Ходоод чинь илүүдэл жинд хүргэж байгаа хороор дүүрснийг илтгэх 10 шинж тэмдэг

2

Сүүлийн үед ходоодны “бичил орчин” гэх нэр томьёог түгээмэл хэрэглэх болжээ. Эмч нар энэ ойлголтын дор хоол боловсруулах эрхтэнд байрлаж байгаа бүхий л бичил биетүүдийг багтаан ойлгодог. Эдгээр бичил биетүүдийг хоёр хэсэгт хувааж болно: ашигтай нянгууд өөрөөр хэлбэл, хоол боловсруулахад тусалдаг нянгууд – амин дэм, уургийг биед шингээх нян, нөгөө нь хоол хүнс ялзарч, исэхэд нөлөөлөх патоген нянгууд болно.

Хоол боловсруулах эрхтний бичил орчин зөвхөн хоол боловсруулахад оролцохгүй болохыг саяхны нэгэн судалгаагаар баталжээ мөн арьсны байдал, жин, тэр ч бүү хэл сэтгэл санаанд ч нөлөөлж байгааг тогтоожээ. Үүнд гайхаад байх зүйлгүй, яагаад гэвэл ходоодонд дархлааны эд эсийн 70 хувь агуулагддаг ажээ.

Дисбактериоз буюу бактергүйжих шалтгаан

Харамсалтай нь өнөөгийн амьдралын хэв маяг бидний хоол боловсруулах эрхтний бичил орчинд сөргөөр нөлөөлж байна. Байнгын стресс, явуут дундаа хооллох зуршил, антибиотокийн хэрэглээ болон ферментэлсэн хүнс нь бие махбодийн өөрийгөө хамгаалах хамгаалалтыг эвдэж байна. Үүнээс гадна хэт цэвэрч байдал буюу нянгийн эсрэг ариутгагч бодисын хэт их хэрэглээ нь бичил орчныг эвдэхэд хүргэх ажээ. Мөн ходоод цэвэрлэх эмчилгээ, дааврын өөрчлөлт болон экологийн бохирдолтой орчин нь сөргөөр нөлөөлж байгааг мартаж болохгүй.

 

Ходоодны бичил орчны тэнцвэрт байдал алдагдахад юу нөлөөлдөг вэ?

Бие махбодид явагдаж байгаа үрэвслийн процесс

Ашигтай бичил орчныг дарангуйлах патоген бичил орчны хөгжил хяналтаас гарч байна, энэ нь үрэвсэлд хүргэж үе мөчний өвчлөлийн шалтгаан болдог талтай. Мөн арьсны гоо сайханд ч илт муугаар нөлөөлдөг ажээ.

 

Илүүдэл жин

Ходоодны бичил орчны тэнцвэрт байдал – бодисын солилцоо идэвхтэй явагдахын үндсэн суурь болно. Тийм учраас, хэрвээ та илүүдэл жингээсээ салахыг хүсэж байгаа ч амжилтад хүрэхгүй байгаа бол таны дисбактериозод асуудал байгаа юм биш биз?

 

Сэтгэл санааны эрүүл мэнд

Бичил орчны тэнцвэрт байдал алдагдахад айдас төрөх, депресст орох, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэгт нөлөөлдөг байна. Үүнээс гадна тархи манарах, нойрны асуудал үүсч анхаарал төвлөрөл ч буурахад нөлөөлнө.

 

Наснаасаа эрт хөгшрөх

Муу нянгууд үржсэний үр дагаварт хорт бодис ихээр ялгарч эхэлдэг буюу таны бие хордож эхэлнэ, ингээд л наснаасаа эрт хөгшрөхөд хүрдэг байна.

 

Бичил орчны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэх 10 шинж тэмдгийг дурдвал:

  • Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал: гэдэс дүүрэх, гэдсээр өвдөх, хоол бүрэн шингэхгүй байх, амнаас эвгүй үнэр үнэртэх, өтгөн хатах эсвэл гүйлгэх
  • Харшил
  • Мөөгөнцөр эсвэл исгэгчийн төрлийн өвчин тогтмол тусах
  • “Амттан идэх” дуршил байнга төрөх
  • Илүүдэл жин
  • Арьсны асуудлууд: батга, экзем, псориаз
  • Үе мөчөөр өвдөх
  • Дарамтанд байгаа мэт мэдрэмж төрөх, депресс
  • Анхаарал төвлөрөл муудах, ой санамж муудах, сэтгэл санаагаар унах
  • Сэтгэн бодох чадвар дордох

Яаравчлан эм уухаас өмнө дисбактериозийн шалтгааныг тогтоох хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эргэж хар, хоолны дэглэмээ шалга. Танд хэцүү санагдах нь ойлгомжтой, гэхдээ эрүүл байхын тулд ямар нэгэн алхам хийх ёстой.

13
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *