Гоолиг бие хаатай болоход туслах эрүүл өглөөний цай

1
2
25,403

Үр тариа, овъёос, өндөг, ногооны салат, авокадо, йогурт эсвэл зүгээр л аяга кофе, шарсан талх гээд өглөөний хоолны асар олон сонголт бий. Гэхдээ бид үргэлж эрүүл өглөөний цай ууж заншаагүй билээ.

Өглөөний цайны тухай зарим нэгэн зүйлийг та мэдэх ёстой. Бид үүнийг одоо танд хүргэх гэж байна.

Өглөөний цай бол хамгийн чухал. Өглөө цайгаа усан хүн тэр өдөртөө эрч хүчтэй байдаг. Харин ууж амжаагүй бол таны бие маш удаан өлсгөлөнгийн байдалтай явах бөгөөд өвдөж ч мэдэх юм. Тиймээс өглөөний цайг алгасах нь хамгийн том алдаа.

Өглөөний цай амттай байхаас гадна ашиг тустай, шим тэжээлтэй байх хэрэгтэй.

1. Гранола үнэхээр тустай, тийм биз?

Онолын хувьд бол мэдээж. Элсэн чихэр мөн ханасан өөх тос агуулдаг. Маш өндөр калоритой бүтээгдэхүүн гэж хэлж болно. Бидний бодож байснаас өөр байна, тийм үү? Гэхдээ сандрах хэрэггүй ээ, гарц бий. Гранолаг гэрийн нөхцөлд маш хялбар хийж болдог. Овъёос, самар, кокосын үйрмэг, циннамон, зөгийн бал зэргийг холин зууханд шаргал өнгөтэй болтол нь болгоно.

 

2. Тослоггүй бүтээгдэхүүн нь илүү сайн

Энэ бол ташаа ойлголт. Тослог багатай сүүн бүтээгдэхүүний амтыг нь хадгалахын тулд төрөл бүрийн нэмэлт зүйл хийдэг. Үүнээс гадна сүүн бүтээгдэхүүн өөрөө бага хэмжээний тос агуулдаг ба энэ нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж хоолны шингэцийг удаашруулдаг. Тиймээс элсэн чихрийн агууламж багатай тослог бүтээгдэхүүн сонгоорой. Бүтээгдэхүүний өөрийнх нь тослог хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй ба мөн удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг.

 

3. Уураглаг өглөөний цайнаас татгалзах

Хэрвээ өглөөний цай уусны дараа өлсөх мэдрэмж төрж байвал өглөөний цайндаа уураг агуулсан хүнс нэмээрэй. Жишээ нь хамгийн олон төрлөөр бэлтгэж болох өндөг байж болно. Хэрвээ өндөг идмээргүй байгаа бол бүхэл үр тариа сонгоорой. Энэ нь бичил элементээр баялаг тул таны биед тустай. Үүн дээрээ нэмээд хушгатай йогурт идэж болно. Энэ нь уургаар баялаг хүнс юм.

 

4. Өндөгний цагааны оронд бүтэн өндөг

Ийм зүйл маш түгээмэл тохиолддог. Өндөгний цагаан нь маш бага тослогтой мөн бага калори агуулдаг. Харин өндөгний шард бүх бичил элемэнтүүд, тос, төмөр, B, D амин дэм агуулагддаг. Өндөгний шар нь өөх тостой учир холестрины түвшинг нэмэгдүүлж сөрөг нөлөө үзүүлдэг гэж ярьдаг. Гэхдээ судлаачид үүнийг үгүйсгэж байна. Тиймээс өглөөний цайндаа өндөгний шараар омлет хийж идэж болно.

 

5. Жүржийн шүүс

Өглөө нэг аяга жүржийн шүүс уух нь маш сайн гэж ярьдаг. Гэхдээ нэг аяга шүүс гаргахын тулд хэдэн ширхэг жүржийг шахдаг болохыг мэдсэний дараа асуудал өөр тийш эргэх болно. Шилтэй шүүснүүд элсэн чихрийн агууламж ихтэй. Үүний оронд жимсээр нь идсэн нь дээр. Жимс амин дэм, эрдсээр баялаг тул биед тустай.

Эсвэл өөрөө шүүс бэлтгэж үзээрэй. Хамгийн түгээмэл нэгэн шүүс бол ногоон алим, лууван, цагаан гааны шүүс юм.

 

6. Будаа, самар, сүүтэй хатаасан жимстэй чихэр

Бараг бүх будаа, самар, сүүтэй хатаасан жимстэй чихэр нь маш их элсэн чихэр, ханасан өөх тос агуулдаг. Харин та үүнийг гэртээ хийж болох юм. Хэрвээ өглөө тэжээллэг өглөөний цай бэлдэж чадахгүй бол амралтын өдрөөр хийгээрэй. Жишээ нь, овъёос, жимс, самар ашиглаж хийвэл цаг их орохгүй. Өглөөгүүр амттай, шим тэжээлтэй хоол идэх үед хүний бие их баярладаг.

 

7. Гүйж явахдаа өглөөний цай уух

Зөв хоолоход цаг маш чухал. Явдал дундаа юм идэх нь шаардлагатай амин дэм хүний биед шингэхгүйгээс гадна та өлсөнө. Өглөөний цай уугаагүй байсан ч, уусан байсан ч өөртөө бага хэмжээний идэх зүйл авч явж бай. Самар, жимс эсвэл чихэр багатай йогуртын аль нь ч болно. Хамгийн гол нь уураг ихтэй хүнс байх хэрэгтэй. Ингэж чадвал байнга өлсөх мэдрэмж төрөхгүй.

Өглөөний цайны багахан өөрчлөлт таныг эрүүл, илүүдэл жингүй байхад тусална. Эрүүл бие, сайхан арьс, өөдрөг байдал нь эрүүл зөв өглөөний цайтай холбоотой гэдгийг бүү мартаарай.

20
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Болор Кристал

    Болор Кристал

    2017/04/02 at 16:13

    Puje Puje

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.