Кинонд өөрийнхөө болон ихрийнхээ дүрийг бүтээсэн 18 жүжигчид (бодит амьдрал дээр ихэр биш)

0

Кинонд жүжигчин ихэр байх нь үйл явдлыг сонирхолтой байлгахын тулд кинонд ашигладаг нэгэн арга. Энэ элемент үзэгчийн төөрөгдөлд оруулна, заримдаа киноны үйл явдлыг орвонгоор нь эргүүлэхээр ч байдаг. Жишээ нь, ихрүүдтэй холбоотой үйл явдал кинонд их бий: багадаа ямар нэгэн байдлаар салсан ихрүүд (тэс өөр хүмүүс болж хүмүүжих нь мэдээж) дараа нь буцаж нийлээд том зорилгын төлөө хамтдаа тэмцдэг. Өнөөдрийн жагсаалтад иймэрхүү хэд хэдэн кинонууд багтсан юм.

Ихрүүдийн дүрд ихэнхдээ ихэр хүмүүсийг тоглуулахыг хичээдэг. Гэхдээ бидний өнөөдрийн нийтлэлд нэг л жүжигчин хоёр хүний дүрийг бүтээсэн тохиолдол багтлаа. Энэ ч утгаараа улам сонирхолтой, яагаад гэвэл хоёр өөр хүнийг нэгэн зэрэг чадварлаг гаргаж чадаж байгаа юм. Энэ тохиолдолд зураг авалтын талбай дээр зарим нэг аргыг ашиглахаас өөр аргагүй болдог ажээ.

Бид нэг зураг авалт дээр зэрэг гарч ирж байгаа кинонуудыг л сонгосон юм шүү, мөн олон ангит кинонуудаас жишээ авсангүй, зөвхөн бүрэн хэмжээний уран сайхны кино багтсан болно.

1. “The Social Network” кинонд тоглосон Арми Хаммер (2010)

Columbia Pictures

Жүжигчин ихэр ах, дүү Кэмерон болон Тайлер Уинклвосс нарын дүрд тоглосон – бизнес эрхлэгчид болон завьчид.

 

2. Том Харди “Legend” (2015) кинонд

Universal Pictures

Жүжигчин Лондонгийн ихэр гэмт xэрэгтнүүд болох Рональд болон Режинальда Крэй нарын дүрийг бүтээжээ.

 

3. “Jack and Jill” (2011) кинонд тоглосон Адам Сэндлер

Columbia Pictures

Жүжигчин төрсөн ах, дүү хоёр болох Жек Мюррей болон Жилл Бристоу нарын дүрийг бүтээжээ.

 

4. “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” (1973) кинонд тоглосон Юрий Яковлев

Мосфильм

Жүжигчин эзэн хаан Догшин Иван Васильевич болон түүнтэй тун адилхан газрын дарга Иван Васильевича Буншийн дүрийг бүтээжээ.

 

5. “Gemini Man” (2019) кинонд тоглосон Уилл Смит

Paramount Pictures

Жүжигчин xөлсний aлуурчин Генри Броган болон түүний клон болох залуугийн дүрд тоглосон юм.

 

6. “Twin Dragons” (1992) кинонд тоглосон Жеки Чан

Golden Harvest

Жүжигчин багадаа салсан ихэр ах дүүгийн дүрийг бүтээсэн: нэг нь төгөлдөр хуурч (Жон Ма) болсон бол нөгөө нь гудамжны зoдоонч (Бумер) болжээ.

 

7. “Adaptation” (2002) кинонд тоглосон Николас Кейж

Columbia Pictures

Жүжигчин кино зохиолч Чарли Кауфман болон түүний ихрийн өрөөсөн Дональдын дүрийг бүтээжээ.

 

8. “Leaves of Grass” (2009) кинонд тоглосон Эдвард Нортон

First Look Studios

Жүжигчин ихэр ах дүү Билл болон Брэд Кинкейд нарын дүрд тоглосон юм.

 

9. “Double Impact” (1991) кинонд Жон-Клод Ван Дамм тогложээ

Stone Group Pictures

Жүжигчин Чед болон Алекс Вагнер ихрүүдийн дүрийг бүтээсэн юм.

 

10. “Dead Ringers” (1988) кинонд тоглосон Жереми Айронс

Carlton International

Жүжигчин ихэр-эмэгтэйчүүдийн эмч Беверли болон Элллиот Мэнтл нарын дүрийг бүтээжээ.

 

11. “The Spiderwick Chronicles” (2008) кинонд тоглосон Фредди Хаймор

Paramount Pictures

Жүжигчин ихэр ах дүү болох Жаред Эван Грейс болон Саймон Эверетта Грейс нарын дүрд тоглосон байна.

 

12. “The Parent Trap” (1998) кинонд тоглосон Линдси Лохан

Walt Disney Pictures

Залуу жүжигчин эцэг, эх нь тусдаа амьдардгаас болоод салцгаасан ихэр охид болох Хэлли Паркер болон Энни Жеймс нарын дүрийг бүтээжээ.

 

13. “Enemy” (2013) кинонд тоглосон Жейк Жилленхол

Pathé International

Жүжигчин түүхийн багш Адам Белл болон түүний гэнэтийн орлон тоглогч Энтони Клэрийн дүрийг бүтээсэн.

 

14. “Ширли-мырли” (1995) кинонд тоглосон Валерий Гаркалин

Мосфильм

Жүжигчин дөрвөн ихэр ах дүү нарын дүрийг бүтээсэн: багадаа салцгаасан (тэр нь мэдээж): Василий Кроликов, Иннокентий Шниперсон, Роман Алмазов болон Патрик Кроликоу.

 

15. “The Man in the Iron Mask” (1998) кинонд тоглосон Леонардо Ди Каприо

United Artists

Жүжигчин Францын хаан Людовик XIV болон түүний ихрийн өрөөсөн Филиппийн дүрийг бүтээжээ.

 

16. “Multiplicity” (1996) кинонд тоглосон Майкл Китон

Columbia Pictures

Жүжигчин киноны гол дүр Даг болон түүний олон клонуудын дүрийг бүтээсэн байна.

 

17. “Seven Sisters” (2017) кинонд тоглосон Нуми Рапас

SND Films

Жүжигчин долоон эгч дүүгийн дүрийг бүтээдэг.

 

18. “Алтан дуулгын эрэлд” (1971) тоглосон Евгений Леонов

Мосфильм

Жүжигчин хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Евгений Иванович Трошкины дүрд болон аймшигтай гэмт xэрэгтэн Доцентын дүрийг бүтээдэг.

Киноны дүрдээ хувирахын тулд өөртөө ихрийн өрөөсөнтэй болсон өөр ямар жүжигчнийг та мэдэх вэ?

6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *