Бүсгүй дотроо зурагтай эмээгийнхээ хуучин зүүлтийг олжээ. Эмээ нь нөхрөөсөө илүү хэнд хайртай байсныг зүүлтийг нээж үзээд олж мэдсэн юм…

0

Хайр дурлалтай киноны гол дүрүүд хүзүүний зүүлтэндээ хайртай хүнийхээ гэрэл зургийг нандигнан хадгалж байгааг бид зөндөө л үзсэн. Заримдаа хайртай хүнийхээ үсийг хүртэл хийсэн ч байдаг. Гэхдээ амьдрал кинотой адилгүй, тийм ч учраас амьдрал дээр хүзүүний зүүлтэндээ эхнэр, нөхрийнхөө гэрэл зургийг биш юу хүссэнээ нандигнан хадгалж явж болно. Зохиолч эмэгтэй Дейзи Алиото эмээгийнхээ эртний нэгэн зүүлтийг олжээ. Тэр зүүлтийг эмээ нь хүзүүндээ нандигнан зүүж явдаг байсан гэдэг.

Твиттер хэрэглэгч бүсгүй эмээ нь хүзүүний зүүлтэндээ хэний зургийг нандин хадгалж байсныг харуулжээ

daisandconfused

Зохиолч Дейзи Алиото эмээгийнхээ хүзүүний зүүлтийг олжээ. Ихэнх хүмүүс хайртай хүнийхээ зургийг зүүлтэндээ хийж хадгалдаг. Эмээ нь хэний зургийг нандигнан хадгалж байсныг мэдэхийн тулд багаж хэрэглэн зүүлтийг онгойлгожээ. Эмээ нь зүрхэндээ хэн нэгнийг биш өөр зүйлийг хайрлаж явсан нь тодорхой болсон юм.

 

Эмээгийн хүзүүндээ зүүж явдаг байсан зүрхэн хэлбэртэй зүүлтнээс хайрладаг байсан зүйлийнх нь гэрэл зургууд гарч иржээ

daisandconfused

Нөхөр? Анхны хайр? Үгүй ээ! Аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун нохой болон муурын зураг – зүүлтэнд энэ хоёр амьтны гэрэл зураг байв.

 

Түүний твиттерийн постыг хараад бусад хүмүүс ч бас өөрсдийнхөө зүүлтэнд хийсэн гэрэл зургуудаасаа хуваалцжээ

nikkigarcia_es

 

Аннет Рубери

 

CNicoleLim

 

wllvvy2

 

Зарим нэг зүүлтэнд бүр ямар нэг утга агуулаагүй хаа хамаагүй гэрэл зураг хүртэл хадгалагдаж байдаг юм байна

LaurethPv

Тэгэхээр хүзүүний зүүлтэндээ нөхөр эсвэл эхнэрийнхээ гэрэл зургийг хадгалах ёс аль хэдийн моодноос гарсан бололтой. Хайртай гэрийн тэжээвэр амьтнаа зүрхэн тус газраа нандигнан хадгалах тухай та бодож байв уу? Эсвэл хайртай жүжигчнийхээ гэрэл зургийг ч юм уу?

12
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *