Фейсбүүкийн оффист хийсэн визуаль аялал

0

Фейсбүүкийн оффист хийсэн визуаль аялалФейсбүүк нь зөвхөн дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ сайт төдийгүй дэлхийн хамгийн гайхалтай ажиллах орчин, оффистой компаниудын нэг гэдгээрээ алдартай. Тус компани саяхан Америкийн Калифорни мужийн Менло Парк хотод өөрийн шинэ кемпусийн үүд хаалгыг нээсэн бөгөөд энэхүү кемпус нь Фейсбүүкийн олон арван оффис, барилгуудыг багтаасан юм. Хүн ажил хийхэд шаардлагатай бүхий л зүйлсийг нэг дор багтаасан тус кемпуст ажиллах албан тасалгаануудаас авахуулаад үнэгүй хоол зоогоор үйлчлэх зоогийн газрууд гээд бүгд бий. Тус шинэ кемпуст хийсэн визуаль аялалд та бүхнийг нэгдэхээс татгалзахгүй гэж бодож байна. Тавтай морилно уу.

Кемпусын гадаах төв хаалга

Кемпусын дотор талд ороод харахад яг л нэг жижигхэн хотод ирчихсэн мэт санагдана. Фейсбүүк компани энэ кемпусээ жинхэнэ хот шиг харагдуулахын тулд Диснейлэндээс хоёр зөвлөх хөлсөлжээ.
Эдгээр гүүрнүүд нь заавал гудамжинд гарахгүйгээр нэг барилгаас нөгөө рүү явах боломжийг олгодог.

Төв талбай дахь том дэлгэцэн дээр янз бүрийн уриа, ишлэлүүд гарах аж.
Ажилтнуудад зориулсан үнэгүй хоолоор үйлчилдэг 9 зоогийн газрын нэг

Олон төрлийн ундаагаар үйлчлэх худалдааны автоматууд нь мөн л үнэгүй. Гэхдээ мэдээж хэрэг ажлын цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэггүй.

Өдрийн аль ч цагт ажилтнуудад үнэ төлбөргүй үйлчлэх эрүүл мэндийн төв бий.

Үсчин, гоо сайхны газрууд нь ч үнэ төлбөргүй үйлчилдэг.

Долоо хоногийн турш үнэ төлбөргүй үйлчлэх хувцас угаалгын газар

Олон арван амттаны дэлгүүрүүд

Ажлаа хийх зуураа эрүүл мэнддээ анхаарахад зориулсан гүйлтийн зам

Аварга том Фейсбүүк ханан дээр хүссэнээ бичиж болно.

Цахилгаан хэрэгслийн худалдааны автомат машинууд ч хаа сайгүй байх ба мөн л үнэ төлбөргүй. Гэхдээ бүтээгдэхүүн бүр дээр үнийн шошго наалттай байдаг.

Хөгжмийн сонирхолтой ажилтнууддаа зориулсан хөгжмийн танхим

Чадварлаг техникчид ажилладаг механикийн урланд гар урлал сонирхдог хэн бүхэн нэгдэх боломжтой.

Кемпуст үйлчилдэг хоолнууд нь бүгд дотроо үйлдвэрлэсэн байдаг.

Оффисын ажилтнууд нэг том танхимд нэг урт ширээн дээр ажилладаг. Тэдэнд хувийн оффис гэж үгүй.

Хамт ажиллагсдынхаа янз бүрийн зургуудыг хэвлэн гаргаж, наах зориулалт бүхий энэ хана ажилтнуудыг зугаацуулах нэг талбар юм.

Зоогийн газарт хооллохыг хүсэхгүй байгаа, цаг завгүй байгаа хүмүүст зориулсан түргэн зууш бэлтгэх богино долгионы зуух бүхий тасалгаа

Хөгжилдөх газрууд хаа сайгүй бий. Жишээ нь гэхэд энд утасны бүхээг болон Супермэний хувцас байна.

Кемпус дотроо унадаг дугуйгаар чөлөөтэй зугаалах боломжтой. Мөн л үнэ төлбөргүй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/21 at 20:37

    goy yum aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *