Хамгийн өндөр үнэтэй, хамгийн хачирхалтай 15 худалдан авалт

1

Хэрэв та маш их хөрөнгө чинээтэй байсан бол өөртөө хамгийн үнэтэй зүйлсийг худалдан авах байсан байх. Юу хүснэ тэр бүгдийгээ ав, хамгийн энгийн, улиг больсон зүйл байсан ч яахав. Таныг худалдан авлаа гээд хэн ч буруутгахгүй шүү дээ. Хэрэв та 200 мянган доллараар тагтаа авахыг хүсвэл яагаад өөрийгөө баярлуулж болохгүй гэж?

15. Levi’s-ийн жинс – 27 мянган доллар

Орчин үеийн алдарт зураач Дэмиен Херстийн “The Spin Jeans of Levi’s by Demien Hirst” дизайн нь наймхан хувь үйлдвэрлэгдсэн бөгөөд нэг өмд нь 27 мянган долларын үнэтэй. Энэ жинс тэр чигтээ тод өнгөөр будагдсан байх аж. Энэ чинь л хипстер бүрийн мөрөөдөл шүү дээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 8

14. Royal Penthouse Suite-д нэг хоног хонох – 65 мянган доллар

Женев дэх President Wilson зочид буудлын Royal Penthouse Suite өрөөнд нэг хоног хоноглоход 65 мянган доллар төлдөг. Энэ өрөөнд Билл Клинтон, Михаил Горбачев, Майкл Жексон, Билл Гейтс нар хонож байжээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн үнэтэй өрөө юм. Зочид энэ өрөөнөөс швейцарын Альпын нуруудыг харж болох ба хувийн тогооч болон үйлчлэгчтэй болж болох юм байна.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 9

13. Бельгийн шууданч тагтаа – 200 мянган доллар

Цэнхэр Хунтайж нэртэй энэхүү тагтаа нэгэн дуудлага худалдаан дээр 200 мянган доллараар худалдагджээ. Тэрхүү арга хэмжээн дээрх нийт тагтаа 1.8 сая долларын үнэд хүрсэн гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 10

12. Apple-ийн анхны компьютер – 219,249 доллар

Италийн бизнесмен Marco Bolone 2010 онд Christie’s дуудлага худалдаан дээр хамгийн анхны Apple-ийн компьютерыг 219,249 доллараар худалдан авчээ. Энэ компьютер дуудлага худалдаан дээрх хамгийн өндөр үнэд хүрсэн нь аж. Анх 1976 онд энэ төхөөрөмж 666 доллар байсан гэдэг.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 11

11. 6 литр дарс – 304,375 мянган доллар

1947 оны 6 литрийн Cheval Blanc дарс нь 2010 оны 11-р сарын дуудлага худалдаан дээр 304,375 доллараар зарагджээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 12

10. Шижир алт – 460 мянган доллар

Калифорнийн 4 кг жинтэй аварга том шижир алт Сакраменто дахь дуудлага худалдаан дээр 460 мянган доллараар зарагджээ. Энэ алт дуудлага эхэлснээс хойш 120 секундийн дотор зарагдсан гэнэ шүү.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 13

9. Хааны шатар – 600 мянган доллар

Дэлхий дээр ийм шатар ердөө 7 хувь байдаг. Алтан хөлгүүд цагаан, хар алмаазаар чимэглэгдсэн байх ба тэдгээр нь 320 каратынх ажээ. Нэг шатрыг хийж дуусгахын тулд нийт 9000 гаруй цаг зарцуулагдсан гэнэ. Энэхүү шатрын дизайн дээр францын зураач Бернард Маквин ажиллажээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 14

8. Зогсоол – 1 сая доллар

Энэхүү зогсоол нь Манхэттений 66 E. 11th St хаяг дээрх 8 давхар тансаг барилгад байдаг ажээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 15

7. Флойд Мэйвезерын спорт машин – 5 сая доллар

Америкийн боксчин Флойд Мэйвезер 2015 онд болж өнгөрсөн нэгэн тэмцээнээс 300 сая доллар хожжээ. Үүнийхээ 5 саяыг нь Koenigsegg CCXR Trevita авахад зарцуулжээ. Дэлхий дээр ердөө 2 хувь байдаг энэхүү машин 100 км/ц хурдыг 2,9 секундэд туулдаг. Мөн дээд хурд нь 400 км/ц хүрдэг ажээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 1

6. “Далайн зүрх” – 17 сая доллар

“Титаник” кино гарсны дараа Asprey & Garrard үнэт эдлэлийн компани үнэт чулуугаар гайхалтай хүзүүний зүүлтүүд үйлдвэрлэх болжээ. Энэхүү “зүрх”-ний үнэт чулуу нь 171 каратын индранил бөгөөд түүнийг тойрон 103 ширхэг алмааз шигтгэсэн байна. Энэ хүзүүний зүүлтийг нэгэн үл мэдэх худалдан авагч 17 сая доллараар худалдан авчээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 2

5. Patek Philippe-гийн цаг – 24,4 сая доллар

Энэ бол Patek Philippe-гийн гаргасан хамгийн үнэтэй цаг юм. Энэ цагны дизайныг гурав орчим жил боловсруулсан бөгөөд загварыг хийхийн тулд 5 жил шаардагджээ. 1930 онд энэ цаг хамгийн дэвшилтэт цагаар тодорч байжээ. Энэхүү цаг 18 каратын алтаар хийгдсэн бөгөөд 24 үйлдэлтэй нийт 900 деталиас бүрдэх аж.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 3

4. 12 каратын алмааз – 48,4 сая доллар

Тэрбумтнуудын нэг өөрийн 7 настай охиндоо зориулж 12 каратын хөх алмаазыг 48,4 сая доллараар худалдан авчээ. Энэхүү “Blue Moon” алмааз нь дэлхий дээрх хамгийн үнэтэй үнэт чулуу болсон юм.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 4

3. Байшин – 1 тэрбум доллар

Энэхүү 27 давхар орон сууц Мумбайд байрлах ба байрны эзэн нь энэтхэгийн бизнесмен Мукеш Амбани ажээ. Эхний 6 давхарт 168 машины зогсоол, СПА салон, хэд хэдэн усан сан, бүжгийн заал байдаг юм байна.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 5

2. History Supreme дарвуулт завь – 4,8 сая доллар

Дэлхий дээрх хамгийн үнэтэй дарвуулт завь: түүний эд ангийг хийхэд ойролцоогоор 100 мянган кг алт, цагаан алт шаардлагатай болжээ. History Supreme-ийн доторх өрөө засал нь солир болон тираннозаврын ясан баримлаар чимэглэгдсэн аж. Энэхүү дарвуулт завь 2011 онд нэгэн үл мэдэгдэх малайз бизнесмений захиалгаар хийгджээ.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 6

1. Hope алмааз

Энэхүү 45,52 каратын гүн цэнхэр өнгөтэй индранил нь зуун сая доллараар үнэлэгддэг. Харамсалтай нь түүнийг худалдан авч болохгүй. Учир нь энэ алмааз Вашингтон дахь Смитсоны институтийн Байгалийн түүхийн музейн цуглуулгад байдаг аж. Энэ алмааз өөрийн анхны эзний нэрээр нэрлэгджээ – Британийн язгууртан Хенри Филипп Хоуп.

Хамгийн өндөр үнэтэй 15 утгагүй худалдан авалт 7

8
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Real State

    2016/04/26 at 16:46

    https://www.facebook.com/groups/887345281326420/?fref=nf#
    Та өөрийнхөө зарыг манай зарын групп дээр байршуулна уу баярлалаа

  2. mgl

    2016/04/26 at 23:55

    History Supreme yacht 4,5 terbum dollariin unetei.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *