Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино

2

Хайрын тухай кино үзэгчдийн дунд үргэлж алдартай байсаар ирсэн, учир нь хайр гэдэг мэдрэмж хүн бүрт танил. Амьдрал дээр хос хоёрын хооронд бэрхшээл тулгарч хоёул аз жаргалд хүрэхийн тулд бүх саад тотгорыг хамтдаа туулдаг шиг кинон дээр ч адил байна.

Бид танд зориулж хайрынхаа төлөө шантралгүй тэмцсэн гол дүрүүдтэй хамгийн гайхалтай кинонуудыг цуглуулан хүргэж байна.

Wicker Park

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 1

Томилолтоор явж буй залуу санхүүч Мэтью хоёр жилийн өмнө нууцлаг байдлаар алга болсон хуучин найз бүсгүй Лизагаа нэгэн ресторанд олж харна. Залуу түүнийг гэр хүртэл нь дагаж байгаад санамсаргүй байдлаар Лиза гэх нэртэй өөр нэгэн бүсгүйтэй танилцана. Хачирхалтай нь тэр бүсгүй яг өмнөх найз охин шиг нь хувцасласан байх аж. Мэтью юу болоод байгааг олж мэдэхийн тулд мөн хайрт эмэгтэйгээ хаа нэг газар ойр байгаа гэдгийг нотлохоор баримтууд хайж цөхрөлтгүй тэмцэх болно.

Jeux d’enfants

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 2

Жульен, Софи хоёр бага байхдаа “зориглох уу зориглохгүй юу” гэх нэгэн хөгжилтэй тоглоомыг зохиожээ. Тэд бие биенийхээ сул талыг ашиглан янз бүрийн адал явдалтай тулгарна. Цаг хугацаа өнгөрөхөд тэд өсөхийн хэрээр тоглоом ч томрох болно. Тэд бие биеэ гомдоож, зовооно. Хэдий тэд бие биедээ хайртайгаа мэддэг байсан ч тэд хамт байж чаддаггүй.

Brooklyn

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 20

Сэтгэл татам Эйлиш Лейси төрөлх ирланд тосгоноо орхин ажилд орохоор Америкт ирнэ. Тэрээр бага багаар гэрээсээ хол амьдрахыг сурч эрх чөлөөг мэдэрч эхэлнэ. Эйлиш нэгэн залууд дурлах боловч гэрээс нь нэгэн эмгэнэлт мэдээ ирж гэр лүүгээ харих болно. Төрөлх тосгондоо ирсэн Эйшил нэгэн өөр залуутай танилцана. Эйлиш тэр хоёрын алинтай нь хамт байхыг хүсэж байгаа бол?

The Time Traveler’s Wife

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 3

Клэр, Генри хоёрын хайрын түүх бусад түүхээс огт өөр. Тэд Клэрийг 6-тай байхад, харин Генриг 36-тай байхад танилцсан. Тэд Клэрийг 23-тай байхад, харин Генриг 31-тэй байхад гэрлэцгээсэн. Энэ бүгд Генригийн ховор өвчинтэй холбоотой – цаг хугацаагаар шилжигч хам шинж. Тэр хэзээ шилжихээ удирдаж чаддаггүй. Шилжсэн өдрөө эргэж ирж ч болно, эсвэл 2 долоо хоногийн дараа ч ирж болно. Харин энэ үед Клер нөхрөө эрүүл саруул ирэхийг нь хүлээж, итгэхээс өөр юу ч хийж чадахгүй.

How to Lose a Guy in 10 Days

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 4

Сэтгүүлч Энди Андерсон хэрхэн 10 хоногийн дотор залуугаасаа салах тухай нийтлэл бичих ер бусын даалгавар авах болно. Тэр олон залуус дундаас нэгийг олоод өөртөө дурлуулж дараа нь аймшигтай ааштай үзэсгэлэнт охид шиг жүжиглэх хэрэг гарна. Түүний сонгосон залуу зар сурталчилгааны агент болж таарах ба түүнд босс нь мөн л даалгавар өгсөн байна – хэрхэн 10 хоногийн дотор бүсгүйг өөртөө дурлуулах вэ гэх сэдэвтэй. Хэн хэнийгээ ч мэдэлгүй тэр хоёр хөгжилтэй тоглоомыг эхлүүлэх болно.

50 First Dates

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 5

Генри Рот нэгэн өдөр Люси гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцана. Түүнтэй танилцсан тэр өдөр хэзээ ч түүний оюун санаанаас гарахгүй. Залуус өөрсдийн хайрыг дуусашгүй мөнх гэдэгт итгэх боловч харамсалтай нь Люси богино хугацааны ой санамжийн синдромтой болж таарна: өдрийн турш түүнд тохиолдсон бүх зүйлийг тэр орой нь мартдаг. Гэхдээ Генри бууж өгөлгүй, хайрынхаа төлөө тэмцэх болно.

While You Were Sleeping

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 6

Люси үзэсгэлэнтэй бүсгүй боловч маш ичимхий. Тэр маш удаан хугацаагаар Питер Каллаханыг нууцхан хайрласан ба түүнд түүнтэй танилцах зүрх зориг огт гардаггүй байлаа. Нэгэн өдөр залуу гэнэтийн осолд орж ухаангүй болно. Бүсгүй Питерийг аварч эмнэлэгт хүргэнэ. Питерийн гэр бүл Люсийг Каллаханы сүйт бүсгүй болохыг зөвшөөрөх тэр үед түүний дүү бүсгүйд дурлах болно.

Crazy, Stupid, Love.

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 7

Кол Уиверийн эхнэр түүнийг араар нь тавьж салахыг хүсэхээс өмнө түүний амьдрал гайхалтай сайхан байсан. Кол болсон бүхнийг мартахын тулд бааранд орж суухаар шийдэх ба тэнд түүний нүдийг нээж өгөх дур булаам Жейкоб Палмертай танилцана. Гэвч Кол хаана ч бай түүний зүрх сэтгэл нэгэн зүгт тэмүүлэх болно.

Closer

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 8

Залуу зохиолч Дэн Элис гэх тайчигчид дурласан боловч тэдний хайрын түүхэнд гэрэл зурагчин Анна орж ирснээр өөрчлөгдөнө. Энэ үеэр Ларри гэх залуу Аннатай уулздаг ч Элистэй харьцах болно. Гол дүрийн хэн нь ч хэнтэй хамт байхыг хүсэж байгаагаа мэдэхгүй бөгөөд гэнэтийн байдлаар хайрын дөрвөлжин үүсгэнэ.

My Sassy Girl

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 10

Чарли – уйтгартай амьдралаар амьдардаг жирийн л нэг коллежийн оюутан. Нэгэн өдөр тэрээр метронд явж байгаад Жордан гэх дур булаам шаргал үст охиныг зам дээрээс аварна. Залуу түүнтэй үргэлжлүүлэн уулзах бөгөөд түүний гоо үзэсгэлэн, авъяасыг олж харна… мөн түүнийг галзуу гэдгийг ч олж мэднэ. Хэд хэдэн хөгтэй явдлын дараа Чарли түүний зүрх сэтгэлийг татахаар оролдох боловч тийм ч амар байхгүй л болов уу.

The Vow

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 9

Пейж, Лео хоёр бал сарынхаа үеэр машины осолд орно. Эхнэр нь комд байх үед Лео түүнээс алхам ч холдохгүй. Ингээд удалгүй бүсгүй сэрнэ. Гэвч харамсалтай нь Пейж нөхрөө ч, өөрийгөө ч хэн болохыг санахгүй. Ингээд Лео эхнэрийнхээ сэтгэлийг эргүүлэн авахын тулд тэмцэх болно.

The Holiday

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 11

Хурим зохион байгуулагч Айрис Симпкинс нэгэн залууд сэтгэлтэй. Харамсалтай нь тэр залуу өөр бүсгүйд хайртай. Түүнээс хол, Өмнөд Калифорнид зар сурталчилгааны агентлагийн эзэн Аманда Вудс амьдарна. Тэрээр түүний хайртай хүн араар нь тавьсан талаар олж мэднэ. Асуудлаасаа холдохыг хүссэн хоёр бүсгүй санамсаргүйгээр интернетэд танилцаж 2 долоо хоногийн хугацаатай гэрээ солихоор болно. Энэ аяллаар тэр хоёрын гэнэтийн бэлгээр дүүрэн шинэ амьдрал эхлэх болно.

Blue Valentine

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 12

Дин, Синди хоёр гэрлээд удаагүй. Өдөр өнгөрөх тусам тэдний гэр бүлийн амьдрал тэнэг зүүд шиг л санагдаж эхэлнэ. Анх тэд танилцахдаа хайрандаа умбаж байсан боловч цаг хугацаа өнгөрөхөд тэдний хайр хөрчээ. Дин, Синди хоёр хөрсөн хайр сэтгэлээ эргүүлэн дулаацуулж чадах болов уу?

Last Night

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 13

Залуу хос Майкл, Жоанна нар маш амжилттай, аз жаргалтай гэр бүл. Гэвч ердөө ганц шөнө тэр хоёрыг эргэлзүүлэхэд хүргэнэ… Жоанна Майклыг томилолтоор хамт явсан шинэхэн хамтрагчдаа сэтгэлтэй гэж боддог. Тиймээс л дараагийн өдөр нь бүсгүй өмнөх найз залуутайгаа уулзаж юм бодолгүйгээр оройн хоолонд орохоор болдог. Ингэж л хос хоёрын үнэнч байдлыг шалгах урт шөнө эхэлнэ дээ.

Love, Rosie

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 14

Рози, Алекс хоёр багаасаа л найзалсан найзууд. Тэд сургуулиа төгстлөө ч хамт байсан. Их сургуулиа ч хамтдаа үргэлжлүүлэхийг хүснэ. Гэвч тэдний хувь тавилан санаснаар болдоггүй: Рози жирэмсэн гэдгээ олж мэднэ, харин Алекс өөр улс руу нүүхээр болно. Тулгараад байгаа нөхцөл байдал, амьдралын нөхцөл байдал гол дүрүүдийг салгах боловч цаг хугацаа өнгөрсөн ч тэд бие биеэ санан дурссаар байх болно…

The Painted Veil

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 15

Энэ түүх бол Уолтер, Китти нарын хайрын түүх юм. Уолтер эмч мэргэжилтэй, бодлоготой, боловсролтой хүн байв. Харин бүсгүй язгууртан айлд төрж өссөн, хоосон яриа өрнүүлж цаг нөгцөөх дуртай нэгэн байв. Уолтер анхны харцаар л Киттид дурласан, харин бүсгүй нөхөрт гараагүй настай эмэгтэй болохоос айсан учир түүнтэй гэрлэжээ. Удалгүй хосууд Хятадын нэгэн тосгон руу нүүх ба тэнд л Китти нөхрөө өөрөөр харж түүнд дурлах болно.

A Lot Like Love

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 16

Залуу, бүсгүй хоёр онгоцонд танилцана. Гэвч удалгүй тэд салцгаадаг. Үүнээс хойш 7 жил өнгөрөхөд тэд дахин дахин уулзаж, сална. Гэвч удалгүй тэд энэ бүх хугацаанд бие биеэ хайж, эдгээр санамсаргүй учралууд хайр байсан гэдгийг ойлгоно.

Vicky Cristina Barcelona

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 17

Вики, Кристина хоёр зуны амралтаа Барселонад өнгөрүүлэхээр шийднэ. Тэд тэнд Антонио гэх гайхалтай зураачтай танилцдаг. Вики хуучинсаг үзэлтэй нэгэн бөгөөд тогтвортой харилцааг хүснэ. Харин Кристина түүнээс тэс өөр бүсгүй. Антонио аль бүсгүй түүнд таалагдаж байгааг сонгож чадахгүй байх ба үүн дээр нь нэмээд түүний хуучин эхнэр нэмэгдэх болно. Ингээд л хамгийн сонирхолтой үйл явдлууд эхэлнэ дээ.

Water for Elephants

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 18

Их хямралын үе. Малын эмчээр сурдаг Якоб эцэг эхээ нас барсны дараа сургуулиа хаяж дэлхий дээрх хамгийн шилдэг циркийн шоунд нэгдэнэ. Тэрээр тэндээ малын эмчээр ажиллаж байгаад үзэсгэлэнт Марленд дурлана. Харамсалтай нь бүсгүй харгис сургагч Августын эхнэр байх аж.

The Best of Me

Адармаатай хайр дурлалын тухай шилдэг 20 кино 19

Өмнө нь бие биедээ хайртай байсан хоёр өсвөр насныхны түүх. Тэр хоёрын аль аль нь хүссэн амьдралаараа амьдарч байгаагүй бөгөөд тэдний амьдралыг өөрчилсөн хүсэл тэмүүллээр дүүрэн анхны хайраа хэн нь ч мартаж байгаагүй. Ингээд тэр хоёрыг нэгэн хүний оршуулга дээр дуудсанаар түүх өрнөх болно…

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *