Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн

0

Хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн байсан ч гэсэн таны хүссэн үр дүнг өгөхгүй байх тохиолдол байдаг. Ялангуяа эмзэг арьстай хүмүүс илүү хохирдог. Өнөө цагт цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн олоход тун бэрх болжээ, тэгэхээр гоо сайхныхаа төлөө өөрсдөө юмханаар юм хийцгээе. Мөнгө хэмнэхээс гадна цэвэр байгалийн гаралтай болно. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнд орох орц таны гэрт бэлэн байж л байгаа.

1. Нүүрний скраб

Кофены шаар таны арьсыг сэргээж өгөг. Танд оливийн тос, кофе, сахар болон ус байхад л хангалттай. Бүгдийг холиод л скраб бэлэн. Хөнгөн бөгөөд хямдхан.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 10

2. Нүдний доорх хөх толбо, уутыг арилгах цайны ханд

Дүрдэг цай – нүдний доор үүссэн аливаа зүйлийг арилгана. Эхлээд цайгаа хандлаад усыг нь сайтар шахаж аваад нүдэн дээрээ 20-30 минут орчим тавина. Хөх толбо болон нүдний доорх уут баяртай.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 2

3. Тайвшруулах маск

Хүүхдийн арьс хамгаалах тос эмзэг арьстай хүнд тохирно. Хүүхдийн тосонд орсон оксид цинк нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Юуны түрүүнд арьсныхаа багахан хэсэгт түрхэж туршаарай.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 3

4. Нүүрний цацлага

Нүүрэнд чийгшил өгч, зуны халуун өдрүүдэд нүүрний будгийг хадгалж үлдэх зориулалттай нүүрний шингэн цацлагыг ч бас өөрөө хийж болно. 2 цайны халбага зуун настын шүүсэн дээр 1 цайны халбага витамин Е эсвэл арганын тос/argan oil, 4 дусал геранийн эфирийн тос, 2 дусал иланг-илангийн эфирийн тос, 4 дусал гааны тос, 6 хоолны халбага мароккын сарнайн ус.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 13

5. Нүүрний тос шингээгч цаас

Багагүй өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд тооцогдоно. Үүнийг кофены шүүгч цаасаар орлуулж болох бөгөөд нүүрний гялалзсан тосыг ямар ч асуудалгүй шингээгээд л авна.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 4

6. Уруул томруулах хэрэгсэл

Үнэтэй, өвчин мэдрүүлэх элдэв гадны зүйл урууландаа шахуулах ямар ч шаардлагагүй. Танд вазилин болон цинамоны эфирийн тос байхад л хангалтттай. Энэ бэлдмэлийг түрхэхэд уруул тань багахан чимчигнэх болно.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 11

7. Хамарны хар батганаас салах цаг ирлээ

Вазелин, гялгар цаас, даавуун алчуур болон бүлээн ус. Алчуураар бүлээн усанд дүрээд, хамраа вазелинаар тослоорой. Тос түрхсэн хамар дээрээ гялгар цаасаа тавиад дээрээс нь бүлээн алчуураа тавина. 5-6 минут бүлээн алчуураар бэгнээд гялгар уутыг авахад хар батга цуг гарч ирнэ.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 5

8. Нүүрний тоник

Салат амтлагч-шилдэг нүүрний тоник болно, энэ бол алимны уксус. Нүүрний арьсыг гүн цэвэрлэхээс гадна үрэвслийг дарна. Эхлээд багахан хэсэгт туршиж үзээрэй.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 6

9. Үсний маск

Үс тань хуурайшиж, үзүүр нь салаалаад байна уу? Танд кокосын тос хэрэг болно, үсэндээ түрхээд хэдэн цагийн дараа угаагаарай.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 7

10. Уруулын скраб

Уруулын будгаа удаан барьмаар байна уу? тэгвэл уруулаа эхлээд бэлдэх хэрэгтэй. Хоёрхон орцоор уруулын скраб хий – оливийн тос болон сахар.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 1

11. Шүд цайруулагч

Куркума, оливийн тос холиод шүдэн дээрээ тавь. 5 минутын дараа амаа сайтар зайлж, шүдээ угаагаарай. Таны шүд цайрсан байхыг анзаарна. Куркума – шүдний эмзэг хэсэг болох буйлыг гэмтээх магадлал өндөртэй тул энэ аргыг хааяахан л хэрэглэж байвал зохилтой.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 8

12. Нүүрний маск

Нүүрээ чийгшүүлж зөөлрүүлэхийн тулд: 2 аяга шар хулууны нухаш, 4 хоолны халбага йогурт, 4 хоолны халбага зөгийн бал, ½ стакан нунтаг миндаль самар, ¼ цайны халбага оливийн тос хэрэгтэй болно. Бүгдийг холиод л нүүрэндээ 5-10 минут маск тавиарай.

Гэртээ өөрөө хийж болох гоо сайхны 12 бүтээгдэхүүн 9

13
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *