Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт

2

Таны ойр дотныхон, танилууд дунд “онцгой” гэмээр санагддаг солгой хүн бий юу? Солгой гартнууд нэг л өөр, бусдаас ялгаатай мэт санагдаж, “энэ чинь нээрээ солгой шүү дээ” гэх маягаар та тэдэнд ханддаг уу?

Дэлхий дээр 700 сая солгой гартнууд амьдардаг бөгөөд үнэхээр содон хүмүүс юм. Баруун гартнууд харьцангуй олон боловч энэ нь солгой хүмүүсийг шахаж хавчих шалтаг биш юм. Тэдний амьдралын сонирхолтой талыг харуулсан 16 сонирхолтой баримтыг түүвэрлэн хүргэж байна.

Солгой хүмүүс баруун гартнуудаас 9 насаар богино насалдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 1

1991 онд судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Харьцангуй богино наслалтын шалтгаан нь төрөлхийн эрүүл мэнд муутайгаас биш, харин сэтгэцийн тогтворгүй байдлаас амиа хорлох, баруун гартнуудад зориулсан техник сэлтээс болж гэнэтийн осолд орох зэрэг байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа албан ёсоор баталгаажиж чадаагүй.

8 дугаар сарын 13 – Олон улсын солгой гартнуудын өдөр

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 2

Судалгаагаар, солгой гартнууд шизофрени, архинд донтох магадлал өндөр, дислексия буюу уншиж сурахад хүндрэлтэй байдаг гэжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 3

Эмэгтэйчүүд 40 наснаас хойш жирэмсэлвэл хүүхэд нь солгой байх магадлал 130%-иар их гэнэ. Энэ нь 20 насандаа жирэмслэхтэй харьцуулж үзсэн судалгаа аж.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 4

Эцэг эх нь хоёулаа баруун гартнууд бол хүүхэд нь солгой байх магадлал ердөө 2%. Харин эцэг эхийн хэн нэг нь солгой бол – 17%. Хоёулаа солгой бол – 46%.

Солгой хүмүүс гэмт хэрэг үйлдэх, элдэв үймээн дэгдээх магадлал өндөртэй. Солгой хүүхдүүд илүү зөрүүд байдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 5

Солгой гартнууд хөгжмийн сонсгол сайтай, дуу хөгжмийн өндөр авьяастай. Жүжигчин, зураач, зохиолч болох нь элбэг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 6

Солгой хүүхнүүдээс солгой эрчүүд нь их байдаг.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 7

Зарим улс үндэстний уламжлалд солгой хүмүүсийг хог шаар мэт үздэг байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 8

Түүнээс гадна олон хэлэнд “зүүн” гэдэг үг жаахан онцгүй гэмээр, “хуурамч”, “болхи”, “худалч”, “сэжигтэй” гэдэгтэй ойролцоо утгатай байдаг.

Зарим орнуудад, тухайлбал исламын шашинтай улсуудад, зүүн гар “бохир”-т тооцогддог. Учир нь тэд бие зассаны дараа зүүн гараараа жорлонд угаалга үйлддэг юм.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 9

Ийм улс орнуудад солгой гартнууд амьдрахад үнэхээр хэцүү.

Зарим үндэстний соёлд солгой төрөх нь “чөтгөрийн тэмдэг” бөгөөд эрт цагт зүүн гараараа аливаа зүйл хийсэн хүнийг шийтгэдэг байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 10

Одоо ч зарим улсуудад ийм заншил бий.

Осама бен Ладен солгой байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 11

Jack the Ripper буюу Уайтчепелын цуврал алуурчин /19-р зуун/ бас солгой байсан.

Алдартнууд дундаас Александр Македон, Наполеон Бонапарт, Альберт Эйнштэйн, Чарли Чаплин болон бусад олон арван салбарт нэр цуу нь түгсэн авьяастнууд солгой байжээ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 12

Lrrm1 – хүүхэд баруун эсвэл солгой гартай төрөхийг тодорхойлдог ген.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 13

Солгой гартнуудын тоо цөөрсөөр байна.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 14

Чулуун зэвсгийн үед дэлхийн хүн амын 50%, хүрэл зэвсгийн үед – 25%, харин одоо 5% нь солгой хүмүүс байна.

Дэлхийн хүмүүсийн бараг 90% нь баруун гартнууд, 3-5% нь солгой, үлдсэн хэсэг нь – амбидекстрүүд буюу хоёр гараараа зэрэг ажилладаг хүмүүс юм.

Сайн суралцсан солгой оюутанд тэтгэлэг өгдөг сургууль ч бий.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 15

АНУ, Пенсильвани, Juniata College-ийн солгой гартай оюутнуудад зориулсан Frederick and Mary F. Beckley Scholarship нэртэй тэтгэлэг байдаг. Амжилттай суралцвал 1000 долларын тэтгэлэг авдаг байна.

Солгой хүмүүс баруун гараараа бичиж сурахдаа, баруун гартнууд зүүн гараараа бичиж сурахаас хавьгүй илүү хурдан сурдаг гэнэ.

Солгой гартнуудын тухай 16 сонирхолтой баримт 16

Сонирхолтой баримт: Аль гараараа бичиж байгаа нь тухайн хүнийг баруун гартан уу эсвэл солгой юу гэж тодорхойлж чаддаггүй. Баруун гараараа бичээд, зүүн гараараа бусад ажлыг хийдэг солгой хүмүүс олон байдаг.

38
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Б. Болор

    Б. Болор

    2016/04/06 at 22:23

    Tuugii Tuguldur :”)))

  2. Tuugii Tuguldur

    Tuugii Tuguldur

    2016/04/06 at 22:24

    Ss hiiged ogchij

  3. Tuugii Tuguldur

    Tuugii Tuguldur

    2016/04/06 at 22:24

    Ogchih

  4. Баяртогтох Гал-Эрдэнэ

    2016/04/07 at 09:54

    Ц. Төмөрөө

  5. Ariunjargal Ari

    Ariunjargal Ari

    2016/04/07 at 10:44

    shaal teneg yum bichihiin yu ch taarahagui bn

  6. Ц. Төмөрөө

    2016/04/07 at 12:00

    Yr n tsaa chn buruu gariin hvn l de hehe

  7. Баяртогтох Гал-Эрдэнэ

    2016/04/07 at 12:02

    Хаха

  8. Жадамба Жаагий

    Жадамба Жаагий

    2016/04/07 at 22:57

    Аки Ариунзаяа С. Батзориг :P

  9. Аки Ариунзаяа

    Аки Ариунзаяа

    2016/04/07 at 22:59

    zugeerdee xxa :))

  10. Жадамба Жаагий

    Жадамба Жаагий

    2016/04/07 at 23:00

    :p

  11. O.o

    2016/04/09 at 16:47

    bi 2%d n orjee solgoigoro biced ihenh ymaa baruunara hiidiishd whaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *