
Тансаг зэрэглэлийн автомашин болон автомашины сэлбэг үйлдвэрлэж, дэлхий даяар худалдаалдаг Роллс-Ройс Мотор Карс Лимитед /Rolls-Royce Motor Cars Limited/ компаний автомашинуудын хоншоор дээрх эмэгтэй хүний дүрс бүхий сахиусыг мэдэхгүй хүн үгүй. Спирит оф Экстаси /Spirit of Ecstacy/ хэмээн нэрлэгддэг энэ сахиусыг Эмили, Мөнгөлөг хатагтай, Нисэж буй хатагтай гэх зэргээр нэрлэдэг бөгөөд гараа арагш сунган бөхийсөн эмэгтэйн хувцас нь хойш хийсч, далавч мэт харагдаж байгаа дүрстэй. Роллс-Ройсын сахиус Спирит оф Экстасиг Их Британий Саутхемптон хотын Поликест Лимитед /Polycast Limited/ цутгамлын үйлдвэрт ган төмрөөр цутгаж хийдэг. Нууцлаг бөгөөд чин үнэн хайр сэтгэлийн билэгдэл болон бүтээгдсэн энэхүү сахиусыг хэрхэн хийдэг болохыг фото нийтлэл маань харуулж байгаа юм.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2013/11/20 at 12:51
handmade юм биздээ