Автомашины кропны шүүр гэж юу вэ?

0

Кропны шингэнийг тогтсон хугацаанд солихгүй удвал маш ихээр бохирддог гэдгийг өмнөх дугааруудад зааварлаж байсан. Хэрвээ бохирдолтой тостой удаан явбал араа шилжилтэд муугаар нөлөөлж, яваандаа эвдрэлд хүргэх аюултай байдаг. Цэвэрхэн, шинэ тос нь өөрөө кропны хавхлагууд (төөрдөг байшин ч гэж нэрлэдэг) дээр бохирдлыг авах чадвартай бөгөөд ирээдүйд учрах хохирлыг багасгадаг.

Үйлдвэрлэгчдийн зүгээс кропны тосыг энгийн нөхцөлд 50.000-65.000 км тутамд солихыг зөвлөдөг бол хүндрүүлсэн нөхцөлд 20.000-30.000 км тутамд солихыг зөвлөдөг.

Кропны тос солиогүй удсан машины араа шилжилт удааширч, цохилттой араандаа шилждэг.

Тосоо солиулахдаа эхэнд нь угаалгавал илүү үр дүнтэй байдаг. Энэ нь 2 том давуу талтай. Эхнийх нь гүзээ дискэнд үлдэх хуучин тосыг хөөж гаргана, удаах нь кропны араа солигдолтыг хариуцдаг – төөрдөг байшин буюу хавхлагуудад байх бохирдлыг хөөж зайлуулах үүрэгтэй байдаг.

Хэрвээ та удаан хугацаанд тосыг нь солиулж байгаагүй бол угаалгахаас гадна кропны шүүрийг нь давхар солиулах хэрэгтэй. Шүүр нь тосны бохирдлыг өөртөө шингээж, кастерт байх соронз нь дискний үрэлтээс үүссэн шүүлтүүрээр шүүгдээгүй төмрийн үртэсийг өөр дээрээ наалдуулж ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангадаг.

 Кропны шүүр нь кастерийг тайлахад гарч ирнэ. Зураг дээрх тайлсан байгаа байдал.
 Кастерийн бохирдол
Соронзон наалт дээр цугларсан үртэс
Шинэ ба хуучин кропны шүүр
 Хуучин ба шинэ шүүрийн бохирдол (зураг дээр дарж томсгож үзэх боломжтой)
Шинэ шүүрт кастерийн жийргэвч резин нь дагалдаж ирдэг. Нимгэн силикон түрхээд кастерээ боох хэрэгтэй. Кастерийг тойрсон 10-ийн боолтууд байх бөгөөд хүчтэй чангалж болохгүй.
Угсарсан байдал. Хэрвээ таны кропны шүүр төмөр бол заавал шинээр солих шаардлагагүй байдаг. Төмөр шүүр нь угааж, цэвэрлээд олон дахин ашиглах боломжтой байдгаараа онцлогтой. Сул тал нь ихэнхдээ жийп төрлийн машинуудад байх нь элбэг.

Эх сурвалж: www.cardoctor.mn

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *