Шинжлэх ухаан одоо болтол хариултыг нь олж чадаагүй 18 асуулт

0

Энэ хурдтай хөгжилд хүн төрөлхтөнд мэдэхгүй зүйл байхгүй гэж бодмоор. Бидний мэдэхгүй зүйлийг шинжлэх ухаан аль хэдийн учрыг нь олсон гэж бид найддаг.

Та бүхэндээ шинжлэх ухаан ч учрыг нь олж чадаагүй асуултуудыг бэлдлээ.

18. Анааш яагаад ийм урт хүзүүтэй вэ?

Дээр ургах хоолоо олж идэхийн тулд ийм урт хүзүүтэй гэж хариулах нь ойлгомжтой. Гэхдээ эрдэмтэд энэ хувилбарыг оновчтой гэж үзэхгүй байна. Тиймээс энэ асуудал нээлттэй, албан ёсны хариулт байхгүй байсаар л…

 

17. Хүн хэдэн жил наслаж чадах вэ?

Анагаахын шинжлэх ухаан хөгшрөлтийг өвчин гэж үзэх болсон нь гайхал төрүүлээд байгаа юм. Хөгшрөлтийг амьдралын үе шат гэж авч үзэхээ нэгэнт больжээ. Энэ тохиолдолд бидний хувьд өндөр наслах бус харин эрүүл байх гэдэг асуудал илүү чухал болж байна.

 

16. Дэнгийн эрвээхэй яагаад гэрэл рүү тэмүүлдэг вэ?

Шавьжнуудын энэ байдал маш түгээмэл. Энэ үзэгдэлд харин тайлбар байхгүй гэдгийг тэр болгон мэддэггүй болов уу. Дүрэлзэн асах галд шатаж үхэж байгаа ч гэсэн тэд тэмүүлсээр. Тэд өөрийн мэдрэмжээрээ гэрэл рүү нисэж байгаа гэж үзэх нэгэн байхад зарим нэг нь өөр бодолтой байна. Дэнгийн эрвээхэй болгон гал руу ороод байвал өдийд ганц ч дэнгийн эрвээхэй үлдэхгүй байсан гэсэн тайлбар гарч ирнэ. Ингээд л бас учир шалтгааныг нь тайлбарлаж чадсангүй.

 

15. Муур яагаад гийнадаг вэ?

Өнгөц харахад сонин зүйл байхгүй ч гэлээ эрдэмтэд одоо болтол оновчтой хариултыг олоогүй л байна. Тэд хоолоо идэж байхдаа, хоолломоор санагдахаар, айж сандрахдаа гийнана. Бас нэгэн хувилбар бол булчин, шөрмөсөө чангалах гэж ийм дуу авиа гаргадаг гэж үзэж байна.

 

14. Эвшээлгэх яагаад халдвартай вэ?

Эвшээлгэж байгаа нэг хүнийг хараад бид өөрсдөө эвшээлгэдэг. Эрдэмтэд энэ явдлыг эргэн тойрондоо ямар нэгэн байдлаар нөлөөлж байна гэж үзсэн. Харин шизофрин болон аутизмтай хүмүүс эвшээлгэж байгаа хүнд хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ үзэгдлийг ямар шалтгаантай болохыг эрдэмтэд тогтоож чадаагүй л байна.

 

13. Дахиж өсөх хэрэггүй гэдгийг бие эрхтэн хэрхэн ойлгодог вэ?

Эсийн өсөлт нь уургийн өсөлтийг зогсоох нэгэн дохионоос хамааралтайг тогтоосон. Гэхдээ чухам ямар дохио болохыг эрдэмтэд одоо болтол тогтоож чадаагүй байна: ямар шугамаар явж, яаж өдөөж байгаа тухай ямар ч мэдээ алга.

 

12. Шувууд хаашаа нисэхээ яаж мэддэг вэ?

Нүүдлийн шувууд хаашаа нисэхээ яаж мэддэг юм бол гэж бага байхдаа л боддог байлаа. Шинжлэх ухааны үүднээс одоогоор нэг л хувилбар дэвшүүлээд байгаа – Дэлхийн соронзон орны нөлөө. Цорын ганц хариулт боловч зөв хариулт гэж үзэхгүй л байгаа юм.

 

11. Плацебо яагаад үр дүнтэй байна вэ?

Бидний мэдэхээр плацебо нь эмийн үйлчилгээгүй бодис юм. Энэ бодисыг ууж байгаа хүн өвчнөө эдгэрнэ гэдэгт гүнээ итгэдэг. Эрдэмтэд плацебог хэрхэн үйлчилж байгааг одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа юм.

 

10. Далайн гүнд юу байдаг вэ?

Этгээд асуулт байж болно, гэхдээ хариултыг нь мэдвэл зохих асуулт. Далайн 5%-ийг л судалж үзсэн. Үлдсэн 95%-д юу байгааг хэн ч мэдэхгүй. Эрдэмтэд ч мэдэхийг нэг их яарахгүй байгаа бололтой: үүний оронд Сар руу очих нь хамаагүй хялбар бололтой.

 

9. Цаг хугацаагаар аялж болох уу?

Төрөл бүрийн шалтгаанаар бид цаг хугацаагаар аялахыг мөрөөддөг. Энэ мөрөөдөл биелэгдэшгүй гэж үзнэ. Техникийн талаас нь харвал бид ирээдүй рүү аялах бүрэн боломжтой, үүний тулд маш их хурдтай давхих хэрэгтэй болно. Харин өнгөрсөн мөч рүү буцах боломжгүй ажээ.

 

8. Яагаад ихэнх нь – баруун байдаг вэ?

10 хүн тутмын 9 нь баруун байдаг. Хүн төрөлхтний ихэнх нь яагаад баруун гараараа бичдэг болохыг сүүлийн 160 жил судлаад хариултыг нь олоогүй л байна.

 

7. Бид яагаад зогьсдог вэ?

Бие махбодид хүчилтөрөгч дутагдсаны улмаас зогьсдог гэдэг хувилбарыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй л байна. Тийм учраас эрдэмтэд энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй.

 

6. Яагаад зүүд зүүдэлдэг вэ?

Зүүдийг тайлбарлаж болмоор санагдах боловч одоо болтол зохих зөв хариултыг олоогүй байна. Биелүүлж чадаагүй мөрөөдөл гэж үзэх нэгэн байхад зарим нэг нь мэдрэлийн хүчтэй импульсээр өдөөгдөж байгаа үзэгдэл гэх нь бий.

 

5. Хүн яагаад унтдаг вэ?

Энэ асуултыг хүмүүс өөрсдөдөө тавиад удаж байгаа. Амьдралынхаа гуравны нэгийг бид унтаж өнгөрөөдөг хэрнээ одоо болтол хариултыг нь олоогүй байна. Хоёр хувилбар гаргасан: ой санамжийг сайжруулахын тулд эсвэл шинэ зүйлд суралцахын тулд.

 

4. Орчлон юунаас тогтдог вэ?

Ойлгомжтой л баймаар юм, бүх зүйл атомаас бүтнэ. Энэ удаад бид Орчлонгийн тухай ярьж байна – зөвхөн 5% нь л атомаас бүтэх тэр хязгааргүй ертөнцийн тухай. Үлдсэн 95%-ийн тухай юу ч мэдэгдэхгүй. Тиймээс “хар матери” гэж үзэх ажээ.

 

3. Хар нүх юунаас бүтдэг вэ?

Орчлонгийн хамгийн сонирхолтой бүтцийг ч бид судлаагүй. Харьцангуй болон квант механикийн онол хар нүхний хувьд мухардалд ороод байгаа. Тиймээс энэ асуудлыг цаашид судалж чадах эсэх нь эргэлзээтэй, албан ёсны хариултыг хүлээсээр л…

 

2. Таталцал хаанаас үүссэн бэ?

Шинжлэх ухаан энэ асуултыг тавиад удаж байна. Шинжлэх ухааны салбар энэ асуултын хариултыг олохыг хамгаас илүүтэй хүсэж байгаа бөгөөд одоогоор нэг л зүйл тодорхой байгаа юм: сонгодог физик болон квант механикийн мөнхийн өрсөлдөөн.

 

1. Орчлонд өөр амьдрал байгаа юу?

Байгаа гэж хэлж болно. Эрдэмтэд өөр бусад гариг дээр амьд биетийн шинж тэмдэг байгааг илрүүлсэн. Одоо хийгдэж байгаа болон цаашид хийгдэх судалгаа маш их мэдээлэл өгнө гэж найдаж байгаа ажээ. Орчлонгийн 60 сая гариг дээр амьдрал байхад нэг их гайхал төрүүлэхгүй болов уу.

91
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
8
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. М. А. Мөрөн

    М. А. Мөрөн

    2017/09/27 at 20:06

    Ss

  2. Uuganbold Purewjaw

    Uuganbold Purewjaw

    2017/09/27 at 20:33

    Ewsheeh ene ih uchirtai shvv hvn hezee ch gantsaara ewsheedeggvi herew gantsaara ewsheej bga bol tanii hajuud chutgur bdag

  3. Бархас Н.

    Бархас Н.

    2017/09/27 at 21:21

    Ss hiigeed ogooch

  4. Би Монгол

    2017/10/01 at 12:56

    Дагвадорж аварга нэг удаа морины эрүү рүү доороос нь цохьсон. Тэрийг нь бид Анааш гэж нэрлэсэн…

  5. Unshugch

    2020/01/13 at 19:41

    source?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *