Хялгасан хорхой – Та ариун цэвэр хичнээн сайн сахисан ч гэсэн үүнээс сэргийлж чадахгүй! Яагаад гэвэл…

3

Ихэнх эцэг эхчүүд ариун цэврээ сайтар сахихыг эрхэмлэдэг ба төдий чинээгээр үр хүүхдийнхээ ариун цэвэрт ач холбогдол өгдөг. Хэдийгээр амьдарч буй нөхцөл болон хоол хүнс, цэвэр ус үйлдвэрлэх технологи өмнөх үетэй харьцуулахад хамаагүй дээрдсэн боловч, хүн бүр одоо ч гэсэн хорхойнуудаас халдвар авсаар байгаа билээ. Туузан хорхойнуудын хамгийн түгээмэл төрөл бол хялгасан хорхой юм.

Pathdoc / Shutterstock.com

Эдгээр нарийхан, урт хорхойнуудын биеийн хэмжээ 1.27 – 6.25 см ба гэдэс дотор халдварладаг байна. Шөнө илүү идэвхжиж, нөхөн үржихүйн үйл явц нь өрнөдөг. Эмэгтэй хялгасан хорхойнууд мянга мянган өндгөн давхаргыг хошногонд үүсгэдэг ба дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Хэсэг газрууд нэгэн зэрэг загатнах (эмэгтэйчүүдийн хувьд үтрээ орчмоор ихэнхдээ загатнадаг)
  • Унтаж амрахад төвөгтэй байх
  • Уур уцаартай болох
  • Зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих
tommaso79 / Shutterstock.com

Заримдаа хялгасан хорхой ямар нэгэн байдлаар тав тухгүй санагдахад нөлөөлдөггүй. Мөн халдварлалгүйгээр, өвчин цөөн хэдэн 7 хоног үргэлжлээд алга болж болно.

Хэрхэн халдварладаг вэ? Ихэнхдээ хялгасан хорхойн өндөгнүүд хүний биед амны хөндийгөөр дамжин халдварладаг – дутуу угаасан хоол хүнс эсвэл бохир гарны гадаргуу. Уснаас халдварлах боломж харьцангуй бага байдаг. Загатнаж буй газрыг маажсанаар өндөгнүүд хуруунд наалдаж, дараа нь дотуур өмд, 00-ын суултуур, алчуур болон бусад гэр ахуйн хогшилд халдварладаг байна. Түүнчлэн халдвар авсан хүнээс ч халдварлаж болно.

Peshkova / Shutterstock.com

Та бүхэнд шимэгч хорхойнуудын талаарх худал ойлголтуудыг залруулах үүднээс дараах мэдээллийг хүргэе:

  1. Ихэнх төрлийн шимэгч хорхойнууд амьдрал нь дуусгавар болсон ч гэсэн биеэс тэр даруйдаа гарах эсвэл устаж үгүй болдоггүй.
  2. Гэрийн тэжээвэр амьтад туузан хорхойн халдвар авах эрсдэл өндөр биш, хүн болон амьтанд харьцангуй бага тооны хорхой байдаг.
  3. Шүдээ хавирах болон хоолны дуршил буурах нь шимэгч хорхойн халдвар авсан гэдгийг илтгэх шинж тэмдэг биш.
  4. Хэрэв та өтгөнөөсөө туузан хорхой байгааг анзаарвал, яаран эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Эмчид үзүүлж байж тохирох эмчилгээг хийлгүүлээрэй.
  5. Гэр бүлийн бүх гишүүд эмчийн үзлэгт орох хэрэгтэй, зөвхөн нэг хүн гэр бүлийн бүх гишүүдэд халдварыг тарааж болзошгүй.
BlurryMe / Shutterstock.com

Ихэнх тохиолдолд эмчид үзүүлж, тохирох эмчилгээг хийлгүүлэх юм бол туузан хорхойноос ангижрах боломжтой. Гэсэн хэдий ч хялгасан хорхойн хувьд, эмчилгээнээс гадна давхар лууван, хулууны үр, сармис болон кокосын тосыг тогтмол хэрэглэж, урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Asier Romero / Shutterstock.com

 

Энэ төрлийн шимэгч хорхойноос урьдчилан сэргийлэхийн тулд та дараах ариун цэвэр сахих зөвлөмжийг хэрэгжүүлээрэй:

  1. Тогтмол шүршүүрт орох, гараа саван болон усаар байнга угаах
  2. Гэрээ цэвэрхэн байлгах: тогтмол ор дэвсгэрийн даавуу, алчуур болон хувцсыг угаах, шалыг цэвэрлэх, хивсийг соруулах
  3. Гал тогоо болон угаалгын өрөөг тогтмол ариутгах
  4. Хоол хүнсийг угааж, сайтар болгож идэх
  5. Хумсаа цэвэрхэн байлгаж, хазаж, мэрэхгүй байх
  6. Зөвхөн өөрийн гэсэн ариун цэврийн эд зүйлс хэрэглэх
GreenMiles / Shutterstock.com

Олон төрлийн туузан хорхойнууд эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаггүй. Гэвч та ямар ч тохиолдолд, мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэйг санаарай.

8
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *