Чинээлэг Нью Йоркчууд хүүхдүүдийнхээ зуны цүнхийг цэгцлүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс хөлсөлдөг

0

Зуны амралт эхэлснээр хүүхдүүдийн зуслангийн амралт эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн ундардаг нэг ажил нь хүүхдийнхээ зусланд амарч байх хугацаандаа хэрэглэх хувцас хэрэглэл, элдэв зүйлсийг бэлтгэж, цэгцлэх ажил байдаг. Олонх хүмүүсийн дургүй байдаг энэ ажилтай холбоотойгоор нэг шинэ төрлийн ажлын байр Нью Йорк хотод бий болжээ. Америкийн энэ хотын зарим чинээлэг ээжүүд хүүхдийн зуслангийн ачааг цэгцэлж бэлтгэх ажилд мэргэжлийн хүмүүсийг хөлслөх болсон байна. Эдгээр мэргэжлийн хүмүүс цагт 250-аас доошгүй долларын цалин авдаг бөгөөд нэг цүнхийг 4 цагийн хугацаанд бэлэн болгодог аж. Resourceful Consultants-ын мэргэжилтэн Barbara Reich-ийн өгүүлснээр түүнд хэд хэдэн ээжүүд хандсан байна. “Олон ээжүүдийн хувьд хүүхэд нь анх удаа гэрээсээ хол явах гэж байгаа нь маш их стрессдүүлдэг.” хэмээн ярих Barbara Reich мөн дараах үгийг ч хэлжээ. “Ээжүүд хүүхдүүдээ зусланд гэртээ байгаа юм шиг байлгахыг хүсдэг.”

Чинээлэг Нью Йоркчууд хүүхдүүдийнхээ зуны цүнхийг цэгцлүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс хөлсөлдөг 1

Чинээлэг Нью Йоркчууд хүүхдүүдийнхээ зуны цүнхийг цэгцлүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс хөлсөлдөг 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/06 at 18:15

    4 tsagt 1000 nogoon? fffuuuuu, ameerk ochij amidrii zda end buteh yum yu ch alga

  2. Зочин

    2014/06/06 at 18:17

    heden yum tsugluulj boognuulj hiigeed l bolchii shd hyalbarhan ajil bna, baychuudad bol mongo n asuudal bish bdag biz

  3. Зочин

    2014/06/07 at 11:41

    haha. Yu n tiim hetsyy baidag ym boloo. Ydaj ter zuvlugch nar n 4 tsag yugaa yrij belddeg bnaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *