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.

3. Хөхрөлт нь гэмтсэн судаснаас үүдэлтэй

Хялгасан судаснууд гэмтэж арьс хөхөрдөг. Ямар нэгэн зүйлд цохих эсвэл хүнд юм дээрээс унагаасан байж болно.

4. Амны герпес хайрын шимэлтээс болсон байх магадлалтай

Хайрын озолтоос болоод амны герпес тусаж болно. Энэ бол тоглоом биш шүү.

5. Энэ жижиг шархнууд сорви үлдээж болзошгүй

Тийм ээ, хайрын озолт, шимэлт танд сайхан цаг үеийн дурсамж үлдээж болно, гэхдээ хэрвээ та илүү цайвар арьстай бол улаан туяатай сорви болж үлдэхийг үгүйсгэхгүй. Хэдий хэр хүчтэй шимж озсон байна төдий чинээ сорви үлдэх магадлал нэмэгдэнэ.

6. Хайрын озолт цус харвалтанд хүргэж мэднэ

2016 онд мексикийн нэгэн өсвөр насны хүү хайрын озолтын дараа цус харваж нас баржээ. Озолтоос болж цус өтгөрч бөөгнөрсөн байсан бөгөөд тархиндаа очоод гацсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр болгоомжтой байх хэрэгтэй боллоо.

7. Сексийн төрөл бүрийн бэртэл гэмтэл учруулж болзошгүй

Энэ мэт хайрын озолт үнэхээр их өвчин мэдрүүлдэг – зөвхөн бие махбодийг шархлуулаад зогсохгүй мэдрэлийн систем, судасны ханыг маш ихээр гэмтээж болзошгүй. Энэ бүгд сексийн бэртэл гэмтэлд хамаардаг байна.

Эх сурвалж: http://www.theemergingindia.com/surprising-facts-love-bites-bet-didnt-know/

97
ТэнэглэлТэнэглэл
30
Ха ХаХа Ха
27
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
23
БахархмаарБахархмаар
15
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Гантулга Баттулга

    Гантулга Баттулга

    2018/05/20 at 17:36

    Someone oz me XD

  2. Medusa

    Medusa

    2018/05/20 at 21:12

    Хулан Г.

  3. Ч. Тэмүүлэн

    Ч. Тэмүүлэн

    2018/05/20 at 22:48

    Д. Халиун

  4. Honey Suckle

    Honey Suckle

    2018/05/21 at 15:23

    EeGii Battulga !!!!?

  5. С. Цээням

    С. Цээням

    2018/05/22 at 01:40

    Gan-Erdene Bilguun hehehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *